card
Цогтгэрэл
Ардын намынхан

Ардын намынхан "нүүрсний хэрэгт" олуулаа холбогдсон учраас асуудлыг ил болгож чадахгүй байна уу?

Солонгос явах л мөрөөдөлтэй байхаас залхаж байна гэж залуус жагсаж байна. Гэтэл улсын төсвөөс давсан дүнгээр "хулгайлагдсан" нүүрсний хэргийг хав дарсаар мартагнуулахаар эрх баригчид хичээж байна. Ийм эрх тэгш бус нөхцөл байдалд иргэд бухимдахгүй гээд яах юм вэ? Нүүрсний хулгайгаа ил болго, эцэслэн шийд, эрх баригчдаа.

Дэлгэрэнгүй
Нэг иргэндээ 600 мянган төгрөгтэй тэнцэхүйц дүнтэй өр авах нь.

Нэг иргэндээ 600 мянган төгрөгтэй тэнцэхүйц дүнтэй өр авах нь.

Ирэх жилүүдэд зөвхөн АХБ-аас 650 сая доллар буюу 2 их наяд төгрөг, өөрөөр хэлбэл иргэн бүрт ногдох зээлийг 600 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх асуудлыг УИХ хэлэлцэж байна. 4 жил тутамд геометр прогрессоор 2 дахин нэмэгдсээр ирсэн өрийн стратеги, зээлийн бодлого, төвлөрөл, үр ашгийн талаар УИХ, ЗГ ахин дахин ярьж, улам ихээр анхаарсаар байх ёстой.

Дэлгэрэнгүй
Баяр наадам гэдэг бол нэг талаас төрийн наадам, нөгөө талаас түмний цэнгэл.

Баяр наадам гэдэг бол нэг талаас төрийн наадам, нөгөө талаас түмний цэнгэл.

Баяр наадам гэдэг бол нэг талаас төрийн наадам, нөгөө талаас түмний цэнгэл. Ийм ч учраас энэхүү хуулинд тусаж буй зүйл, заалт бүр энэхүү онцлогийг харгалзаж үзсэн байгаасай гэж хүсэж байна.

Дэлгэрэнгүй
Доромжлох заалт бол алх барьсан эрх мэдэлтнүүд үзэмжээр шийдэх боломжийг олгоно.

Доромжлох заалт бол алх барьсан эрх мэдэлтнүүд үзэмжээр шийдэх боломжийг олгоно.

Алх барьсан эрх мэдэлтнүүд үзэмжээр шийдэх боломж бүхий доромжлох гэсэн заалтыг эрүүгийн хуульд оруулахаар эрх баригчид ингэж их хичээж буйд гайхаж байна. Мөн хэвлэлийн мэдээ харахад бусад оронд хэрэг, зөрчлийг их хурдан шийдэх юм. Харин манайд буруугүй байсан ч хэргийг нь хаалгүйгээр хэтэрхий удаан явдаг жишээнүүд их олон харагдах. Үүний шалтгаан юунд байгаа дээр дүн шинжилгээ хийж, арга хэмжээ авах ёстой мэт.

Дэлгэрэнгүй
Асуудлын цор ганц шийдэл мөнгө, бага хүүтэй зээл биш.

Асуудлын цор ганц шийдэл мөнгө, бага хүүтэй зээл биш.

Монголын хүнс, ХАА-н салбар өөрөө босоод ирэх, улмаар Монгол улсыг босгоод ирэх боломж, потенциальтой салбар. Даанч баталсан хуулийг нэг мөр хэрэгжүүлдэггүй, бас бүх асуудлын шийдлийг мөнгө, нийлүүлэлт гэж хардаг алдаа дутагдлууд байна. Үйлдвэр баригдаж, эхний бүтээгдэхүүнээ гаргах хүртэл багадаа 2 жилийн хугацаа ордог. Тэр хүртэл үйлдвэрийн тоног төхөөрөмжийн татварыг хойшлуулах зохицуулалт хөрөнгө оруулалтын хууль дээр буй ч амьдрал дээр хэрэгжихгүй явсаар байна.

Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн даатгалын сан

Эрүүл мэндийн даатгалын сан "гал алдчих" вий?

Эрүүл мэндийн салбарт өмнөхтэй нь харьцуулахад ахиц ч, асуудалтай шүүмжлэмээр зүйлс ч аль аль нь бий. ✅Эрүүл мэндийн даатгалын сангийн энэ жилийн төсөв 1,4 их наяд. Гэтэл эхний улиралд төсвийнхөө талыг нь зарцуулчихжээ. Үлдэх улиралд эмнэлэг, үйлчлүүлэгч нар "гал алдах" аюул үүсэх вий? ✅Эрчүүдийн дундаж наслалт гэж эмзэглэмээр асуудал бий. Үүний шалтгаан, шийдэл дээр яаж ажиллаж байгаа вэ?

Дэлгэрэнгүй
Улаанбаатар төмөр зам жилд ганцхан тэрбумын ногдол ашиг төвлөрүүлдэг.

Улаанбаатар төмөр зам жилд ганцхан тэрбумын ногдол ашиг төвлөрүүлдэг.

400, 500 төрийн өмчит компани байгаа ч түүнээс 4, 5 нь л ногдол ашиг төрд төвлөрүүлдэг. Монголын баялгийн сорыг нь түүж ашиглаж буй уул уурхайн 2, 3 компани олон улсын зээл дээрх түүхий эдийн өндөр үнийг дагаж чамгүй олж байгаагаагаас биш бусад бүхий л төрийн өмчит компаниудын хувьд үйл ажиллагаа, санхүүгийн үр ашиг нь даанч чамлалттай. Салбар бүрт хувийн хэвшилтэй өрсөлдөн өрсөлдөн зүтгэж буй ч ашиг ч үгүй, ажил нь ахидаг ч үгүй, алдагдал нь өдөр өдрөөр өссөөр буй төрийн өмчит компаниудыг цэгцлэх заалт нь тунхгийн шинжтэй, тодорхойгүй хэвээр тусчээ. Үр ашгийг нь үлэмж дээшлүүлж болох олон төрийн өмчит компани бий. Улаанбаатар төмөр зам гэх татвараас чөлөөлөгддөг, асар том хөрөнгө, хүчтэй компани жилд ганцхан тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр төрд төвлөрүүлж буй нь бага л байгаа мэт санагдах.

Дэлгэрэнгүй
Монголын тэтгэврийн сан иргэддээ 21 их наядын өртэй болжээ.

Монголын тэтгэврийн сан иргэддээ 21 их наядын өртэй болжээ.

1960 оноос хойш төрсөн иргэдийн төлсөн шимтгэлийг нэрийн дансанд байршуулах бичилтийг хийж эхэлсэн. Тэтгэвэр, нийгмийн даатгалтай холбоотой өнгөрсөн үеийн өөрчлөлт, шинэчлэлтүүдээс бараг гялтайх ганц нь энэ. 2020 оны байдлаар эдгээр иргэдийн дансан дах бичилт 21 их наяд хүрсэн. Гэвч ийм хэмжээний үлдэгдэл битгий хэл өнөө, маргаа яах вэ? болтлоо уг сан хүндэрснийг бид мэднэ. Товчхондоо бол өнөөдрийн байдлаар Монголын тэтгэврийн сан иргэддээ 21 их наядын өртэй болжээ. Үүгээ яаж шийдэх вэ? гэх одоогийн хүндрэл, бас өнөөдрөөс шимтгэл эхлэх 2000 оны залуусыг тэтгэвэрт гарахад нь бүрэн хуримтлалын тогтолцоо руу шилжиж чадсан байх уу? гэх ирээдүйн асуултандаа өнөөдрөөс эхэлж хариулт хайж эхлэхгүй бол эргэж зөв зүг рүү очиход улам л хүндэрсээр байна даа.

Дэлгэрэнгүй
2023 оны хөгжлийн төлөвлөгөөний тухай

2023 оны хөгжлийн төлөвлөгөөний тухай

2023 оны хөгжлийн төлөвлөгөө гэж хэтэрхий өөдрөг төсөөлөлтэй, хэдэн тоогоор "тоглосон" хэлбэрийн төдий бичиг баримт орж ирлээ. Монголд орох хөрөнгө оруулалт ойрын жилүүдэд "хөлдсөн" байхад гадаадын хөрөнгө оруулалтаас 4 их наяд орно гэж, хөрөнгө оруулалт, хэмнэлтийн талаар ярьж байхад бас 4 их наядын концесс зурна гэх мэт дэврүүн, цамаан олон зүйлсийг ирэх онд төлөвлөжээ. Боломжтой, бодитой байх нь хэр бол?

Дэлгэрэнгүй
Арай ноцтой асуудал үүсэх учраас хуулийг хойшлуулах гээд байна уу?

Арай ноцтой асуудал үүсэх учраас хуулийг хойшлуулах гээд байна уу?

Банкуудын IPO-той холбоотойгоор яаран сандран хуулийн хугацааг сунгахын цаана жижиг шалтаг биш ямар нэгэн "но", асуудал, гэнэтийн эрсдэл бүхий шалтгаан нуугдаж байгаан биш биз. Бодит сектор өсөлтгүй, зогсонги байхад банкны салбарын өсөлт, ашиг "дабльдаад" байгаа энэ 2-ын хооронд ямар нэгэн асуудал байгааг МБ харчихаад асуудлыг хойшлуулах гээд оролцогч талуудын хүслийг үл тоон асуудлыг УИХ-руу оруулав уу?

Дэлгэрэнгүй
Хөтөл тойрсон энэ асуудлаас хэн ч хожихгүй байх шиг.

Хөтөл тойрсон энэ асуудлаас хэн ч хожихгүй байх шиг.

Хөтөлийн цементийг төрд буцаасан асуудлыг байнгын хороогоор хэлэлцүүлж байна. Өртэйгээ нийлээд 40 тэрбумаар хувьчилсан үйлдвэрээ буцаан 300 тэрбумын өр зээлэндээ авчихлаа. Төр ч, хувийн хэвшил ч аль нь хожсонгүй асуудал үүслээ.

Дэлгэрэнгүй
Төрд хуримтлагдан буй өгөгдөл мэдээллийг эргэлтэнд оруулах хуулийн төслийг өргөн барина.

Төрд хуримтлагдан буй өгөгдөл мэдээллийг эргэлтэнд оруулах хуулийн төслийг өргөн барина.

Түрэн ирж байгаа шинэ нөхцөл байдалд дасан зохицох алхам хийгээгүй хуучинсаг ТӨСӨВ боллоо. Уул уурхайгаас бусад олон шинэ орлогын боломжийг олж харсангүй. Жишээ нь: Төрд хуримтлагдан буй өгөгдөл мэдээллийг эргэлтэнд оруулах. Ингэснээр ✅Төсөвт орлогын шинэ эх үүсвэр бий болгох ✅Бизнесүүд-стартапуудад data mining хийх түүхий эд болох ✅Иргэдэд ээлээ өгөх нэгэн шийдэл байна. Үүнийг ажил хэрэг болгохоор “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барих болно. (Цахим хуралдааны богинохон горимд санаа маань бүрэн илэрхийлэгдсэнгүй)

Дэлгэрэнгүй
Төр сайн дураараа оролцож,

Төр сайн дураараа оролцож, "туслах" гээд "ус" болдогоо л болих хэрэгтэй.

Анхаарахын ихээр анхаарч, дэмжихийн дээдээр дэмжсэн ч "уруугаа" уруудаад буй газар тариалан, "буудайн" салбарыг аврахын тулд юу хийх ёстой вэ? Төр сайн дураараа оролцож, "туслах" гээд "ус" болдогоо л болих хэрэгтэй. #Шинэ_Эдийн_Засаг_ба_Ковид

Дэлгэрэнгүй
Эцсийн хэрэглэгч буюу иргэн дээр НӨАТ төлөгдөх хийдэл гарчих вий.

Эцсийн хэрэглэгч буюу иргэн дээр НӨАТ төлөгдөх хийдэл гарчих вий.

Коронавируст цар тахалтай уялдуулан зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөгдөхтэй холбогдуулан илэрхийлсэн байр суурь.

Дэлгэрэнгүй
Гадаадын зээл тусламжийн үр ашиг, өгөөжид анхаарья

Гадаадын зээл тусламжийн үр ашиг, өгөөжид анхаарья

Улсын төсвийн ХО-ыг төсөл бүрээр нь ширхэгчлэн хэлэлцдэг. Гэтэл батлагдсан гадаад зээлүүдийн ашиглалтыг төсөв хэлэлцэх үед бөөн дүнгээр нь сонсох төдий өнгөрдөг. Хэрэгжүүлэлт дээрээ хаях хэцүү, авах хэцүү хэрэггүй "шавар" босдогт анхаарууштай.

Дэлгэрэнгүй
#Шинэ_Эдийн_Засаг_ба_Ковид

#Шинэ_Эдийн_Засаг_ба_Ковид

Төрийн хөрөнгө оруулалт, худалдан авалтыг дэмжснээр хямралыг давна гэж эрх баригчид үзэж байна. Энэ бол үйлдвэрлэл сайн хөгжсөн, зарцуулсан мөнгөний ихэнх нь улсдаа үлддэг эдийн засагтай улс орон авч хэрэгжүүлдэг арга хэмжээ. Харин бидний ихэнх хэрэглээ импортынх. Өнөөдөр хийгдсэн төсвийн хөрөнгө оруулалт маргааш нь гадагшаа урсана. Энэ нөхцөлд мөчлөг сөрөх Кейнсийн маягийн бодлого тийм ч оновчтой бишийг эрх баригчид ойлгохгүй байх шиг.

Дэлгэрэнгүй
Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн төсөл дээр анхаарах асуудлууд байна.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн төсөл дээр анхаарах асуудлууд байна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай тун чухал хуулийн хэлэлцүүлэг явагдаж байна. Анхаарах олон асуудал байгаагаас 3-ыг тойрон санаагаа хэлж, хуульд хэрхэн сууж буйг асуулаа. ✅ Хамтрах, нэгдэхийг урамшуулах ёстой. ✅ Эрх мэдэл чадамжтай уялдах ёстой. ✅ Явцын тодорхой хэмжүүр байх ёстой.

Дэлгэрэнгүй
Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн төсөл дээр анхаарах асуудлууд байна.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн төсөл дээр анхаарах асуудлууд байна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай тун чухал хуулийн хэлэлцүүлэг явагдаж байна. Анхаарах олон асуудал байгаагаас 3-ыг тойрон санаагаа хэлж, хуульд хэрхэн сууж буйг асуулаа. ✅ Хамтрах, нэгдэхийг урамшуулах ёстой. ✅ Эрх мэдэл чадамжтай уялдах ёстой. ✅ Явцын тодорхой хэмжүүр байх ёстой.

Дэлгэрэнгүй
Ерөнхий сайд аймгийн Засаг даргыг томилоогүй шалтгаанаа тайлбарлах ёстой.

Ерөнхий сайд аймгийн Засаг даргыг томилоогүй шалтгаанаа тайлбарлах ёстой.

Ерөнхий сайд аймгийн Засаг даргыг томилоогүй шалтгаанаа тайлбарладаг болох ёстой. “Дэмжих боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэсэн ганцхан өгүүлбэрээр буцаачихдаг жишээ байдаг шүү.

Дэлгэрэнгүй
Ирэх 5 жилд Монголчууд юу хийх вэ? биш ЗГ юу хийх вэ? гэсэн баримт бичиг болчихов уу даа?

Ирэх 5 жилд Монголчууд юу хийх вэ? биш ЗГ юу хийх вэ? гэсэн баримт бичиг болчихов уу даа?

Ирэх 5 жилийн үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэн батлах үед илэрхийлсэн байр суурь.

Дэлгэрэнгүй
Өрөг нэвтрүүлэгт: Төсөв 2021

Өрөг нэвтрүүлэгт: Төсөв 2021

2021 оны төсвийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан NTV-ийн ӨРӨГ нэвтрүүлэгт оролцлоо.

Дэлгэрэнгүй
Эдийн засгийн суурь эмгэгээ засалгүйгээр зээлийн хүү буурахгүй ээ.

Эдийн засгийн суурь эмгэгээ засалгүйгээр зээлийн хүү буурахгүй ээ.

Зээлийн хүү бол мөнгөний үнэ. Дотоодын хуримтлалаа нэмэх, гадны эх үүсвэрийг ашиглах, технологийн ололтыг ашиглах, салбарын болоод макро эрсдлээ бууруулах гээд олон ажлуудын үр дүнд энэ үнэ буурна. Асуудлаа цогцоор нь олж харж байж л хүүг буулгаж, иргэд, бизнес, банк, төр бүгд ХОЖНО.

Дэлгэрэнгүй
Нэг сумаар нилээд олон туулай буудах гарц бол #ЦАХИМ_ЧӨЛӨӨТ_БҮС

Нэг сумаар нилээд олон туулай буудах гарц бол #ЦАХИМ_ЧӨЛӨӨТ_БҮС

Нэг сумаар нилээд олон туулай буудах гарц бол #ЦАХИМ_ЧӨЛӨӨТ_БҮС гэж боддог. 20 жил хатуу дэд бүтэц рүү нь хөрөнгө оруулалт хийсэн ч хүссэнд хүртэл үр дүн гараагүй чөлөөт бүсдээ хөнгөн /soft/, ухаалаг хөрөнгө оруулалтыг хийж #ЭКСПОРТ, #ГАДААДЫН_ХӨРӨНГӨ_ОРУУЛАЛТ, #ЦАХИМЖИЛТ, #ОРЛОГО-ыг онох гарц бий.

Дэлгэрэнгүй
Бүтээмж, бас дахин бүтээмж

Бүтээмж, бас дахин бүтээмж

Хэмжиж чадвал удирдаж чадна гэдэг. Иргэдийн орлого, эдийн засгийн чадавхи, Монгол хүний үнэ цэнийн өсөлтийг хэмжих үзүүлэлт нь БҮТЭЭМЖ. Гэтэл ирэх жилүүдийн төлөвлөгөөнд хамгийн чухал энэ үзүүлэлтийг хэмжилгүй, тооцолгүй, өсгөхийг зорилгүй оруулж иржээ. Цаашид тусгаж засаад, хэмжиж дадаад явна биз ээ.

Дэлгэрэнгүй
16,8%-ийн дундажтай хүү хаана байгаа вэ?

16,8%-ийн дундажтай хүү хаана байгаа вэ?

Эргэлзэж асуусан асуултаа та нараасаа асууж баталгаажуулах гээд. ✅ Өнгөрсөн 4 жилд зээлийн хүү 4 хувиар буурсан гэнэ. Энэ үнэн үү? ✅ Дундаж хүү өнөөдөр жилийн 16,3% (сарын 1.3%) гэхээр түүнээс бага хүү банкинд байх нь. Тийм хүү хаана байгаа вэ? Мэддэг нь иргэд, олон нийтдээ заагаад өгвөл их дэмтэйеэ.

Дэлгэрэнгүй
Бүтээмжийг дэмжих бодлого аанай л орхигдсоор.

Бүтээмжийг дэмжих бодлого аанай л орхигдсоор.

Үйлдвэржүүлэлт БҮТЭЭМЖээс эхэлнэ. Бүтээмжийг шинэ технологи бий болгоно. Иймд технологижилтыг дэмжсэн төрийн бодлого хэрэгжих ёстой гэж боддог, тэр тусмаа ХАА-н салбарт.

Дэлгэрэнгүй

"Хүчээ нэгтгэх" олон боломжуудыг олж харахгүй байна.

Бодлогоор хооронд нь уялдуулах биш босоод нь хуваах чиглэлд салбар салбарын ажлууд явж байна. Уг нь эрх баригчид хүчээ нэгтгэнэ гэж сонгогдсонсон.

Дэлгэрэнгүй
4,8 их наядын алдагдал гэдэг ямар хэмжээний мөнгө вэ?

4,8 их наядын алдагдал гэдэг ямар хэмжээний мөнгө вэ?

Хамгийн өндөр алдагдалтай байхаар буюу 2020 оны төсвийг 4,8 их наядын алдагдалтай байхаар тодотгосон. Тэгвэл энэ мөнгө юутай тэнцэх вэ?

Дэлгэрэнгүй
Ялгаатай татварын системийг яагаад хэрэглэх ёстой вэ?

Ялгаатай татварын системийг яагаад хэрэглэх ёстой вэ?

#Ялгаатай_татварын_систем мянга мянган шинэ ажлын байрыг, тэрбум тэрбумын шинэ орлогыг бий болгоно гэж итгэдэг. Шинээр томилогдож буй сайдуудад амжилт хүсье. Иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэхэд бүхий л талаар дэмжин хамтран ажиллах болно. Ажлын байрыг нэмэгдүүлж, орлогыг өсгөхөд олон ажлууд хийж болохын нэг нь #Ялгаатай_Татварын_Систем гэж боддог. Энэ системийг олон янзаар ашиглаж болохын нэг нь Монголд түүхий эд орж ирвэл татвар багатай, эцсийн бүтээгдэхүүн орж ирэхэд илүү өндөр татвартай байхаар зохицуулж болох жишээг дурдан, энэ чиглэлд шинэ Засгийн Газар, Ерөнхий Сайд, Сангийн Сайдыг анхааран ажиллахыг хүслээ.

Дэлгэрэнгүй
Шинэ Засгийн Газрын бүтэцтэй холбоотойгоор тодорхой 2 саналыг ЕС-д хэллээ.

Шинэ Засгийн Газрын бүтэцтэй холбоотойгоор тодорхой 2 саналыг ЕС-д хэллээ.

Шинэ Засгийн Газрын бүтэцтэй холбоотойгоор тодорхой 2 саналыг ЕС-д хэллээ. ✅Нэгдүгээрт, Худалдааны асуудлыг илүү анхаарах, Худалдааны Яам байгуулах. Энэ ЗГ-ын тэргүүлэх чиглэлийн эхэнд экспортын асуудал байгаа гэж өмнөх хуралдаанаар ЕС хэлсэн. Гэтэл үе үеийн ЗГ-ын алдааг давтан худалдааны асуудал ахин ХХААХҮЯ-нд хавсарга чигээр хэдэн мэргэжилтний толгойд буун үлдлээ. Ийм бага ач холбогдолтойгоор Хятад, Орос руу экспорт хийхэд 40%-ийн татвартай, зөөлнөөр "худалдааны хоригт" байгаа төлөвт өөрчлөлт орохгүй нь ээ. ✅Хоёрдугаарт, Төрийн зарим аж ахуйн ажлыг хувийн хэвшилд шилжүүлэх замаар бизнесийг дэмжих. Төрийн албанд ажиллаж буй 200 мянга орчим албан хаагчийн 30 орчим хувь нь харуул, цэвэрлэгч, нягтлан, сүлжээний инженер гэх мэт аж ахуйн ажлууд байна. Эдгээр ажилтнуудыг хувийн хэвшилд шилжүүлэх замаар бизнесийг дэмжих боломж бий. Төр хөнгөрч, бүтээмж нэмэгдэнэ.

Дэлгэрэнгүй
Шинэ Ерөнхий сайдад захиж хэлсэн үг

Шинэ Ерөнхий сайдад захиж хэлсэн үг

Цуг хугацаа ч, төсөв мөнгө ч хязгаартай. Иймээс төвлөрч чадвал үр дүн гаргаж болно гэж боддог. Шинээр томилогдсон Засгийн Газрын тэргүүн дараах 7 зүйлд онцгой анхаарахаар төлөвлөж байгаа аж. ✅Нэгт, Улс орноо хүнсээр хангах, ард иргэдээ орон сууцжуулах ✅Хоёрт, Дотоодоо эрчим хүчээр хангах ✅Гуравт, Нефть, шатахуунаар хангах ✅Дөрөвт, Дэд бүтцээр хангах ✅Тав, Мэдээлэл технологи, харилцаа холбоогоор хангах ✅Зургаа, Банк, санхүүгийн реформ хийх ✅Долоо, Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, тогтоох, төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлага, дэг журам тогтох гэсэн үндсэн 7 асуудал дээр анхаарч ажиллана гэнэ. Цаашид анхаарья. Үнэхээр эдгээр чиглэлд ахиц гарах эсэхийг. Надад бол цэгц муутай ангилал санагдлаа.

Дэлгэрэнгүй
UBC брэндийн эргэн тойронд

UBC брэндийн эргэн тойронд

Тойрогт хэрэгжүүжл буй олон жижиг төслүүдийн маань нэг нь UBC брэнд гэх орон нутгийн онцлогтой, ялгаралтай брэнд хөгжүүлэлтийн ажлууд. Бага багаар, өдөр өдрөөр ахицууд гарсаар буйн явцаас.

Дэлгэрэнгүй
Дундаж цалинг нэмэгдүүлэх шийдэл

Дундаж цалинг нэмэгдүүлэх шийдэл

#Цалинг_нэмэгдүүлэхийг_бодлогоор_дэмжинэ #1000_долларын_дундаж_цалин

Дэлгэрэнгүй
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг яаралтай өөрчлөх цаг болсон.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг яаралтай өөрчлөх цаг болсон.

Монголын эдийн засгийн, хөдөлмөрийн зах зээлийн номер нэг асуудал бол цалин, хөлсний асуудал. Ажилласаар буй ч амьжиргааг "ахиулдаггүй" цалинг нэмэгдүүлэх бодлогын шийдэл биднийг хүлээж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг яаралтай өөрчлөх цаг болсон.

Дэлгэрэнгүй

"Нүглийн нүдийг гурилаар хуурсан" төсвийн тодотгол

Олны их хүлээлт, залуучуудын шахалтаар, яаралтайгаар төсвийн тодотгол орж ирсэн. Гэвч хэмнэсэн гэж хэлэхэд хэцүүхэн, "нүглийн нүдийг гурилаар хуурсан" төсвийн тодотгол батлагдлаа.

Дэлгэрэнгүй