ЗҮГ ЧИГ НОМЫН МИНИ ХУВИЛБАР

Хөдөө хээр ч юм уу? хүршгүй зорилгынхоо төлөө явж байхад ЗҮГ ЧИГ-ээ л алдчихгүй, зүтгээд байвал хүрнэ дээ гэж би итгэдэг. Тиймээс ч бидний энэ тодорхойгүй, тэмүүлэлгүй цаг үед биднийг хөтлөн чигийг зааж, зүгийг чиглүүлж өгөхүйц эрхмүүдтэй уулзаж, санааг нь сонссон гэж итгэж ийнхүү нэрлэсэн.

ШИНЭ ХӨДӨӨ; ШИНЭ ЭДИЙН ЗАСАГ; ЭРГЭЖ ХАР, УРАГШАА АЛХ гэсэн бүлгүүдтэй энэхүү жижигхэн товхимолоос оролцогчдын ярианы тоймыг хялбархнаар уншаад зогсохгүй уг асуудлууд дээрх миний байр суурь, намтар түүхүүдийг ч харах боломжтой. 

Бид хаашаа явж байгаа вэ?

Бид хаана очих ёстой вэ?  

ерөнхий асуултанд оролцогчид ч, би ч чадахаар хариулж ЗҮГ ЧИГ-ийг заахаар оролдсон энэхүү товхимлынхоо эрхэм нэгэн оролцогчийн хэсгээр жишээлэн хураангуйлсан хэсгийг ЭНД ДАРЖ сонирхоно уу?