Монголын хүнс, ХАА-н салбар өөрөө босоод ирэх, улмаар Монгол улсыг босгоод ирэх боломж, потенциальтой салбар. Даанч баталсан хуулийг нэг мөр хэрэгжүүлдэггүй, бас бүх асуудлын шийдлийг мөнгө, нийлүүлэлт гэж хардаг алдаа дутагдлууд байна. Үйлдвэр баригдаж, эхний бүтээгдэхүүнээ гаргах хүртэл багадаа 2 жилийн хугацаа ордог. Тэр хүртэл үйлдвэрийн тоног төхөөрөмжийн татварыг хойшлуулах зохицуулалт хөрөнгө оруулалтын хууль дээр буй ч амьдрал дээр хэрэгжихгүй явсаар байна.
ДэлгэрэнгүйХөдөө цөлжсөн, хот бохирдсон. Одоо яах вэ? гэдэг асуудлыг чуулганаар хэлэлцэж байна. Гэтэл цөлжилтийн эсрэг мод тарих "бодолтой", цэвэрлэх байгууламжийн ажил "дуншсаар", хог боловсруулах үйлдвэр бүр сураггүй болсоор байгаа энэ нөхцөлд ахиц яагаад ч гарахгүй дээ.
ДэлгэрэнгүйМАА, газар тариалан хоорондын зөрчлийг эдийн засгийн аргаар шийдье гэж, тэр тусмаа МАА-г татвараар шахан зайлуулах гэсэн аргыг эрх баригчид, ЗГ сонгожээ. Зүй нь гагаас авах ургацыг дээшлүүлж, бүтээмжийг нь нэмэгдүүлэх замаар аль аль нь цугтаа хожих тийм шийдлийг хаймаар санагдах.
Дэлгэрэнгүй“Хүнсээ дотоодоосоо хангадаг” болохыг дэмжиж байна. Гэвч хүнс үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд энэ уярам зорилтын цаана анхаарах асуудал, өнцгүүд цөөнгүй байна. ✅ Хүнсний салбарт бидний барих стратеги бол их өргөн хүрээгээр биш эко, натурал, органик хүнсийг үйлдвэрлэж, өндөр үнэтэйгээр илүү их үнэ цэнийг бүтээх чиглэлд зорих ёстой шиг санагддаг. ✅ Гэтэл орж ирсэн төсөл дээр хэмжээ, нийлүүлэлтийг л хэтэртэл, ханатал нэмье гэж байгаагаас биш бүтээмжийг дээшлүүлье, технологийг нутагшуулья, инновацийг дэмжье гэсэн агуулга асар бага байна. ✅ Нийлүүлэлтийг нэмэхээс гадна борлуулалт, зах зээлийг тэлэх, логистик тээврийг сайжруулах чиглэл рүү анхаарахгүй бол асар их илүүдлээ хааш хийхээ мэдэхээ больсон асуудал үүсэх вий.
ДэлгэрэнгүйАнхаарахын ихээр анхаарч, дэмжихийн дээдээр дэмжсэн ч "уруугаа" уруудаад буй газар тариалан, "буудайн" салбарыг аврахын тулд юу хийх ёстой вэ? Төр сайн дураараа оролцож, "туслах" гээд "ус" болдогоо л болих хэрэгтэй. #Шинэ_Эдийн_Засаг_ба_Ковид
ДэлгэрэнгүйЗасаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай тун чухал хуулийн хэлэлцүүлэг явагдаж байна. Анхаарах олон асуудал байгаагаас 3-ыг тойрон санаагаа хэлж, хуульд хэрхэн сууж буйг асуулаа. ✅ Хамтрах, нэгдэхийг урамшуулах ёстой. ✅ Эрх мэдэл чадамжтай уялдах ёстой. ✅ Явцын тодорхой хэмжүүр байх ёстой.
ДэлгэрэнгүйЗасаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай тун чухал хуулийн хэлэлцүүлэг явагдаж байна. Анхаарах олон асуудал байгаагаас 3-ыг тойрон санаагаа хэлж, хуульд хэрхэн сууж буйг асуулаа. ✅ Хамтрах, нэгдэхийг урамшуулах ёстой. ✅ Эрх мэдэл чадамжтай уялдах ёстой. ✅ Явцын тодорхой хэмжүүр байх ёстой.
ДэлгэрэнгүйШинэ Засгийн Газрын бүтэцтэй холбоотойгоор тодорхой 2 саналыг ЕС-д хэллээ. ✅Нэгдүгээрт, Худалдааны асуудлыг илүү анхаарах, Худалдааны Яам байгуулах. Энэ ЗГ-ын тэргүүлэх чиглэлийн эхэнд экспортын асуудал байгаа гэж өмнөх хуралдаанаар ЕС хэлсэн. Гэтэл үе үеийн ЗГ-ын алдааг давтан худалдааны асуудал ахин ХХААХҮЯ-нд хавсарга чигээр хэдэн мэргэжилтний толгойд буун үлдлээ. Ийм бага ач холбогдолтойгоор Хятад, Орос руу экспорт хийхэд 40%-ийн татвартай, зөөлнөөр "худалдааны хоригт" байгаа төлөвт өөрчлөлт орохгүй нь ээ. ✅Хоёрдугаарт, Төрийн зарим аж ахуйн ажлыг хувийн хэвшилд шилжүүлэх замаар бизнесийг дэмжих. Төрийн албанд ажиллаж буй 200 мянга орчим албан хаагчийн 30 орчим хувь нь харуул, цэвэрлэгч, нягтлан, сүлжээний инженер гэх мэт аж ахуйн ажлууд байна. Эдгээр ажилтнуудыг хувийн хэвшилд шилжүүлэх замаар бизнесийг дэмжих боломж бий. Төр хөнгөрч, бүтээмж нэмэгдэнэ.
ДэлгэрэнгүйТойрогт хэрэгжүүжл буй олон жижиг төслүүдийн маань нэг нь UBC брэнд гэх орон нутгийн онцлогтой, ялгаралтай брэнд хөгжүүлэлтийн ажлууд. Бага багаар, өдөр өдрөөр ахицууд гарсаар буйн явцаас.
Дэлгэрэнгүй“Шинэ_Замаар Цуг_Урагшилна” Энэ бол УИХ-ын сонгуульд Увс аймагт дэвшин сонгогдсон О.Цогтгэрэлийн сонгуулийн сурталчилгааны уриа. “Увсчууд_Өөрчилнө” Энэ бол орон нутгийн сонгуульд Увс аймагт нэр дэвшин олон болсон Ардчилсан намын багийнхны уриа.
ДэлгэрэнгүйХэрвээ Та... агуулгынхаа ээлжит нэгэн дугаарыг Odel брэндийн үүсгэн байгуулагч Д.Ган-Одтой хийгээд гарч явахдаа төрсөн сэтгэгдлээ сийрүүлснээ ЗҮГ ЧИГ номондоо оруулснаа толилуулж байна.
ДэлгэрэнгүйХЭРВЭЭ ТА... ЗҮГ ЧИГ номноосоо сонирхуулж байна.
ДэлгэрэнгүйХийсэн ажил, дурсамжаасаа фэйсбүүктээ оруулдаг байлаа. Тэнд хандалт ихтэй, надад дурсамж ихтэй нэгэн бичвэрээ сайтандаа ачааллаа.
ДэлгэрэнгүйХэрвээ Та агуулга маань газар тариалангийн салбарыг онцолж Дарханыг зорилоо. Үрийн, буудайны, түлшний гээд эцэсгүй олон халамж, тэтгэмж салбарт сайнаар нөлөөлөхгүй байгаа тухай оролцогч Б.Ганбаяр халаглан өгүүлсэн нэгэн дугаарыг маань таалан сонирхоорой.
ДэлгэрэнгүйБид цаашид хөлсний цэрэг мэтээр ажиллах хүчнээ экспортлох уу, бусдыг хөлсөлдөг дарга улс болох уу? Гадаад улс оронд зуун мянгаар тоологдон амьдрах Монголчуудын төлөөлөл болсон Солонгос улсад сурч амьдарч байгаа Г.Гандулам бүсгүйтэй онлайнаар, Монгол улсад хоолны сүлжээ бизнесээ эхлүүлсэн Солонгос улсын иргэн HYUN DAEKWON нартай ярилцлаа.
ДэлгэрэнгүйBUSINESS.MN сэтгүүлийн 2019 оны 11 сарын дугаарт редактор Г.Даваадоржийн бичсэн нийтлэлийг толилуулж байна.
Дэлгэрэнгүй