Сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээллэхээр заасны дагуу явцын тайлангаа хүргэж байна.
ДэлгэрэнгүйӨнөөдөр Монголд ажилллангаа ядуурдаг тогтолцоо аль хэдийн бий болсон. Үүг өөрчилж сэтгэл ханамжтай, цалин нь амьдралд нь хүрдэг ажлын байруудыг бий болгохын тулд зөвхөн чанартай ажлын байрны бодлогыг хэрэгжүүлэх нь өнөөгийн засаг, төрийн өмнө тулгамдсан хамгийн том сорилт. Гэвч ЗГ, хариуцсан яамд нь энэ чиглэлд хангалтгүй ажилласаар л байна.
ДэлгэрэнгүйАймаг бүр, бүр нийслэл хот хүртэл, цаашлаад бүр сум бүр нэг нэг уурхай ажиллуулах нөхцөл байдал руу яваад байх шиг. Нэгдсэн бодлого, баялагийн сангийн менежментийн асуудлаа УИХ-аар томоор нь харж ярихгүй бол энд тэндээс нь өм цөм ярьсаар улам буруу зүг рүү явчих вий.
ДэлгэрэнгүйСолонгос явах л мөрөөдөлтэй байхаас залхаж байна гэж залуус жагсаж байна. Гэтэл улсын төсвөөс давсан дүнгээр "хулгайлагдсан" нүүрсний хэргийг хав дарсаар мартагнуулахаар эрх баригчид хичээж байна. Ийм эрх тэгш бус нөхцөл байдалд иргэд бухимдахгүй гээд яах юм вэ? Нүүрсний хулгайгаа ил болго, эцэслэн шийд, эрх баригчдаа.
ДэлгэрэнгүйГазраар зогсохгүй олон зүйлс дээр уламжлалт Тэгвэл газрын багц хуулин дээр виртуал газар, NFT зэрэг өөрчлөлт, шинэчлэлийг угтсан, ядаж дагасан өөрчлөлт шинэчлэлтүүд хуулинд сууж өгч чадаж байгаа юу?
ДэлгэрэнгүйЖинхэнэ зуд малчны хотод биш ХХААХҮЯ-нд, жинхэнэ ган тариан талбайд биш ЗГ-ын хөдөөгийн хөгжлийн бодлогод болж байна. Бодлогоор дэмжих ёстой яам нь салбарынхаа хамгийн том тоглогч, бизнесмен болчихсон мах бэлтгэгч, бордоо, ургамал хамгааллын бодис, үр нийлүүлж, техник оруулж ирж байгаа ч өр зээлэндээ идэгдэж, салбараа улам "сүйтгэж" байна. Ер нь оносон бодлогогүй, төлөвлөсөн хараагүйгээр “хүчээ нэгтгэвэл” юу болдогийг ойрын хэдэн үйл явдлууд та бидэнд хангалттай харууллаа. Төрийн бүх эрх мэдлийг бүрэн хянаж буй эрх баригчид та бүхнийг “хүчээ” биш “бодлогоо” нэгтгэхэд анхаарахыг сануулъя. Төр улсын бодлого нэгэн зүгт харсан тэр цагт ард иргэдийн ХҮЧ аяндаа нэгтгэгдэх болноо.
ДэлгэрэнгүйМонголчууд бид цөөхүүлээ. Ийм учраас мэдлэг шингэсэн бүтээгдэхүүнийг хөгжүүлж байж дэлхийтэй өрсөлдөнө. Өөрөөр хэлбэл “булчингаа” биш тархиа хөгжүүлэх ёстой. Гэтэл хангалттай хугацаанд үнэмлэхүй засаглаж буй эрх баригчдын боловсролын салбарт хийж буй шинэчлэл бүтэлгүйтлийн тод жишээ алдарт Дарханы замыг барьж буй хурдаас ч удаан байна. Улаанбаатарын түгжрэлээс ч илүү түгжээ боловсролын салбарт хуримтлагдсаар байна.
ДэлгэрэнгүйХөгжлийн банк 10-хан жилийн түүхтэй байгууллага. Ийм "залуу" байгууллагад ингэж ноцтой асуудал үүсч байна гэхээр "том мөнгөтэй", он удсан төрийн байгууллагуудад ямар "гамшиг" нүүрлэсэн бол гэдэг нь төсөөлөхөд ч "хүнд". Хөгжлийн банкны тухай хуулинд 2017 онд хийсэн өөрчлөлт уг банкыг эрх баригч намын касс болон хувирах боломжийг бүрдүүлсэн бөгөөд энэ нь одоо ч хэвээрээ буй нь тун ч ноцтой. Хөгжлийн банкнаас гадна ЖДҮ, концесс, Эрдэнэс тавантолгойн оффтейк гэрээ гэх мэт олон ч дуулиан дэлгэгдсэн. Гэвч улс төрийн зорилготой багахан хэсгээс бусад нь дийлэнх хэсгүүд нь өдгөө ч нууц хэвээрээ бий. Аль ч асуудалд яав, юунаас болоод ийм нөхцөл байдалд хүрэв, яаж засахав гэдэгт анхааралгүй Ардчилсан намын хэдэн хүнийг л холбох, нийгмээр яллуулахад анхаарч ажилладаг арга барил эрх баригчдад байна. Энэ арга барилаасаа татгалзаж, тулгамдсан өр зээлээ төлүүлэх, цаашид ХБ-г яаж хөгжүүлэх вэ? гэдэг дээр "тархиа", "хүчээ" зориулвал улс орны ирээдүйд нэн тустайсан. #Ардчилсан_намын_бүлгийн_дүгнэлт
ДэлгэрэнгүйТөр данхайж, төсөв томорсоор буй. Энэ "үйл хэрэгт" төрийн өмчит компаниуд үлэмж "үүрэг" гүйцэтгэж байгаа. Салбар бүр рүү салаалан орох хэрнээ алдагдал нь хэдэн зуун тэрбумаар хэмжигдэж, өр зээл нь өдөр өдрөөр өсч их наядаар хэлэгдэх болсон. Үр дүнд нь бодлогын хүү өсч, хувийн хэвшил, бизнесүүдэд мөнгө олдохоо больсон. Энэ цоорхойг хаах ирэх оны мөнгөний бодлого дээр эрх баригчид хойрго хандаж байна.
Дэлгэрэнгүй10 жилд үзснээр өөрөөр ахиж физикийн хичээлийг албан ёсоор үзээгүй ч сонирхож уншихаасаа, судлан хөөцөлдөхөөсөө буцаж байсан удаагүй ээ. Ажил, амьдралын бүхий л цаг хугацаанд ЗҮГ ЧИГ чинь болсоор ирсэн физикийн тэр ойлголтуудын нэг, эрхэм нь гэж хэлж болохуйц ЭНТРОПИ, түүний мөрдлөгийн тухай бодож явдаг зүйлсээ #Боловсролд_гэрэл_нэмье төслийн хүрээнд сурагч, дүү нартайгаа хуваалцлаа. Үргэлжид НЭЭЛТТЭЙ, ИДЭВХИТЭЙ байгаарай гэж дүү нараасаа хүсье.
Дэлгэрэнгүй#Боловсролд_гэрэл_нэмье төслийн багийн гишүүн, Тэгш Ухаан математикийн сургалтын клубын үүсгэн байгуулагч Н.Баянбат багш математикт дурласан үүх түүхээ хуваалцаж байна. "Аливаа шинжлэх ухаан математикийг хэрэглэсэн цагт л сая төгс төгөлдөр болдог" гэсэн бичиг бүхий самбарын өмнөх өөрийнхөө түүхээс хуваалцсан алдарт багшийн 13 минутын богино бичлэгийг анхааран сонсоод үзээрэй.
ДэлгэрэнгүйТөрийн өмчит компани байгуулаад, хуулийг нь жижигхэн өөрчилчихвөл үнэ буурна, улсад, иргэдэд ихээхэн ашиг тустай гэж лоозогнон хуульд өөрчлөлт оруулахаар яаралтайгаар хэлэлцэж эхэллээ. Өмнө нь олон удаа ийм түүх давтагдсан. Эцэст нь үнэ ч буурсангүй юмгүй, өр зээлдээ баригдсан компанийг яаж татан буулгах гэдэг асуудал л үлддэг. Яг л энэ замаар Хөгжлийн банкинд хэдэн зуун тэрбумын өртэй газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй төрийн өмчит компани Оросын төрийн өмчит компанитай хамтарсан монополь компанийг байгуулахаар эрх баригчид, ЗГ ихээхэн хурдтай ажиллаж эхэллээ. Бизнесийн төрөлжилт, эдийн засгийн агуулга талаасаа ач холбогдолгүй энэ санал яагаад ийм хурдан хүчээ авчихав.
ДэлгэрэнгүйДээд шүүхийн шүүгчийн хамгийн чухал чадваруудын нэг нь онол, олон улсын сайн туршлагыг цаг алдалгүй мэдэж нэвтрүүлэх, онол, хууль хэрэглээний харьцуулалт судалгааг хийх явдал гэж ойлгож байна. Цааш цаашдын сонгон шалгаруулалтанд үүнийг онцгой анхаарах ёстой мэт. Үндсэн хуульд хэрэг маргааныг шүүх хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасанчлан орж ирсэн асуудал бүрт онцгой анхаарч, нэг бүрчлэн уншин судлаж, энэ танхимд давтан хэлж буй шигээ иргэдийнхээ шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангахад хүчин чармайлт гаргаж ажиллахыг нэр дэвшигч нарт хүсье.
ДэлгэрэнгүйЗөвшөөрөл, хориг саадыг нэмээд, нэр төрөл, тоо хэмжээг нь зааж өгөөд, өгөх нэрийг зааж өгч, үйлчлэх хүнийг нь сургаад архидалт, архидан согтуурах буурахгүй ээ.
ДэлгэрэнгүйИрэх жилүүдэд зөвхөн АХБ-аас 650 сая доллар буюу 2 их наяд төгрөг, өөрөөр хэлбэл иргэн бүрт ногдох зээлийг 600 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх асуудлыг УИХ хэлэлцэж байна. 4 жил тутамд геометр прогрессоор 2 дахин нэмэгдсээр ирсэн өрийн стратеги, зээлийн бодлого, төвлөрөл, үр ашгийн талаар УИХ, ЗГ ахин дахин ярьж, улам ихээр анхаарсаар байх ёстой.
ДэлгэрэнгүйБаяр наадам гэдэг бол нэг талаас төрийн наадам, нөгөө талаас түмний цэнгэл. Ийм ч учраас энэхүү хуулинд тусаж буй зүйл, заалт бүр энэхүү онцлогийг харгалзаж үзсэн байгаасай гэж хүсэж байна.
ДэлгэрэнгүйАлх барьсан эрх мэдэлтнүүд үзэмжээр шийдэх боломж бүхий доромжлох гэсэн заалтыг эрүүгийн хуульд оруулахаар эрх баригчид ингэж их хичээж буйд гайхаж байна. Мөн хэвлэлийн мэдээ харахад бусад оронд хэрэг, зөрчлийг их хурдан шийдэх юм. Харин манайд буруугүй байсан ч хэргийг нь хаалгүйгээр хэтэрхий удаан явдаг жишээнүүд их олон харагдах. Үүний шалтгаан юунд байгаа дээр дүн шинжилгээ хийж, арга хэмжээ авах ёстой мэт.
ДэлгэрэнгүйМонголын хүнс, ХАА-н салбар өөрөө босоод ирэх, улмаар Монгол улсыг босгоод ирэх боломж, потенциальтой салбар. Даанч баталсан хуулийг нэг мөр хэрэгжүүлдэггүй, бас бүх асуудлын шийдлийг мөнгө, нийлүүлэлт гэж хардаг алдаа дутагдлууд байна. Үйлдвэр баригдаж, эхний бүтээгдэхүүнээ гаргах хүртэл багадаа 2 жилийн хугацаа ордог. Тэр хүртэл үйлдвэрийн тоног төхөөрөмжийн татварыг хойшлуулах зохицуулалт хөрөнгө оруулалтын хууль дээр буй ч амьдрал дээр хэрэгжихгүй явсаар байна.
ДэлгэрэнгүйЭрүүл мэндийн салбарт өмнөхтэй нь харьцуулахад ахиц ч, асуудалтай шүүмжлэмээр зүйлс ч аль аль нь бий. ✅Эрүүл мэндийн даатгалын сангийн энэ жилийн төсөв 1,4 их наяд. Гэтэл эхний улиралд төсвийнхөө талыг нь зарцуулчихжээ. Үлдэх улиралд эмнэлэг, үйлчлүүлэгч нар "гал алдах" аюул үүсэх вий? ✅Эрчүүдийн дундаж наслалт гэж эмзэглэмээр асуудал бий. Үүний шалтгаан, шийдэл дээр яаж ажиллаж байгаа вэ?
Дэлгэрэнгүй400, 500 төрийн өмчит компани байгаа ч түүнээс 4, 5 нь л ногдол ашиг төрд төвлөрүүлдэг. Монголын баялгийн сорыг нь түүж ашиглаж буй уул уурхайн 2, 3 компани олон улсын зээл дээрх түүхий эдийн өндөр үнийг дагаж чамгүй олж байгаагаагаас биш бусад бүхий л төрийн өмчит компаниудын хувьд үйл ажиллагаа, санхүүгийн үр ашиг нь даанч чамлалттай. Салбар бүрт хувийн хэвшилтэй өрсөлдөн өрсөлдөн зүтгэж буй ч ашиг ч үгүй, ажил нь ахидаг ч үгүй, алдагдал нь өдөр өдрөөр өссөөр буй төрийн өмчит компаниудыг цэгцлэх заалт нь тунхгийн шинжтэй, тодорхойгүй хэвээр тусчээ. Үр ашгийг нь үлэмж дээшлүүлж болох олон төрийн өмчит компани бий. Улаанбаатар төмөр зам гэх татвараас чөлөөлөгддөг, асар том хөрөнгө, хүчтэй компани жилд ганцхан тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр төрд төвлөрүүлж буй нь бага л байгаа мэт санагдах.
ДэлгэрэнгүйЁс зүйг хуульчилсан улс орнууд, тэр тусмаа хүний эрхийг дээдэлдэг улс орнуудад хэр олон байдаг юм бол? Хэмжих боломжгүй, хэтэрхий суббьектив ёс зүйг хуульчлах гэж оролдоод дур зоргийн олон шийдвэрүүд гарах эрсдэл үүсчих вий?
ДэлгэрэнгүйХөдөө цөлжсөн, хот бохирдсон. Одоо яах вэ? гэдэг асуудлыг чуулганаар хэлэлцэж байна. Гэтэл цөлжилтийн эсрэг мод тарих "бодолтой", цэвэрлэх байгууламжийн ажил "дуншсаар", хог боловсруулах үйлдвэр бүр сураггүй болсоор байгаа энэ нөхцөлд ахиц яагаад ч гарахгүй дээ.
ДэлгэрэнгүйМАА, газар тариалан хоорондын зөрчлийг эдийн засгийн аргаар шийдье гэж, тэр тусмаа МАА-г татвараар шахан зайлуулах гэсэн аргыг эрх баригчид, ЗГ сонгожээ. Зүй нь гагаас авах ургацыг дээшлүүлж, бүтээмжийг нь нэмэгдүүлэх замаар аль аль нь цугтаа хожих тийм шийдлийг хаймаар санагдах.
Дэлгэрэнгүй“Хүнсээ дотоодоосоо хангадаг” болохыг дэмжиж байна. Гэвч хүнс үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд энэ уярам зорилтын цаана анхаарах асуудал, өнцгүүд цөөнгүй байна. ✅ Хүнсний салбарт бидний барих стратеги бол их өргөн хүрээгээр биш эко, натурал, органик хүнсийг үйлдвэрлэж, өндөр үнэтэйгээр илүү их үнэ цэнийг бүтээх чиглэлд зорих ёстой шиг санагддаг. ✅ Гэтэл орж ирсэн төсөл дээр хэмжээ, нийлүүлэлтийг л хэтэртэл, ханатал нэмье гэж байгаагаас биш бүтээмжийг дээшлүүлье, технологийг нутагшуулья, инновацийг дэмжье гэсэн агуулга асар бага байна. ✅ Нийлүүлэлтийг нэмэхээс гадна борлуулалт, зах зээлийг тэлэх, логистик тээврийг сайжруулах чиглэл рүү анхаарахгүй бол асар их илүүдлээ хааш хийхээ мэдэхээ больсон асуудал үүсэх вий.
ДэлгэрэнгүйШүүхээр орсон маргаан 6-16 жилийн дараа шийдэгддэг, гарах зардал нь нэхэмжлэж буй дүнгийн 20%-д хүрдэг бөгөөд жил бүр 1 их наядын нэхэмжлэх биелүүлдэггүй гэсэн "аймшигт" статистик байна. Ийм хүндрэлтэй процессыг хөнгөвчлөхөөс хувийн эрх зүйн шинэтгэл эхлэх ёстой байх. Энэ шинэтгэлдээ нийтийн эрх зүйн хуульчид гэхээсээ илүүтэй бизнесийн эрх зүйн чиглэлийн хуульчдыг татан оролцуулахад анхаарах хэрэгтэй мэт.
ДэлгэрэнгүйЗГ-ын өр 4 жил тутамд 2 дахинаар буюу геометр прогрессоор өссөөр байна. Үүний цаана төв банкны, төрийн өмчит компаниудын өр хийгээд төсвийн гадуурх ТӨК-уудын төсвийн шинжтэй хөрөнгө оруулалт, зарцуулалтууд ч тоологдохгүй орхигдож буй. Тэгвэл ард иргэдийн амьдралд хийгээд улсын эдийн засаг ингэж эрчимтэйгээр өссөн үү?
Дэлгэрэнгүй1960 оноос хойш төрсөн иргэдийн төлсөн шимтгэлийг нэрийн дансанд байршуулах бичилтийг хийж эхэлсэн. Тэтгэвэр, нийгмийн даатгалтай холбоотой өнгөрсөн үеийн өөрчлөлт, шинэчлэлтүүдээс бараг гялтайх ганц нь энэ. 2020 оны байдлаар эдгээр иргэдийн дансан дах бичилт 21 их наяд хүрсэн. Гэвч ийм хэмжээний үлдэгдэл битгий хэл өнөө, маргаа яах вэ? болтлоо уг сан хүндэрснийг бид мэднэ. Товчхондоо бол өнөөдрийн байдлаар Монголын тэтгэврийн сан иргэддээ 21 их наядын өртэй болжээ. Үүгээ яаж шийдэх вэ? гэх одоогийн хүндрэл, бас өнөөдрөөс шимтгэл эхлэх 2000 оны залуусыг тэтгэвэрт гарахад нь бүрэн хуримтлалын тогтолцоо руу шилжиж чадсан байх уу? гэх ирээдүйн асуултандаа өнөөдрөөс эхэлж хариулт хайж эхлэхгүй бол эргэж зөв зүг рүү очиход улам л хүндэрсээр байна даа.
Дэлгэрэнгүй2023 оны хөгжлийн төлөвлөгөө гэж хэтэрхий өөдрөг төсөөлөлтэй, хэдэн тоогоор "тоглосон" хэлбэрийн төдий бичиг баримт орж ирлээ. Монголд орох хөрөнгө оруулалт ойрын жилүүдэд "хөлдсөн" байхад гадаадын хөрөнгө оруулалтаас 4 их наяд орно гэж, хөрөнгө оруулалт, хэмнэлтийн талаар ярьж байхад бас 4 их наядын концесс зурна гэх мэт дэврүүн, цамаан олон зүйлсийг ирэх онд төлөвлөжээ. Боломжтой, бодитой байх нь хэр бол?
ДэлгэрэнгүйБанкуудын IPO-той холбоотойгоор яаран сандран хуулийн хугацааг сунгахын цаана жижиг шалтаг биш ямар нэгэн "но", асуудал, гэнэтийн эрсдэл бүхий шалтгаан нуугдаж байгаан биш биз. Бодит сектор өсөлтгүй, зогсонги байхад банкны салбарын өсөлт, ашиг "дабльдаад" байгаа энэ 2-ын хооронд ямар нэгэн асуудал байгааг МБ харчихаад асуудлыг хойшлуулах гээд оролцогч талуудын хүслийг үл тоон асуудлыг УИХ-руу оруулав уу?
ДэлгэрэнгүйХөтөлийн цементийг төрд буцаасан асуудлыг байнгын хороогоор хэлэлцүүлж байна. Өртэйгээ нийлээд 40 тэрбумаар хувьчилсан үйлдвэрээ буцаан 300 тэрбумын өр зээлэндээ авчихлаа. Төр ч, хувийн хэвшил ч аль нь хожсонгүй асуудал үүслээ.
ДэлгэрэнгүйТүрэн ирж байгаа шинэ нөхцөл байдалд дасан зохицох алхам хийгээгүй хуучинсаг ТӨСӨВ боллоо. Уул уурхайгаас бусад олон шинэ орлогын боломжийг олж харсангүй. Жишээ нь: Төрд хуримтлагдан буй өгөгдөл мэдээллийг эргэлтэнд оруулах. Ингэснээр ✅Төсөвт орлогын шинэ эх үүсвэр бий болгох ✅Бизнесүүд-стартапуудад data mining хийх түүхий эд болох ✅Иргэдэд ээлээ өгөх нэгэн шийдэл байна. Үүнийг ажил хэрэг болгохоор “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барих болно. (Цахим хуралдааны богинохон горимд санаа маань бүрэн илэрхийлэгдсэнгүй)
ДэлгэрэнгүйАнхаарахын ихээр анхаарч, дэмжихийн дээдээр дэмжсэн ч "уруугаа" уруудаад буй газар тариалан, "буудайн" салбарыг аврахын тулд юу хийх ёстой вэ? Төр сайн дураараа оролцож, "туслах" гээд "ус" болдогоо л болих хэрэгтэй. #Шинэ_Эдийн_Засаг_ба_Ковид
ДэлгэрэнгүйКоронавируст цар тахалтай уялдуулан зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөгдөхтэй холбогдуулан илэрхийлсэн байр суурь.
ДэлгэрэнгүйУлсын төсвийн ХО-ыг төсөл бүрээр нь ширхэгчлэн хэлэлцдэг. Гэтэл батлагдсан гадаад зээлүүдийн ашиглалтыг төсөв хэлэлцэх үед бөөн дүнгээр нь сонсох төдий өнгөрдөг. Хэрэгжүүлэлт дээрээ хаях хэцүү, авах хэцүү хэрэггүй "шавар" босдогт анхаарууштай.
ДэлгэрэнгүйТөрийн хөрөнгө оруулалт, худалдан авалтыг дэмжснээр хямралыг давна гэж эрх баригчид үзэж байна. Энэ бол үйлдвэрлэл сайн хөгжсөн, зарцуулсан мөнгөний ихэнх нь улсдаа үлддэг эдийн засагтай улс орон авч хэрэгжүүлдэг арга хэмжээ. Харин бидний ихэнх хэрэглээ импортынх. Өнөөдөр хийгдсэн төсвийн хөрөнгө оруулалт маргааш нь гадагшаа урсана. Энэ нөхцөлд мөчлөг сөрөх Кейнсийн маягийн бодлого тийм ч оновчтой бишийг эрх баригчид ойлгохгүй байх шиг.
Дэлгэрэнгүй