Өнөөдөр Монголд ажилллангаа ядуурдаг тогтолцоо аль хэдийн бий болсон. Үүг өөрчилж сэтгэл ханамжтай, цалин нь амьдралд нь хүрдэг ажлын байруудыг бий болгохын тулд зөвхөн чанартай ажлын байрны бодлогыг хэрэгжүүлэх нь өнөөгийн засаг, төрийн өмнө тулгамдсан хамгийн том сорилт. Гэвч ЗГ, хариуцсан яамд нь энэ чиглэлд хангалтгүй ажилласаар л байна.
ДэлгэрэнгүйАймаг бүр, бүр нийслэл хот хүртэл, цаашлаад бүр сум бүр нэг нэг уурхай ажиллуулах нөхцөл байдал руу яваад байх шиг. Нэгдсэн бодлого, баялагийн сангийн менежментийн асуудлаа УИХ-аар томоор нь харж ярихгүй бол энд тэндээс нь өм цөм ярьсаар улам буруу зүг рүү явчих вий.
ДэлгэрэнгүйСолонгос явах л мөрөөдөлтэй байхаас залхаж байна гэж залуус жагсаж байна. Гэтэл улсын төсвөөс давсан дүнгээр "хулгайлагдсан" нүүрсний хэргийг хав дарсаар мартагнуулахаар эрх баригчид хичээж байна. Ийм эрх тэгш бус нөхцөл байдалд иргэд бухимдахгүй гээд яах юм вэ? Нүүрсний хулгайгаа ил болго, эцэслэн шийд, эрх баригчдаа.
ДэлгэрэнгүйГазраар зогсохгүй олон зүйлс дээр уламжлалт Тэгвэл газрын багц хуулин дээр виртуал газар, NFT зэрэг өөрчлөлт, шинэчлэлийг угтсан, ядаж дагасан өөрчлөлт шинэчлэлтүүд хуулинд сууж өгч чадаж байгаа юу?
ДэлгэрэнгүйЖинхэнэ зуд малчны хотод биш ХХААХҮЯ-нд, жинхэнэ ган тариан талбайд биш ЗГ-ын хөдөөгийн хөгжлийн бодлогод болж байна. Бодлогоор дэмжих ёстой яам нь салбарынхаа хамгийн том тоглогч, бизнесмен болчихсон мах бэлтгэгч, бордоо, ургамал хамгааллын бодис, үр нийлүүлж, техник оруулж ирж байгаа ч өр зээлэндээ идэгдэж, салбараа улам "сүйтгэж" байна. Ер нь оносон бодлогогүй, төлөвлөсөн хараагүйгээр “хүчээ нэгтгэвэл” юу болдогийг ойрын хэдэн үйл явдлууд та бидэнд хангалттай харууллаа. Төрийн бүх эрх мэдлийг бүрэн хянаж буй эрх баригчид та бүхнийг “хүчээ” биш “бодлогоо” нэгтгэхэд анхаарахыг сануулъя. Төр улсын бодлого нэгэн зүгт харсан тэр цагт ард иргэдийн ХҮЧ аяндаа нэгтгэгдэх болноо.
ДэлгэрэнгүйМонголчууд бид цөөхүүлээ. Ийм учраас мэдлэг шингэсэн бүтээгдэхүүнийг хөгжүүлж байж дэлхийтэй өрсөлдөнө. Өөрөөр хэлбэл “булчингаа” биш тархиа хөгжүүлэх ёстой. Гэтэл хангалттай хугацаанд үнэмлэхүй засаглаж буй эрх баригчдын боловсролын салбарт хийж буй шинэчлэл бүтэлгүйтлийн тод жишээ алдарт Дарханы замыг барьж буй хурдаас ч удаан байна. Улаанбаатарын түгжрэлээс ч илүү түгжээ боловсролын салбарт хуримтлагдсаар байна.
ДэлгэрэнгүйХөгжлийн банк 10-хан жилийн түүхтэй байгууллага. Ийм "залуу" байгууллагад ингэж ноцтой асуудал үүсч байна гэхээр "том мөнгөтэй", он удсан төрийн байгууллагуудад ямар "гамшиг" нүүрлэсэн бол гэдэг нь төсөөлөхөд ч "хүнд". Хөгжлийн банкны тухай хуулинд 2017 онд хийсэн өөрчлөлт уг банкыг эрх баригч намын касс болон хувирах боломжийг бүрдүүлсэн бөгөөд энэ нь одоо ч хэвээрээ буй нь тун ч ноцтой. Хөгжлийн банкнаас гадна ЖДҮ, концесс, Эрдэнэс тавантолгойн оффтейк гэрээ гэх мэт олон ч дуулиан дэлгэгдсэн. Гэвч улс төрийн зорилготой багахан хэсгээс бусад нь дийлэнх хэсгүүд нь өдгөө ч нууц хэвээрээ бий. Аль ч асуудалд яав, юунаас болоод ийм нөхцөл байдалд хүрэв, яаж засахав гэдэгт анхааралгүй Ардчилсан намын хэдэн хүнийг л холбох, нийгмээр яллуулахад анхаарч ажилладаг арга барил эрх баригчдад байна. Энэ арга барилаасаа татгалзаж, тулгамдсан өр зээлээ төлүүлэх, цаашид ХБ-г яаж хөгжүүлэх вэ? гэдэг дээр "тархиа", "хүчээ" зориулвал улс орны ирээдүйд нэн тустайсан. #Ардчилсан_намын_бүлгийн_дүгнэлт
ДэлгэрэнгүйТөр данхайж, төсөв томорсоор буй. Энэ "үйл хэрэгт" төрийн өмчит компаниуд үлэмж "үүрэг" гүйцэтгэж байгаа. Салбар бүр рүү салаалан орох хэрнээ алдагдал нь хэдэн зуун тэрбумаар хэмжигдэж, өр зээл нь өдөр өдрөөр өсч их наядаар хэлэгдэх болсон. Үр дүнд нь бодлогын хүү өсч, хувийн хэвшил, бизнесүүдэд мөнгө олдохоо больсон. Энэ цоорхойг хаах ирэх оны мөнгөний бодлого дээр эрх баригчид хойрго хандаж байна.
ДэлгэрэнгүйБаяр наадам гэдэг бол нэг талаас төрийн наадам, нөгөө талаас түмний цэнгэл. Ийм ч учраас энэхүү хуулинд тусаж буй зүйл, заалт бүр энэхүү онцлогийг харгалзаж үзсэн байгаасай гэж хүсэж байна.
ДэлгэрэнгүйАлх барьсан эрх мэдэлтнүүд үзэмжээр шийдэх боломж бүхий доромжлох гэсэн заалтыг эрүүгийн хуульд оруулахаар эрх баригчид ингэж их хичээж буйд гайхаж байна. Мөн хэвлэлийн мэдээ харахад бусад оронд хэрэг, зөрчлийг их хурдан шийдэх юм. Харин манайд буруугүй байсан ч хэргийг нь хаалгүйгээр хэтэрхий удаан явдаг жишээнүүд их олон харагдах. Үүний шалтгаан юунд байгаа дээр дүн шинжилгээ хийж, арга хэмжээ авах ёстой мэт.
ДэлгэрэнгүйМонголын хүнс, ХАА-н салбар өөрөө босоод ирэх, улмаар Монгол улсыг босгоод ирэх боломж, потенциальтой салбар. Даанч баталсан хуулийг нэг мөр хэрэгжүүлдэггүй, бас бүх асуудлын шийдлийг мөнгө, нийлүүлэлт гэж хардаг алдаа дутагдлууд байна. Үйлдвэр баригдаж, эхний бүтээгдэхүүнээ гаргах хүртэл багадаа 2 жилийн хугацаа ордог. Тэр хүртэл үйлдвэрийн тоног төхөөрөмжийн татварыг хойшлуулах зохицуулалт хөрөнгө оруулалтын хууль дээр буй ч амьдрал дээр хэрэгжихгүй явсаар байна.
ДэлгэрэнгүйЭрүүл мэндийн салбарт өмнөхтэй нь харьцуулахад ахиц ч, асуудалтай шүүмжлэмээр зүйлс ч аль аль нь бий. ✅Эрүүл мэндийн даатгалын сангийн энэ жилийн төсөв 1,4 их наяд. Гэтэл эхний улиралд төсвийнхөө талыг нь зарцуулчихжээ. Үлдэх улиралд эмнэлэг, үйлчлүүлэгч нар "гал алдах" аюул үүсэх вий? ✅Эрчүүдийн дундаж наслалт гэж эмзэглэмээр асуудал бий. Үүний шалтгаан, шийдэл дээр яаж ажиллаж байгаа вэ?
Дэлгэрэнгүй400, 500 төрийн өмчит компани байгаа ч түүнээс 4, 5 нь л ногдол ашиг төрд төвлөрүүлдэг. Монголын баялгийн сорыг нь түүж ашиглаж буй уул уурхайн 2, 3 компани олон улсын зээл дээрх түүхий эдийн өндөр үнийг дагаж чамгүй олж байгаагаагаас биш бусад бүхий л төрийн өмчит компаниудын хувьд үйл ажиллагаа, санхүүгийн үр ашиг нь даанч чамлалттай. Салбар бүрт хувийн хэвшилтэй өрсөлдөн өрсөлдөн зүтгэж буй ч ашиг ч үгүй, ажил нь ахидаг ч үгүй, алдагдал нь өдөр өдрөөр өссөөр буй төрийн өмчит компаниудыг цэгцлэх заалт нь тунхгийн шинжтэй, тодорхойгүй хэвээр тусчээ. Үр ашгийг нь үлэмж дээшлүүлж болох олон төрийн өмчит компани бий. Улаанбаатар төмөр зам гэх татвараас чөлөөлөгддөг, асар том хөрөнгө, хүчтэй компани жилд ганцхан тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр төрд төвлөрүүлж буй нь бага л байгаа мэт санагдах.
ДэлгэрэнгүйЁс зүйг хуульчилсан улс орнууд, тэр тусмаа хүний эрхийг дээдэлдэг улс орнуудад хэр олон байдаг юм бол? Хэмжих боломжгүй, хэтэрхий суббьектив ёс зүйг хуульчлах гэж оролдоод дур зоргийн олон шийдвэрүүд гарах эрсдэл үүсчих вий?
ДэлгэрэнгүйХөдөө цөлжсөн, хот бохирдсон. Одоо яах вэ? гэдэг асуудлыг чуулганаар хэлэлцэж байна. Гэтэл цөлжилтийн эсрэг мод тарих "бодолтой", цэвэрлэх байгууламжийн ажил "дуншсаар", хог боловсруулах үйлдвэр бүр сураггүй болсоор байгаа энэ нөхцөлд ахиц яагаад ч гарахгүй дээ.
ДэлгэрэнгүйМАА, газар тариалан хоорондын зөрчлийг эдийн засгийн аргаар шийдье гэж, тэр тусмаа МАА-г татвараар шахан зайлуулах гэсэн аргыг эрх баригчид, ЗГ сонгожээ. Зүй нь гагаас авах ургацыг дээшлүүлж, бүтээмжийг нь нэмэгдүүлэх замаар аль аль нь цугтаа хожих тийм шийдлийг хаймаар санагдах.
Дэлгэрэнгүй“Хүнсээ дотоодоосоо хангадаг” болохыг дэмжиж байна. Гэвч хүнс үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд энэ уярам зорилтын цаана анхаарах асуудал, өнцгүүд цөөнгүй байна. ✅ Хүнсний салбарт бидний барих стратеги бол их өргөн хүрээгээр биш эко, натурал, органик хүнсийг үйлдвэрлэж, өндөр үнэтэйгээр илүү их үнэ цэнийг бүтээх чиглэлд зорих ёстой шиг санагддаг. ✅ Гэтэл орж ирсэн төсөл дээр хэмжээ, нийлүүлэлтийг л хэтэртэл, ханатал нэмье гэж байгаагаас биш бүтээмжийг дээшлүүлье, технологийг нутагшуулья, инновацийг дэмжье гэсэн агуулга асар бага байна. ✅ Нийлүүлэлтийг нэмэхээс гадна борлуулалт, зах зээлийг тэлэх, логистик тээврийг сайжруулах чиглэл рүү анхаарахгүй бол асар их илүүдлээ хааш хийхээ мэдэхээ больсон асуудал үүсэх вий.
ДэлгэрэнгүйШүүхээр орсон маргаан 6-16 жилийн дараа шийдэгддэг, гарах зардал нь нэхэмжлэж буй дүнгийн 20%-д хүрдэг бөгөөд жил бүр 1 их наядын нэхэмжлэх биелүүлдэггүй гэсэн "аймшигт" статистик байна. Ийм хүндрэлтэй процессыг хөнгөвчлөхөөс хувийн эрх зүйн шинэтгэл эхлэх ёстой байх. Энэ шинэтгэлдээ нийтийн эрх зүйн хуульчид гэхээсээ илүүтэй бизнесийн эрх зүйн чиглэлийн хуульчдыг татан оролцуулахад анхаарах хэрэгтэй мэт.
ДэлгэрэнгүйЗГ-ын өр 4 жил тутамд 2 дахинаар буюу геометр прогрессоор өссөөр байна. Үүний цаана төв банкны, төрийн өмчит компаниудын өр хийгээд төсвийн гадуурх ТӨК-уудын төсвийн шинжтэй хөрөнгө оруулалт, зарцуулалтууд ч тоологдохгүй орхигдож буй. Тэгвэл ард иргэдийн амьдралд хийгээд улсын эдийн засаг ингэж эрчимтэйгээр өссөн үү?
Дэлгэрэнгүй1960 оноос хойш төрсөн иргэдийн төлсөн шимтгэлийг нэрийн дансанд байршуулах бичилтийг хийж эхэлсэн. Тэтгэвэр, нийгмийн даатгалтай холбоотой өнгөрсөн үеийн өөрчлөлт, шинэчлэлтүүдээс бараг гялтайх ганц нь энэ. 2020 оны байдлаар эдгээр иргэдийн дансан дах бичилт 21 их наяд хүрсэн. Гэвч ийм хэмжээний үлдэгдэл битгий хэл өнөө, маргаа яах вэ? болтлоо уг сан хүндэрснийг бид мэднэ. Товчхондоо бол өнөөдрийн байдлаар Монголын тэтгэврийн сан иргэддээ 21 их наядын өртэй болжээ. Үүгээ яаж шийдэх вэ? гэх одоогийн хүндрэл, бас өнөөдрөөс шимтгэл эхлэх 2000 оны залуусыг тэтгэвэрт гарахад нь бүрэн хуримтлалын тогтолцоо руу шилжиж чадсан байх уу? гэх ирээдүйн асуултандаа өнөөдрөөс эхэлж хариулт хайж эхлэхгүй бол эргэж зөв зүг рүү очиход улам л хүндэрсээр байна даа.
Дэлгэрэнгүй2023 оны хөгжлийн төлөвлөгөө гэж хэтэрхий өөдрөг төсөөлөлтэй, хэдэн тоогоор "тоглосон" хэлбэрийн төдий бичиг баримт орж ирлээ. Монголд орох хөрөнгө оруулалт ойрын жилүүдэд "хөлдсөн" байхад гадаадын хөрөнгө оруулалтаас 4 их наяд орно гэж, хөрөнгө оруулалт, хэмнэлтийн талаар ярьж байхад бас 4 их наядын концесс зурна гэх мэт дэврүүн, цамаан олон зүйлсийг ирэх онд төлөвлөжээ. Боломжтой, бодитой байх нь хэр бол?
ДэлгэрэнгүйБанкуудын IPO-той холбоотойгоор яаран сандран хуулийн хугацааг сунгахын цаана жижиг шалтаг биш ямар нэгэн "но", асуудал, гэнэтийн эрсдэл бүхий шалтгаан нуугдаж байгаан биш биз. Бодит сектор өсөлтгүй, зогсонги байхад банкны салбарын өсөлт, ашиг "дабльдаад" байгаа энэ 2-ын хооронд ямар нэгэн асуудал байгааг МБ харчихаад асуудлыг хойшлуулах гээд оролцогч талуудын хүслийг үл тоон асуудлыг УИХ-руу оруулав уу?
ДэлгэрэнгүйТүрэн ирж байгаа шинэ нөхцөл байдалд дасан зохицох алхам хийгээгүй хуучинсаг ТӨСӨВ боллоо. Уул уурхайгаас бусад олон шинэ орлогын боломжийг олж харсангүй. Жишээ нь: Төрд хуримтлагдан буй өгөгдөл мэдээллийг эргэлтэнд оруулах. Ингэснээр ✅Төсөвт орлогын шинэ эх үүсвэр бий болгох ✅Бизнесүүд-стартапуудад data mining хийх түүхий эд болох ✅Иргэдэд ээлээ өгөх нэгэн шийдэл байна. Үүнийг ажил хэрэг болгохоор “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барих болно. (Цахим хуралдааны богинохон горимд санаа маань бүрэн илэрхийлэгдсэнгүй)
ДэлгэрэнгүйАнхаарахын ихээр анхаарч, дэмжихийн дээдээр дэмжсэн ч "уруугаа" уруудаад буй газар тариалан, "буудайн" салбарыг аврахын тулд юу хийх ёстой вэ? Төр сайн дураараа оролцож, "туслах" гээд "ус" болдогоо л болих хэрэгтэй. #Шинэ_Эдийн_Засаг_ба_Ковид
ДэлгэрэнгүйКоронавируст цар тахалтай уялдуулан зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөгдөхтэй холбогдуулан илэрхийлсэн байр суурь.
ДэлгэрэнгүйУлсын төсвийн ХО-ыг төсөл бүрээр нь ширхэгчлэн хэлэлцдэг. Гэтэл батлагдсан гадаад зээлүүдийн ашиглалтыг төсөв хэлэлцэх үед бөөн дүнгээр нь сонсох төдий өнгөрдөг. Хэрэгжүүлэлт дээрээ хаях хэцүү, авах хэцүү хэрэггүй "шавар" босдогт анхаарууштай.
ДэлгэрэнгүйИрэх 5 жилийн үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэн батлах үед илэрхийлсэн байр суурь.
ДэлгэрэнгүйЗээлийн хүү бол мөнгөний үнэ. Дотоодын хуримтлалаа нэмэх, гадны эх үүсвэрийг ашиглах, технологийн ололтыг ашиглах, салбарын болоод макро эрсдлээ бууруулах гээд олон ажлуудын үр дүнд энэ үнэ буурна. Асуудлаа цогцоор нь олж харж байж л хүүг буулгаж, иргэд, бизнес, банк, төр бүгд ХОЖНО.
ДэлгэрэнгүйХэмжиж чадвал удирдаж чадна гэдэг. Иргэдийн орлого, эдийн засгийн чадавхи, Монгол хүний үнэ цэнийн өсөлтийг хэмжих үзүүлэлт нь БҮТЭЭМЖ. Гэтэл ирэх жилүүдийн төлөвлөгөөнд хамгийн чухал энэ үзүүлэлтийг хэмжилгүй, тооцолгүй, өсгөхийг зорилгүй оруулж иржээ. Цаашид тусгаж засаад, хэмжиж дадаад явна биз ээ.
ДэлгэрэнгүйЭргэлзэж асуусан асуултаа та нараасаа асууж баталгаажуулах гээд. ✅ Өнгөрсөн 4 жилд зээлийн хүү 4 хувиар буурсан гэнэ. Энэ үнэн үү? ✅ Дундаж хүү өнөөдөр жилийн 16,3% (сарын 1.3%) гэхээр түүнээс бага хүү банкинд байх нь. Тийм хүү хаана байгаа вэ? Мэддэг нь иргэд, олон нийтдээ заагаад өгвөл их дэмтэйеэ.
ДэлгэрэнгүйБодлогоор хооронд нь уялдуулах биш босоод нь хуваах чиглэлд салбар салбарын ажлууд явж байна. Уг нь эрх баригчид хүчээ нэгтгэнэ гэж сонгогдсонсон.
ДэлгэрэнгүйХамгийн өндөр алдагдалтай байхаар буюу 2020 оны төсвийг 4,8 их наядын алдагдалтай байхаар тодотгосон. Тэгвэл энэ мөнгө юутай тэнцэх вэ?
Дэлгэрэнгүй#Ялгаатай_татварын_систем мянга мянган шинэ ажлын байрыг, тэрбум тэрбумын шинэ орлогыг бий болгоно гэж итгэдэг. Шинээр томилогдож буй сайдуудад амжилт хүсье. Иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэхэд бүхий л талаар дэмжин хамтран ажиллах болно. Ажлын байрыг нэмэгдүүлж, орлогыг өсгөхөд олон ажлууд хийж болохын нэг нь #Ялгаатай_Татварын_Систем гэж боддог. Энэ системийг олон янзаар ашиглаж болохын нэг нь Монголд түүхий эд орж ирвэл татвар багатай, эцсийн бүтээгдэхүүн орж ирэхэд илүү өндөр татвартай байхаар зохицуулж болох жишээг дурдан, энэ чиглэлд шинэ Засгийн Газар, Ерөнхий Сайд, Сангийн Сайдыг анхааран ажиллахыг хүслээ.
ДэлгэрэнгүйШинэ Засгийн Газрын бүтэцтэй холбоотойгоор тодорхой 2 саналыг ЕС-д хэллээ. ✅Нэгдүгээрт, Худалдааны асуудлыг илүү анхаарах, Худалдааны Яам байгуулах. Энэ ЗГ-ын тэргүүлэх чиглэлийн эхэнд экспортын асуудал байгаа гэж өмнөх хуралдаанаар ЕС хэлсэн. Гэтэл үе үеийн ЗГ-ын алдааг давтан худалдааны асуудал ахин ХХААХҮЯ-нд хавсарга чигээр хэдэн мэргэжилтний толгойд буун үлдлээ. Ийм бага ач холбогдолтойгоор Хятад, Орос руу экспорт хийхэд 40%-ийн татвартай, зөөлнөөр "худалдааны хоригт" байгаа төлөвт өөрчлөлт орохгүй нь ээ. ✅Хоёрдугаарт, Төрийн зарим аж ахуйн ажлыг хувийн хэвшилд шилжүүлэх замаар бизнесийг дэмжих. Төрийн албанд ажиллаж буй 200 мянга орчим албан хаагчийн 30 орчим хувь нь харуул, цэвэрлэгч, нягтлан, сүлжээний инженер гэх мэт аж ахуйн ажлууд байна. Эдгээр ажилтнуудыг хувийн хэвшилд шилжүүлэх замаар бизнесийг дэмжих боломж бий. Төр хөнгөрч, бүтээмж нэмэгдэнэ.
ДэлгэрэнгүйЦуг хугацаа ч, төсөв мөнгө ч хязгаартай. Иймээс төвлөрч чадвал үр дүн гаргаж болно гэж боддог. Шинээр томилогдсон Засгийн Газрын тэргүүн дараах 7 зүйлд онцгой анхаарахаар төлөвлөж байгаа аж. ✅Нэгт, Улс орноо хүнсээр хангах, ард иргэдээ орон сууцжуулах ✅Хоёрт, Дотоодоо эрчим хүчээр хангах ✅Гуравт, Нефть, шатахуунаар хангах ✅Дөрөвт, Дэд бүтцээр хангах ✅Тав, Мэдээлэл технологи, харилцаа холбоогоор хангах ✅Зургаа, Банк, санхүүгийн реформ хийх ✅Долоо, Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, тогтоох, төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлага, дэг журам тогтох гэсэн үндсэн 7 асуудал дээр анхаарч ажиллана гэнэ. Цаашид анхаарья. Үнэхээр эдгээр чиглэлд ахиц гарах эсэхийг. Надад бол цэгц муутай ангилал санагдлаа.
Дэлгэрэнгүй#Цалинг_нэмэгдүүлэхийг_бодлогоор_дэмжинэ #1000_долларын_дундаж_цалин
ДэлгэрэнгүйОлны их хүлээлт, залуучуудын шахалтаар, яаралтайгаар төсвийн тодотгол орж ирсэн. Гэвч хэмнэсэн гэж хэлэхэд хэцүүхэн, "нүглийн нүдийг гурилаар хуурсан" төсвийн тодотгол батлагдлаа.
ДэлгэрэнгүйТөр нь БҮТЭЭМЖид анхаарч, иргэдийн БҮТЭЭМЖ, Монгол хүний ҮНЭ ЦЭНЭ илүү ихээр нэмэгддэг байгаасай гэж ирэх 5 жилийн үндсэн чиглэл, ЗГ-ын мөрийн хөтөлбөрт дараах тодорхой саналыг тусгуулах хүсэлтээ байнгын хороогоор дамжуулан хүргүүллээ.
Дэлгэрэнгүй