Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай тун чухал хуулийн хэлэлцүүлэг явагдаж байна. Анхаарах олон асуудал байгаагаас 3-ыг тойрон санаагаа хэлж, хуульд хэрхэн сууж буйг асуулаа. ✅ Хамтрах, нэгдэхийг урамшуулах ёстой. ✅ Эрх мэдэл чадамжтай уялдах ёстой. ✅ Явцын тодорхой хэмжүүр байх ёстой.
ДэлгэрэнгүйЗасаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай тун чухал хуулийн хэлэлцүүлэг явагдаж байна. Анхаарах олон асуудал байгаагаас 3-ыг тойрон санаагаа хэлж, хуульд хэрхэн сууж буйг асуулаа. ✅ Хамтрах, нэгдэхийг урамшуулах ёстой. ✅ Эрх мэдэл чадамжтай уялдах ёстой. ✅ Явцын тодорхой хэмжүүр байх ёстой.
ДэлгэрэнгүйЕрөнхий сайд аймгийн Засаг даргыг томилоогүй шалтгаанаа тайлбарладаг болох ёстой. “Дэмжих боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэсэн ганцхан өгүүлбэрээр буцаачихдаг жишээ байдаг шүү.
ДэлгэрэнгүйИрэх 5 жилийн үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэн батлах үед илэрхийлсэн байр суурь.
Дэлгэрэнгүй2021 оны төсвийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан NTV-ийн ӨРӨГ нэвтрүүлэгт оролцлоо.
ДэлгэрэнгүйШийдэл нэвтрүүлгийн үеэр
ДэлгэрэнгүйЗээлийн хүү бол мөнгөний үнэ. Дотоодын хуримтлалаа нэмэх, гадны эх үүсвэрийг ашиглах, технологийн ололтыг ашиглах, салбарын болоод макро эрсдлээ бууруулах гээд олон ажлуудын үр дүнд энэ үнэ буурна. Асуудлаа цогцоор нь олж харж байж л хүүг буулгаж, иргэд, бизнес, банк, төр бүгд ХОЖНО.
ДэлгэрэнгүйНэг сумаар нилээд олон туулай буудах гарц бол #ЦАХИМ_ЧӨЛӨӨТ_БҮС гэж боддог. 20 жил хатуу дэд бүтэц рүү нь хөрөнгө оруулалт хийсэн ч хүссэнд хүртэл үр дүн гараагүй чөлөөт бүсдээ хөнгөн /soft/, ухаалаг хөрөнгө оруулалтыг хийж #ЭКСПОРТ, #ГАДААДЫН_ХӨРӨНГӨ_ОРУУЛАЛТ, #ЦАХИМЖИЛТ, #ОРЛОГО-ыг онох гарц бий.
ДэлгэрэнгүйХэмжиж чадвал удирдаж чадна гэдэг. Иргэдийн орлого, эдийн засгийн чадавхи, Монгол хүний үнэ цэнийн өсөлтийг хэмжих үзүүлэлт нь БҮТЭЭМЖ. Гэтэл ирэх жилүүдийн төлөвлөгөөнд хамгийн чухал энэ үзүүлэлтийг хэмжилгүй, тооцолгүй, өсгөхийг зорилгүй оруулж иржээ. Цаашид тусгаж засаад, хэмжиж дадаад явна биз ээ.
ДэлгэрэнгүйЭргэлзэж асуусан асуултаа та нараасаа асууж баталгаажуулах гээд. ✅ Өнгөрсөн 4 жилд зээлийн хүү 4 хувиар буурсан гэнэ. Энэ үнэн үү? ✅ Дундаж хүү өнөөдөр жилийн 16,3% (сарын 1.3%) гэхээр түүнээс бага хүү банкинд байх нь. Тийм хүү хаана байгаа вэ? Мэддэг нь иргэд, олон нийтдээ заагаад өгвөл их дэмтэйеэ.
ДэлгэрэнгүйҮйлдвэржүүлэлт БҮТЭЭМЖээс эхэлнэ. Бүтээмжийг шинэ технологи бий болгоно. Иймд технологижилтыг дэмжсэн төрийн бодлого хэрэгжих ёстой гэж боддог, тэр тусмаа ХАА-н салбарт.
ДэлгэрэнгүйБодлогоор хооронд нь уялдуулах биш босоод нь хуваах чиглэлд салбар салбарын ажлууд явж байна. Уг нь эрх баригчид хүчээ нэгтгэнэ гэж сонгогдсонсон.
ДэлгэрэнгүйХамгийн өндөр алдагдалтай байхаар буюу 2020 оны төсвийг 4,8 их наядын алдагдалтай байхаар тодотгосон. Тэгвэл энэ мөнгө юутай тэнцэх вэ?
Дэлгэрэнгүй#Ялгаатай_татварын_систем мянга мянган шинэ ажлын байрыг, тэрбум тэрбумын шинэ орлогыг бий болгоно гэж итгэдэг. Шинээр томилогдож буй сайдуудад амжилт хүсье. Иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэхэд бүхий л талаар дэмжин хамтран ажиллах болно. Ажлын байрыг нэмэгдүүлж, орлогыг өсгөхөд олон ажлууд хийж болохын нэг нь #Ялгаатай_Татварын_Систем гэж боддог. Энэ системийг олон янзаар ашиглаж болохын нэг нь Монголд түүхий эд орж ирвэл татвар багатай, эцсийн бүтээгдэхүүн орж ирэхэд илүү өндөр татвартай байхаар зохицуулж болох жишээг дурдан, энэ чиглэлд шинэ Засгийн Газар, Ерөнхий Сайд, Сангийн Сайдыг анхааран ажиллахыг хүслээ.
ДэлгэрэнгүйШинэ Засгийн Газрын бүтэцтэй холбоотойгоор тодорхой 2 саналыг ЕС-д хэллээ. ✅Нэгдүгээрт, Худалдааны асуудлыг илүү анхаарах, Худалдааны Яам байгуулах. Энэ ЗГ-ын тэргүүлэх чиглэлийн эхэнд экспортын асуудал байгаа гэж өмнөх хуралдаанаар ЕС хэлсэн. Гэтэл үе үеийн ЗГ-ын алдааг давтан худалдааны асуудал ахин ХХААХҮЯ-нд хавсарга чигээр хэдэн мэргэжилтний толгойд буун үлдлээ. Ийм бага ач холбогдолтойгоор Хятад, Орос руу экспорт хийхэд 40%-ийн татвартай, зөөлнөөр "худалдааны хоригт" байгаа төлөвт өөрчлөлт орохгүй нь ээ. ✅Хоёрдугаарт, Төрийн зарим аж ахуйн ажлыг хувийн хэвшилд шилжүүлэх замаар бизнесийг дэмжих. Төрийн албанд ажиллаж буй 200 мянга орчим албан хаагчийн 30 орчим хувь нь харуул, цэвэрлэгч, нягтлан, сүлжээний инженер гэх мэт аж ахуйн ажлууд байна. Эдгээр ажилтнуудыг хувийн хэвшилд шилжүүлэх замаар бизнесийг дэмжих боломж бий. Төр хөнгөрч, бүтээмж нэмэгдэнэ.
ДэлгэрэнгүйЦуг хугацаа ч, төсөв мөнгө ч хязгаартай. Иймээс төвлөрч чадвал үр дүн гаргаж болно гэж боддог. Шинээр томилогдсон Засгийн Газрын тэргүүн дараах 7 зүйлд онцгой анхаарахаар төлөвлөж байгаа аж. ✅Нэгт, Улс орноо хүнсээр хангах, ард иргэдээ орон сууцжуулах ✅Хоёрт, Дотоодоо эрчим хүчээр хангах ✅Гуравт, Нефть, шатахуунаар хангах ✅Дөрөвт, Дэд бүтцээр хангах ✅Тав, Мэдээлэл технологи, харилцаа холбоогоор хангах ✅Зургаа, Банк, санхүүгийн реформ хийх ✅Долоо, Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, тогтоох, төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлага, дэг журам тогтох гэсэн үндсэн 7 асуудал дээр анхаарч ажиллана гэнэ. Цаашид анхаарья. Үнэхээр эдгээр чиглэлд ахиц гарах эсэхийг. Надад бол цэгц муутай ангилал санагдлаа.
ДэлгэрэнгүйТойрогт хэрэгжүүжл буй олон жижиг төслүүдийн маань нэг нь UBC брэнд гэх орон нутгийн онцлогтой, ялгаралтай брэнд хөгжүүлэлтийн ажлууд. Бага багаар, өдөр өдрөөр ахицууд гарсаар буйн явцаас.
Дэлгэрэнгүй#Цалинг_нэмэгдүүлэхийг_бодлогоор_дэмжинэ #1000_долларын_дундаж_цалин
ДэлгэрэнгүйМонголын эдийн засгийн, хөдөлмөрийн зах зээлийн номер нэг асуудал бол цалин, хөлсний асуудал. Ажилласаар буй ч амьжиргааг "ахиулдаггүй" цалинг нэмэгдүүлэх бодлогын шийдэл биднийг хүлээж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг яаралтай өөрчлөх цаг болсон.
ДэлгэрэнгүйОлны их хүлээлт, залуучуудын шахалтаар, яаралтайгаар төсвийн тодотгол орж ирсэн. Гэвч хэмнэсэн гэж хэлэхэд хэцүүхэн, "нүглийн нүдийг гурилаар хуурсан" төсвийн тодотгол батлагдлаа.
Дэлгэрэнгүй#Хэрвээ_Та агуулгын ээлжит зочноор Номингийн гэгддэг Ш.Баярсайхан захирал оролцож байв. Түүний ярилцсан ярианы тойм, тэр үеийн сэтгэгдлийг ХЭРВЭЭ ТА номондоо хэрхэн буулгаж байснаа сонирхуулж байна.
ДэлгэрэнгүйТөр нь БҮТЭЭМЖид анхаарч, иргэдийн БҮТЭЭМЖ, Монгол хүний ҮНЭ ЦЭНЭ илүү ихээр нэмэгддэг байгаасай гэж ирэх 5 жилийн үндсэн чиглэл, ЗГ-ын мөрийн хөтөлбөрт дараах тодорхой саналыг тусгуулах хүсэлтээ байнгын хороогоор дамжуулан хүргүүллээ.
ДэлгэрэнгүйҮйлдвэржүүлэлт БҮТЭЭМЖээс эхэлнэ. Бүтээмжийг шинэ технологи бий болгоно. Иймд технологижилтыг дэмжсэн төрийн бодлого хэрэгжих ёстой гэж боддог, тэр тусмаа ХАА-н салбарт.
Дэлгэрэнгүй2020 оны төсвийг тодотголыг ээлжит бусаар зарласан чуулганаар хэлэлцэж 4,8 их наядын алдагдалтайгаар баталсан. Тэгвэл энэ алдагдал юутай тэнцүү вэ?
Дэлгэрэнгүй“Шинэ_Замаар Цуг_Урагшилна” Энэ бол УИХ-ын сонгуульд Увс аймагт дэвшин сонгогдсон О.Цогтгэрэлийн сонгуулийн сурталчилгааны уриа. “Увсчууд_Өөрчилнө” Энэ бол орон нутгийн сонгуульд Увс аймагт нэр дэвшин олон болсон Ардчилсан намын багийнхны уриа.
Дэлгэрэнгүй2020/08/26-нд ӨДРИЙН СОНИН-д өгсөн ярилцлагыг толилуулж байна.
Дэлгэрэнгүй2020/08/03-нд ӨДРИЙН СОНИН-д өгсөн ярилцлагыг толилуулж байна.
ДэлгэрэнгүйЧөлөөт эдийн засгийн суурь нь чөлөөт худалдаа гэж боддог. Тэгвэл Монголын худалдааны салбарын тэргүүлэгч, энэ салбартаа жишиг стандартыг зах зээл системд шилжснээс хойш тогтоосоор яваа Номин Холдингийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Ш.Баярсайхан захиралтайгаа ХЭРВЭЭ ТА агуулгаараа ахин нэг уулзалдсан билээ.
ДэлгэрэнгүйЭдийн засаг, боловсрол, философи сэтгэлгээний гэх мэт олон чиглэлээр байр сууриа илэрхийлдэг, нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн бидний үеийн залуусын тод төлөөлөл Ганзоригтойгоо Хэрвээ Та агуулгаа хөгжүүлсэн дурсамжтайгаа холбоотой жижигхэн бичвэрээ толилуулж байна.
ДэлгэрэнгүйУвс аймгийн 90 жилийн ойд зориулан Одонгийн Цогтгэрэлийн санаачлага, дэмжлэгээр дэлхийн хамгийн том НОМОН ПИРАМИД-ыг Увс аймгийн төв, Улаангом хотноо босгосон билээ.
Дэлгэрэнгүй2015 оны намар хэвлүүлсэн ШИНЭ ТЭМҮҮЛЭЛ нэртэй сэтгүүлийн хэсгээс....
ДэлгэрэнгүйЗээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож өгөх ёстой хэмээх яриа сүүлийн 2,3 жил сүрхий их яваа байга. Тэгвэл тэмцлийн эхэнд оройлон яваа онолын мэдлэгтэй, практик ажлын туршлагатай, санхүүгийн чиглэлийн хэд хэдэн бизнестэй нэгнийг олж ХЭРВЭЭ ТА асуултаа тавилаа.
ДэлгэрэнгүйЗҮГ ЧИГ номын маань ЧИГ заасан үг.
Дэлгэрэнгүй90 хэдэн онд интернетийн анхны шугамыг авчирч Монголчуудаа дэлхийтэй холбосон тэрээр сүүлийн үед боловсрол, соён гэгээрлийн олон ажлуудыг хийж байна. Хийсэн ажил бүр нь хөгжил дэвшил дагуулсан, өнөө цагийн Монголчууд бидний дундаж үзэл санааны “луужин”-гуудын нэг Датаком ХХК, Хархорум акамдемийг үүсгэн байгуулагч Д.Энхбаттай хийсэн ХЭРВЭЭ ТА... агуулгын нэгэн дугаарыг хамтран хийж байлаа.
ДэлгэрэнгүйХэрвээ Та... агуулгынхаа эхний оролцогч аялагч, дуучин Д.Ганхүүтэй хийсэн ярилцлагаа дүгнэн жижигхэн бичвэр бичснээ сонирхуулж байна.
ДэлгэрэнгүйХэрвээ Та... агуулгынхаа ээлжит нэгэн дугаарыг Odel брэндийн үүсгэн байгуулагч Д.Ган-Одтой хийгээд гарч явахдаа төрсөн сэтгэгдлээ сийрүүлснээ ЗҮГ ЧИГ номондоо оруулснаа толилуулж байна.
ДэлгэрэнгүйХЭРВЭЭ ТА... ЗҮГ ЧИГ номноосоо сонирхуулж байна.
Дэлгэрэнгүй100 асуулт нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч, тэр бүр яриад байдаггүй дурсамж, өнгөрсөн түүх, үзэл бодлоосоо хуваалцлаа. Асуулт бүрт нь чин сэтгэлээсээ хандаж, өөрийнхөө тухай болон гэр бүл, ээж аавынхаа тухай хуучилсаныг маань хүлээн авч үзнэ үү. Нэвтрүүлгийн баг хамт олонд талархал илэрхийлж, амжилт ерөөе.
ДэлгэрэнгүйХийсэн ажил, дурсамжаасаа фэйсбүүктээ оруулдаг байлаа. Тэнд хандалт ихтэй, надад дурсамж ихтэй нэгэн бичвэрээ сайтандаа ачааллаа.
ДэлгэрэнгүйХЭРВЭЭ ТА агуулгынхаа дугаар бүртэй холбогдох дурсамжуудаа, оролцогчдын онцлох ишлэлтэй хамтатган ХЭРВЭЭ ТА_... ЗҮГ ЧИГ жижигхэн товхимлыг гаргасан. Тэнд орсон нэг жижигхэн өөв аавынхаа тухай бичвэрийг сонирхуулж байна.
Дэлгэрэнгүй