UBC брэндийн эргэн тойронд

Арвай дээр үрийн шинэчлэл хийнэ. 

Шинэ хөдөө-Увс, UBC брэнд хөгжүүлэлтийн хүрээнд Увсын арвайд үрийн шинэчлэл хийхээр Говь-Алтайн Тайшираас 10 тн хөх арвай ирлээ.

Үрийн шинэчлэлээр Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Дархан, Сэлэнгэ гээд олон аймгуудаар судалсны дүнд үзүүлэлтүүд өндөр гарсан Тайширын хөх арвай дээр сонголт хийсэн нь энэ.

Олон шинэ бүтээгдхүүн, олон тэрбумын шинэ орлого, олон зуун шинэ ажлын байрны зорилготой экспортын алсын хараатай төсөл. Хамтдаа хичээж, цугтаа урагшилья.


Увс аймгийн хоршоод, бизнес кластерийн UBC brand-ын арвай, давс УБ хотын 500 орчим дэлгүүр, зах, худалдааны төвүүдийн лангуугаар байршиж эхэллээ. Дэлгүүрт тааралдвал тогтон сонирхож, ашигт шинжийг нь анхаарах үзэж, тогтмол худалдан авч байхыг хүсье.

UBC брэндийн бүтээгдэхүүнүүд дэлгүүрүүдэд байршиж эхэллээ.