“Хүнсээ дотоодоосоо хангадаг” болохыг дэмжиж байна. Гэвч хүнс үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд энэ уярам зорилтын цаана анхаарах асуудал, өнцгүүд цөөнгүй байна. ✅ Хүнсний салбарт бидний барих стратеги бол их өргөн хүрээгээр биш эко, натурал, органик хүнсийг үйлдвэрлэж, өндөр үнэтэйгээр илүү их үнэ цэнийг бүтээх чиглэлд зорих ёстой шиг санагддаг. ✅ Гэтэл орж ирсэн төсөл дээр хэмжээ, нийлүүлэлтийг л хэтэртэл, ханатал нэмье гэж байгаагаас биш бүтээмжийг дээшлүүлье, технологийг нутагшуулья, инновацийг дэмжье гэсэн агуулга асар бага байна. ✅ Нийлүүлэлтийг нэмэхээс гадна борлуулалт, зах зээлийг тэлэх, логистик тээврийг сайжруулах чиглэл рүү анхаарахгүй бол асар их илүүдлээ хааш хийхээ мэдэхээ больсон асуудал үүсэх вий.