БИ ХЭРВЭЭ ШИЙДЛИЙН МАРАФОН эхэллээ.

Улс орон даяар явагдах БИ ХЭРВЭЭ ШИЙДЛИЙН МАРАФОН эхэллээ.
Өөр хоорондоо талцаж,  хөнжил дотроо хөлөө хийлцэн суусаар байтал биднээс ч ядуу буурай орнууд манай улсыг хол хаян хөгжиж, азийн бар болох нь болж, дэлхийн од болох нь болжээ. Харин бид өнөөх л өнөө маргаашийн хэрүүл хийж, улирал солигдох бүрт утаа, шороогоо ярин, зам дээрээ түгжирч, стрессдэж, өвчлөл улам бүр нэмэгдсээр л... Бидэнд үнэхээр гарц байхгүй гэж үү. 

Улс орны  хөгжил таниас биднээс хамааралтай гэж та бодож байсан уу. Бид үр хойчдоо улс шиг улс, ирээдүй шиг ирээдүй үлдээе гэдэг атлаа чив чимээгүй өөр өөрсдийн урдах замаараа л урагшилсаар байгаа. Тэгвэл бүгдээрээ шийдлээ тодорхойлж улс орныхоо хөгжлийг хамтдаа бий болгоё. Өнөөдрөөс сайхан маргаашийн төлөө, өдөр бүр өчигдрөөс ахицтай хөгжингүй орныг цогцлоох шийдлээ бусадтай хуваалцаж, хөгжилд хүч нэмэх боломжийг олгох шийдлийн марафонд идэвхитэй оролцоорой.
Та өөрийн санал, шийдлээ жижигхэн болов уу? Хэрэггүй болов уу? гэж эргэлзэлгүй энэ линк дээр дарж марафонд оролцоорой. 
Марафон эхэллээ...