Нэг. ХӨШӨӨ
“...Биднийг Таван-Улиасны бага сургуульд байхад Сүх-Очирын Одон гэсэн гар чийдэнтэй, галт шилтэй, унадаг дугуйтай “баян” сурагч байлаа.
Би галт шилний ид шидийг сонирхож байгаад хүүхдийн дээлний хөвөн шатааж фаакталж байсан гэнэн багын гэлгэр явдал санаанаас гардаггүй юм..." гэж
НҮБ-д зургаан жил БНМАУ-ыг төлөөлөн суухаас авахуулан, гадаад харилцааны салбарт ганц насаа элээсэн онц бөгөөд бүрэн эрхт элчин Балжины Нямаагийн дурсахыг сонсон “байцааж” суухдаа би(В.З) “амьдрал тааруу найруу байсан тэр үед аав ээж нь ямар учраас тэгтэл нь эрхлүүлсэн юм бол оо?” гэсэн бодолд автаж билээ.
Энэ агшинд “төрийн хэлхээ хууль, төрлийн хэлхээ нагац” гэсэн ухаан далай ардын цэцэн үг санаанд буух нь тэр. Тэгээд С.Одонгийн тухай бичихээ түр азнан, түүний дээд үеийн удам угсааг уудалж үзэх эрэлд мордсон юм.
Тэс сумын 11 дүгээр багийн Тэмээн хар хэмээх Бадрахын хүү Энх, Пагмаатай гэр бүл болж, ганц хүү төрсөн нь Сүх-Очир ажээ. Тэрээр хорвоогийн жам дагаж хушуу ноёны тамгыг 30 жил барьсан С.Пандижунайгийн охин Бүзмээтэй гэрлэжээ. Төрсөн хэдэн хүүхэд, ач, зээ нараа оюуны чадамж сайтай, олж оршоохуйн тэнгэртэй хүн болгон өсгөсөн гэдгийг Жажин гүний болон Бээлийнхушууныхан ялгаагүй ‘‘Жа тийм ээ” гэж хэлцгээдэг юм. БНМАУ-ын сайн малчин, сумын хоршоо, баг, бригадын дарга, намын хэсгийн зохион байгуулагч, ойн цагдаа гэх мэт албан ажил хашиж явсан гэдгээр нь Сүх- Очирыг Тэсийнхэн андахгүй.
Түүний ээж П.Пагмаа төвд, тод бичиг гадарладаг, юмны наана цаана учрыг ухаж ойлгохдоо сүрхий цэцэн цэлмэг эмэгтэй байж. Нэгэнтээ ганц хүүдээ хандаж: Чиний бие ганц боловч хэрэглээ хэрэгцээ чинь маш олон. Тэр бүгдэд бусдыг гуйж гувших хэцүү. Өөрөө хийж сурах шиг сайхан зүйл байхгүй" хэмээн сургамжилсан байна. Хүү бодсон нь: Өөрийнхөө хэрэглээ бүхнийг ганц биеэр гараар хийнэ гэдэг хэзээ ч бүтэхгүй. Машин техник олж ашиглах ёстой юм байна” гэсэн гоц санаа тархины бор хальсанд хаасан бууны сум шиг эргэлт буцалтгүй шингэжээ.
Нэгэнтээ Үхэгийн голыг салаалж урсган “Шүүт" хэмээх үржил шимтэй газарт тариа тарьж хураахдаа Тувагийн Тэс хем хушууны төв Самгалдай (Эртний Тува улсын нийслэл) -гаас трактор, комбайн авч ирж, их ургац хурааж бүр амтанд нь оржээ. Энэ сонин содон мэдээ Тэсээр нэг тархсан, талархсан. Тэр ч байтугай Тэс-Шара Суры боомтын ЗХУ(ОХУ)-ын хилийн заставын дарга ЗХУКН- ын төв хэвлэл “Правда" сонинд сайшааж бичсэн мэдээ Сүх- Очирын Норлоогийн хүү Цог уншсанаа, “Би хөгшин ааваараа омогшин, онгирохгүй юм бол хөл гишгэх газар хорвоод олдохгүй" гэж бодсон удаатай. Энэ цагт очиж очиж “Правда”-д Монголын эгэл малчин хүний ажлын сайн мэдээ гарна гэдэг одонгоор шагнуулснаас огт дутахааргүй үнэлэлт байв.
1955 он “Тооромтын ам”-ны бага сургуулийн сурагч бидний түүвэр концерт үзэж суусан монхор хамартай, бор царайтай бадриун залуу тайзнаа гарч
Би нэг удаа Ленинтэй уулзсан юм
Ленин надад их тус хүргэсэн юм
Харь хол газар явж үзээгүй намайг
Харин Ленинтэй уулзсан гэхэд гайхдаг юм (Д.Сэнгээ Өвгөн партизаны яриа) гэж ирээд л хүүрнэсэн маягтай хүнгэнэсэн дуугаар уншихаар нь ямар гоё юм бэ?, юу гэж хэлсэн бол? хэмээн хэрэгт дурлаж суусан болохоос БНМАУ-ын төрийн хошой шагналт, нэрт яруу найрагч, Монголын зохиолчдын хорооны дарга Дашзэвэгийн Сэнгээ гуайтай уулзаж байгаагаа “Боорцогны хүүдий” би (В.З) юугаа мэдэхэв. Бас дээрээс нь “Миний бодоход 50-иад оны эхээр лхагва гариг бүр Монголын зохиолчдын хорооны дарга (Д.Сэнгээ В.3)-ын өрөөнд төрсөн зохиолчдын бүхэл бүтэн үе бий. Тэдний тоонд Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Ц.Гайтав, Ч.Чимэд, Л.Түдэв, С.Дашдооров, Д.Мягмар, Л.Чойжилсүрэн зэрэг орно” гэжээ.
Ч.Чимэд (Д.Сэнгээ түүвэр зохиол III ботийн редактор)
Зөвхөн нэрийг нь сонсоход Алтай Таван богд шиг сэтгэлд тодорч буудаг Монголын уран зохиолын алтан үеийн ноён оргилуудын нэгэн үеийг “бойжуулсан" Д.Сэнгээ гуай холхи Увсын хязгаарын хязгаар Тэс сумын эгэл малчин Энхийн Сүх-Очиртой хоёр уулзаж, хоёр удаа бичсэний нэгэнд улсын сайн малчдын IV зөвлөгөөнд суудал зэрэгцэн “Би энэ хүний дэргэд суух завшаан оногдов. Сайн малчин гэж илтгэлд нэрээ гарахад баярлахдаа нүднээсээ нулимс унагаж байлаа” гэж дээр дурдсан ботийн 386-387 дугаар хуудасны “Энхийн Сүх-Очир" гэсэн тэмдэглэлдээ бичжээ. Аливаад зэрэг зиндаа гэж байдаг. Тухайн үедээ малчин Сүх-Очирын айлын өрхийн хэмжээнд газар тариалан, мал аж ахуйн ажилд техник (одоогийн хэлээр инноваци) нэвтрүүлсэн шинэлэг үзэгдэл бусдаас илт тасархай амжилт олсон учраас МАХН-ын үзэл суртлын дайчдын командлагч МЗХ-ны дарга Сэнгээ өөрөө өвгөн малчинтай “дотносоод” байжээ.
Энэ үед Тэс сумын ажил төрөл, амжилт бүтээл Увс аймаг, баруун бүсээр тогтохгүй улсад мандсан юм. “Сүх-Очир нутгийн хэдэн хүнтэй нийлж, Орос заставын даргын өгсөн төмөр утсаар талбай тор татсан.... анжис, борной тэмээнд хөллөж газар хагалж үр цацаж сурсан Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багт анх удаа газар тариалангийн ажил эхпэв.
Өөрийн гэр бүл болон Норолхоо, Цэвээн, Мандах, Молом, Жигмид нарын 10 хүнтэй зөвлөн өвсний морин машин, тармуур авахаар шийдсэн....дундаа зуухтай эргэн тойронд тэжээлийн онгоцтой 50 үхэр багтах тохилог өвөлжөө “Цагаан бургас”-нд барьж дэргэд нь худаг малтаж, дулаалсан. Тэрээр 300 гаруй малтайгаас тэмээ 10, адуу 70, үхэр 104-тэй болжээ....’’ хэмээн “Сайн нөхөр" найруулалдааа бичсэн байна.
(Д.Сэнгээ. Түүвэр зохиол 1964 онд)
Дунджаар нэг шуудай (45- 50 кг) тариаг нэг эм бяруугаар наймаалах нарийн ухааныг ээж нь хүүдээ хэлж хамтран ажиллаж Сүх-Очирынх сумандаа хамгийн олон үнээтэй болсон түүхтэй.
Нарийн гол, Хойт голын уулзвар бэлчирт хамба ногоон торгон дээлний энгэрт цалин мөнгөн товч хадсан юм шиг ганц цагаан байшин торойх болжээ. Энэ бол саалийн 100- гаад үнээтэй Сүх-Очирын сүү машиндаж цөцгий боловсруулдаг үйлдвэрийн байр. Энэ цоо шинэ үзэгдэл Тэс суманд байтугай, Увс аймагт, цаашлаад улсын хэмжээнд анхны тохиолдол байсан ч юм бил үү? Юуны магад.
Нутаг нугынхан Сүх-Очирынхыг “Сүхийнхэн" гэж авгайлдаг. Энэ “Сүх"-ийг анх хурцалсан билүү нь түүний ээж П.Пагмаа мөн гэж баг бригадаараа хэлдэг юм билээ. Бурхан ухаантай ээж П.Пагмаагаас эх авсан цөлх ухааны “их мөрөн" уруудахдаа эхний үедээ 1940 оны сүүлчээр газар тариалан, МАА-н зарим машин техникийг малчны хотонд нэвтрүүлж, ололт амжилт, оргил бүтээлээрээ Тэсийн тэнгэрт үүрийн цолмон шиг гялалзаж явсан Энхийн хүү Сүх-Очир...
Дунд үедээ МУ-ын “шинийг санаачлагч”, аймгийн шинийг санаачлагч хошой аварга, “алтан гарт” хэмээн алдаршсан Сүх- Очирын хүү Одон, 10 жилийн сургуулийн ангийн даргаас АИХ- ын депутат, УБХ-ын гишүүн хүртэл дэвшин дээшилж 1992 оны ардчилсан Үндсэн хууль батлалцсан, “сонгуулийн хорооны" гэх тодотголтой П.Бүзмээгийн нагац ач Содномын Лхагвасүрэн...
Эдүгээ цаг үед Монгол Улсын гавьяат тээвэрчин Сүх-Очирын Норлоогийн хүү Зориг, Сүх- Очирын Одонгийн хүү МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх асан, ТЭСО корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл, 2,7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Шивээ Овоод баригдаж одоохондоо дэлхийд байхгүй, жилдээ 9240 мвт-ын хүчин чадпаар нүргэлэх Дулааны цахилгаан станцийн “Эрчим хүчний Экспортын Шивээ энержи цогцолбор төсөл”-ийн нэгжийн захирал О.Сайнбуян нарын олны танил, олон шилдэг тэргүүний хүний цуваа хөгжил дэвшил, их бүтээн байгуулалтын гэгээн харгуй өөд түрхрэх ажээ.
Эдүгээ бидний од хийморьтой яваа нь Онхорын Бадрах, түүний төрсөн хүүхэд Б.Энгэл, Б.Энх, Б.Дамдин, Б.Бунгаа нараас улбаатай хэмээн залбирч ач буян, алдар сууг нь мөнхжүүлэх зорилгоор Монгол төрийн алтан соёмбот баганат хөшөөг 2013.08.26-нд Шар үзүүр дэх хилийн боомтын баруунтаа "Нүцгэн Эрэг"-ийн дэргэд босгож, намрын шар нар асгарсан Тэсийн хул шаргал хөдөөд хүчтэнүүдээ барипдуулж, хүлгүүдээ урапдуулж нэг сайхан дэвэрцгээсэн байгаа юм даа.
Хоёр. ГЭРЭЭС “АЛДАГДСАН” ҮНЭЭНИЙ ТҮҮХ
16-хан настай отгон хүү Одондоо ТОЗ калибр буу авч өгч. Нэг мэдэхэд сум байрлах хүхээгний доод талаас цоолж томсгон таван сум байрлуулж автомат буу болгосныг харснаа аав нь: “миний хүү төрөлхийн авьяастай юм байна” гэж өөртөө хэлжээ. Сүх-Очир шинэ соргог зүйл сонссон бол хавхтай чонын мөрд орсон анчин шиг эцсийг нь үзэж сэтгэл ханаж санаа амардаг нэгэн.
Нэгэнтээ Чехийн улаан ЯВА мотоцикль унасан овсгоотой аавын хүүтэй таарч. Тэр дороо сүүтэй хоёр тугалтай үнээгээр тулгаж солихоор тохиролцоод амжиж. Ингээд наймаагаа нууцаар хийсэн. Хуй салхи шиг хурдан ЯВА-тай болсон хүү хол ойрын ажилд “нисэж" байгааг и унаа олж өгч” хэмээн баярласнаас биш булаг шиг сүүтэй үнээгээр т “хулхидуулсан" чинээ огтхон ч бодоогүй, ээж нь.
Гэр бүлийн дотор "алдагдсан" зохиомол эрэлд цэг тавихаар шийдэжүнэнтүүхийгхэлтэл“Хүн дэмий зовоогоод эрт хэлчихэд яасан юм. Миний хүү хожимхоёр биш хорин үнээ олохыг хэн байг гэхэв" гэж эх хүний энгүй уужим сэтгэл гаргахад, урапдаант шалгалтад хамгийн өндөр оноо С авсан сурагч шиг С.Одон хар с аяндаа инээд алдаж байлаа.
Урмаар угжсан энэ тохиолдол түүний сэтгэн бодох төрөлхийн авьяасыг улаан ЯВА-ны хурднаас дутуугуй хурдаар түрсэн болохыг ц түүний “үйлдвэрлэсэн" олон олон С шинэ санаачилга хээр хоносон н сар шиг тодорч товойж харагдах буюу.
Гурав. Нэг сумаар гурван Туулай
15-16 насандаа таних айл байтугай нэр мэдэх хүнгүй Баруунтурууны САА-д аавын үг, өөрийн мөрөөдөлд хөтлөгдөн, с трактор, комбайны курс төгсөхдөө "нэг сумаар гурван туулай” г буудсан гэж дэлбэрэх шахам олзуурхсан удааатай. Заагаад хэлээд өгөх ЗХУ-ын мэргэжилтэн т нарын чадвартайг хэлэх үү? Хүслэн болж хорхойссон машинг тоноглолын элбэгийн хэлэх үү? Чухамдаа өлсөж явсан хүн өөхтэй махтай тааралдах шиг мэдэхийн тулд муухай шунаж байсныг нь нэг курсын "халтар царайтнууд" хамаг үнэнийг хайр найргүй у урсгадаг нь домог болон хоцорч.
Түүнд эхнэр хүүхэд, амьдрап ь ахуй болохоо байлаа гэж хойноо тачаах юм байхгүй. Засварын газарт ээлжгүй жижүүрээр томилогдсон юм шиг байхдаа к мэдье учрыг нь оггьё гэсэн зүйлээ I цөмийг өөрийн болгож авсан “шулам”.
Курс төгсөхдөө : Нэгдүгээрт, б трактор, комбайн жолоодох үнэмлэхтэй болсон. Хоёрдугаарт, ЗХУ-ын проектоор баригдаж тоноглогдсон засварын газрын бүх тоног төхөөрөмжийн ажиллах зарчим, засварлах, шалгах,технологийг толгойдоо хийж авсан. Энэ бол хулгай авахгүй,
ХУВЬЧИЛЖ ӨМЧЛӨХГҮЙ МӨНХИЙН дархан өв хөрөнгө байлаа. Гуравдугаарт, машин техникийн б хэдэн зуун эд ангийн нэрийг оросоор зааж цээжлүүлсэн учраас бараг халтар бултар орос хэлтэй “ болсон гэсэн үг.
Хаана ч явсан биеэс салдаггүй, харлаг манан хөөрөг шиг Сүх- Очир өвгөн газар тариаланд эхлэн ердийн хөсөгт хэрэглэдэг анжис, борной, удаад нь өвсний морин машин, тармуур дараа нь трактор, комбайн ашиглаж эцэст нь эдгээр техник, эд ангийг зохион бүтээдэг авьяаслаг хүү Одонг е зориуд тордож тосолсоор байж и буй болгож чадсан нь жинхэнэ гайхамшиг юм. Буянтай буурлын, чээжний цөлх хар ухаанд сөгдөн "бүтэн биеийн тасархай бүлээн цусны дусал" хэмээсэн тэнгэрлэг дээдсийн айлдварыг хэлэх нь зохиму.
Дөрөв. “ХУВСГАЛЫН ТОХИРОО” БҮРДСЭН НЬ
1970-аад оны дунд үе. Засгийн газрын тогтоол гарч Тэсийн голын хадпангийн арвин нөөцийг баруун аймгуудын зориулалтаар ашиглахаар тус сумын төвд тэжээлийн үйлдвэр, трактор засварын газар бүхий ТАА байгуулсан. Үүнийг дагалдаж н сум дундын 10 гаруй газар шинээр барьж байгуулан ашиглалтад оруулсан. Хүн амын тоо 10 мянга хүрч х улсын хамгийн олон хүн амтай п сум болсон. 1990 оноос өмнө хүн, ү малын тоогоор улсад айргийн а тавд татаагуй багтаж байснаар т барахгүй, 2006 онд улсад нийт Б малын тоо (239 мянга)-гоор я Дундговийн Эрдэнэдалайн дараа Т хоёрдугаарт, хонь (143,9 мянга)- иор нэгдүгээрт орж байлаа.
Энэ олон хүн, мал, машин техникийн хүчинд ажил буцалж амжилт бүтээл оргилж ХААЯ- ны системдээ удаа дараа байр эзэлсний зэрэгцээ машин тоноглолын эвдрэл гэмтэл, тээврийн саатал, малын эмчипгээ, урьдчилан сэргийлэх ажилд ч саад бэрхшээл давхцаж байв. Энэ бол бэрхшээл амжилт хоёр ихэр заяасан хорвоогийн жам.
Чухамдаа энэ бүхэн С.Одонгийн хувьд "шинэ бүтээл оновчтой санал" үйлдвэрлэх “хувьсгалын тохироо” бүрдсэн үе таарсан байлаа. Шинэ санаачилгын фронтын цогтой дайчдын нэг Увсын тэнгэрт Сүх-Очирын гэхээсээ “Тэсийн Одон" нэрээр алдаршсан түүний насаараа санаж сэдэж бүтээж бүрэлдүүлсэн тоймгүй олноос тоотой 2-3-ыг түүж хэлхсү.
Тав. АЙМГИЙН ДАРГАД... ТУС хүргэсэн тракторчин
МААН-н салбарт “хөрзөн зүсэгч” урьдчилан сэргийлэх эмчилгээний зориулалттай "нүүдлийн ба суурин хоёр ванн” гэх мэт олон зүйлийг өөрийн санаачилга, өндөр төрийн бодлого, өргөн түмний шаардлагаар бүтээсний төлөөлөл болгож нэгийг тэмдэглэе. Малыгэлдэвтөрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил одоогийн капитализмыг бодвол өнгөрсөн социализмын үед хамаагүй давуу байсан гэж малчид, МАА-н мэргэжилтнүүд ам булаацалддаг юм билээ.
Таахын аргагүй тас няс хийсэн уур амьсгалтай Увс аймгийн даргаар найман жил зүтгэх шиг зүтгэсэн Л.Тогоо Тэс сум нэгдлийн малын эмчээр ажиллаж байхдаа С.Одонгийн онцгойг мэдсэн, мэдэрснээ уншиж байгаа юм шиг дуржигнуулдаг нэгэн. МАА-н намрын 13 ажил (автор нь Наранбулагийн дарга Тужваагийн Цэвээн байх)-ын цаана гарахаар беларусь трактортой гурвуулаа замд гарч.
С.Одонгийн хийсэн насосоор голоосустатажуусмап найруулан, Тэсийн голын хөндийгөөр нэг өвөлжөө, хаваржааны хот бууц ариутгаж хичнээн хэмжээний нян хорхой шавьж цааш харуулсныг тооцоход бэрх.
Ингэсний үр дүнд мал эрүүлжин, зүй бус хорогдол багасаж маЛ өсгөх төлөвлөгөөг биелүүлж, уралдааны улаан туг гардахад нөлөөлсөн ач тус нь "Нурагт" толгой гэсэн үг.
Өнгөц харахад малын эмч нарт тусалж байгаа мэт боловч "тарган мал тап бүрийн ашигтай” гэсэн утгаар авч үзвэл амтай болгонд зориулагдсан “ашигтай загвар" болох нь алган дээр байгаа юм шиг ил тод ойлгогдох буй за.
Би ийм юм хийсэн шүү гэж өөрийгөө магтаж тунхаглаж алдар цол горилох нь түүнд хориотой сэдэв ажээ.
Зургаа. ОЛОН АЧИГЧ ХЭРЭГГҮЙ, ОР ГАНЦ БАЙХАД БОЛНО
Боодолтой өвс (пресс)-өөр нуруу хийх, автомашинд ачих төхөөрөмж хийж цаг хугацаа, орон тоо яаж хэмнэхийг яруу тод үзүүлсэн юм.
"... аймгийн дарга: мал өлдөж хорогдсоны хариуцлагыг танайх хариуцна гэж галтайгаа бууж байна. Энэ хэдэн ачигчдыг нуруутай өвсөн дээр байлгалтай биш, гэр орон нь сургуулийн хүүхдээр сумын төвд. Өөрсдөө нуруу босгосон газрын ойролцоо айлуудаар хоног өнгөрүүлж байна. Тээврийн жолооч нар ачигч олох гэж цаг алдвал энэ хугацаагаа “микроскопоор" гурав дахин томсгож хэлнэ. Энэ үг тээврийн даргаар дамжин аймгийн удирдлагад хүрч тэндээсээ ТАА дээр буудаг. Бодит байдал ийм. Үүнээс гарах ямар арга байж болох вэ? гэсэн ТАА-н дарга П.Цэвээний харц, итгэл найдварын захиалга болон
С.Одон дээр бууж байлаа.
Буруу, зөв хоёр тийш эргэлттэй хөвдөг шат маягийн төхөөрөмж хийжээ. Түүнийгээ Беларусийн хүч сунгах голтой холбон ажиллуулж шахсан (пресс) өвсөөр нуруу хийх, нуруунаас машины тэвшинд ачих ажлыг зад хөнгөвчилж, цаг хэмнэсэн. Чиргүүлтэй Зил 130- ыг аяга хоол цай ууж идэхийн хооронд ачаад тавьчихна. Ачаа байршуулж татахад нэг л ачигч хангалттай. Ачигч нарын орон тоог хэмнэсэн.
Ялангуяа өвстээврийн машин цуваагаар явж буй тохиолдолд энэ арга аминд орж тээвэрчид ачигчдын улаан наран мандана даа. 25-30 кг прөссэлсэн өвсийг мдшины тэвшний ирмэгээс дээш 2-3 үе давхарласан өвсөн дээр шидэж гаргах ямархуу хэцүүг Тэсийн голын цагаан манан хөшиглөсөн хүйтэнд гараа амандаа хийж янцагладаг ачигч нар арван хуруу шигээ мэднэ. Тухайн үедээ ачигчдын нурууг алтан гарт” Сүх-Очирын хүү Одон л тэнийлгэж байсаан байсан.
Долоо. ГАРЫГ ХӨЛ “БОЛГОСОН НЬ”
Гар оёдлын машинаар гурван бүсгүй өдөржин шөнөжин начигнуулсан ч шуудай хүрэлцэхгүй, аймгууд тэжээЛийн гачигдалд, үйлдвэр шуудайгаар “өлсөж" үлгэн салган үгтэй хэлтэй гэлдруүлж байсан цаг бий. Энэ үг С.Одонгийн чихэнд “одоо яах вэ” гэсэн асуултын тэмдэгтэй хүрч очсон. Янзын гоё, язганасан хөл цахилгаан машин хийжээ.
Тааран уутны шаглаас бүр "электроны хурд”-аар төрөлхийн авьяаслаг санаачлагч С.Одонгийн мэргэн ухаанд хөтлөгдөн жирийнэ. Энэ хийсэн зүйл дэндүү жижигхэн мөртлөө тухайн үедээ баруун аймгуудыг багсармал тэжээлээр хангах асуудлыг бүхэлд нь шийдэж байв.
Төмөр утсаар тор нэхэх машин санаачилж хадлангийн талбайд мал орохоос, бас ой мод огтлохоос хамгаалж нэг сумаар хоёр туулай буудсан буянтай нэгэн. Нэгэнтээ СГЗ, зохиолч, сэтгүүлч Б.Норов “Би хийсэн төмөр утсан торыг нь үзээд гайхаж, дотроо жаахан тээнэгэлзлээ. Харин нэхэж байгааг нь хараад бүрэн итгэсэн. Ингэж зохиомжилно гэж анх толгойд нь яаж буув аа? гэж бодогдсон. Аргагүй агуу сэтгэдэг авьяасыг нь тэр үед биширсэн” гэж билээ.
ТААРАН УУТНЫ ШАГЛААС БҮР "ЭЛЕКТРОНЫ ХУРД”-ААР ТӨРӨЛХИЙН АВЬЯАСЛАГ САНААЧЛАГЧ С.ОДОНГИЙН МЭРГЭН УХААНД ХӨТЛӨГДӨН ЖИРИЙНЭ.
Эдгээрийг эргэцүүлэн боджээ байхад ухаан, авьяас, сэтгэл гурав байхад мөрөн голыгурсгаж, мөнх цэвдгийг шалчийтал хайлуулж болдгийн тод жишээ энэ юм даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө.
Тракторын жолооч С.Одон мэдлэг чадамжаараа үг дуугүй зөвшөөрөгдөн ерөнхий инженер, засварын газрын даргын албыг хаших үедээ эвдэрсэн элэгдсэн тоотыг засаж залруулж, ор байхгүй: оролдон санаачилж байсныг орос мэргэжилтнүүд "Золотая рука” (алтан гартан) хэмээх алдар хайрласан нь чухамдаа "шинийг санаачлагч” алдар цолоос алд дэлэм өндөр үнэлгээ байлаа.
Найм. СУМЫН ТӨВД ЗОХИОН БҮТЭЭСЭН МАШИН
Ардчиллын салхи зад үлээж хэний ч санаанд байгаагүй эдийн засгийн эрх чөлөө эдпэх хаалга нээгдэж, санаж бодсоноо, хийж бүтээх цаг нэгэнт ирсэн нь сэдэж санаачилж явдаг хүний хувьд чухамдаа загатнасан газар маажих шиг болсныг хэлэх юун. Би (В.З) 1983-1993 оны хооронд тус аймгийн Шинжлэх ухаан техникийн зөвлөлийн нарийн бичгийн даргын алба хашиж байсан үед юм. 1990-ээд оны эхээр Тэс суманд ШБОС, тэргүүн туршлага социалист уралдааны ажлаар очихдоо С.Одонгийн ШБОС “Эх барьж авдаг’ өргөөгөөр орлоо.
Ширээний цахилгаан өрөм, точиль тэргүүтэй бүх төрлийн ажпын багаж зэхээстэй. Саяхан оруулсан бололтой хөдөлгүүрийн блок, поршин харагдана.
Түүнийг сонирхон асуухад үгэндээ гамтай, үйлэндээ дэмтэй тэрээр зайрмагны аяганы машин хийх санаатай гэсэн үг унагав.
Түүний эд ангийг ямар материалаар, ямар хэлбэр дүрстэй хийх талаар өөртэйгөө “ярилцаж” суусан юм байж.
“...Аав минь ихэнхдээ найман ханатай гэрийнхээ баруун талын энгээр машин техникийн эд анги, эрэг боолт дэлгээд тавьчихна. Хэрэг гарсан үед эрж цаг алдахгүй. Үүнийг хөндөж хөдөлгөх ёсонд хазгай. Хориотой бүс гэсэн үг. Харин гэрийн зүүн талд ээж бидний 10 хүүхэд бужигнах эрхтэй” хэмээн О.Сайнбуян хүүрнэхдээ үе үе инээд алдаад л...
”Ар талын фронт сайн бол арми ялалт авч ирдэг” гэдэгчлэн энэ “төвөгтэй" өрхийн тэргүүний ар талыг даасан шиг дааж ирсэн С.Одонгийн галын бурхан П.Цэгмэд бүсгүй одоо ч санаа бодлоо нэмэрлэж сууна.
Энэ агшинд Бөхмөрөнгийн Д.Пунцаг, боловсролын Т.Цэвээнравдан, Дундын Н.Цэдэн- Иш тээврийн Чоогоо мастер, Ж.Доожав НАА-н Г.Пүрвээ, Баруунтурууны Ц.Сундуйжав, Тэсийн Н.Жамбал, Малчины Ж.Хашбаатар нарын “сэтгүүр” миний (Б.З)урдуур яваад өнгөрөх шиг сэтгэлд минь буусныг хэлэх юун.
Нэг л мэдэхэд С.Одон зайрмагны машиныг зохион бүтээж гэнэ. Хүүхдүүд зайрмагт оочирлоод сүйд сүйд. Их гүйпгээтэй юм байх гээд сонсогдох нь тэр. Гэтэл удаж төдөлгүй зайрмаг байна уу? дууссан уу? хэзээ хийх вэ? гэсэн хүүхдийн горьдлого тээсэн үг, машины хүчин чадлыг нэмээч! гэсэн захиалга болон түүний чихэнд хоногшсон.
ЭНЭ ҮЕД ТЭСЭД С.ОДОНГИЙНХООС ИЛҮҮ БИЗНЕС ЭРХЭЛДЭГ АЙЛ БАЙГААГҮЙ.
Аль хэдийнэ нийслэлийг зорьжээ. Нэгудаад 56 аяга хийдэг орос машин олж хараад инээд апдан байж нарийн нандин тоотыг тархиндаа “ зурж" аваад нутгийн зүг хөлгийн жолоо залсан.
“Явсан нохой яс зуудаг” байхад явсан хүн- “алт” зуудаг ажээ. Нэг удаад 24 аяга хийдэг машин бүтээж, тэсийнхний хэрэгцээг өлхөн хангасан. Оюутны үнэр ханхалсан залуу инженер хүү О.Сайнжаргал хоол, нойроо хугасалж, хол ойрд нь жирийж бат бөхийн тооцоо хийж, техникийн шугам зураг зурж, аль байдгаараа тусалсан .
Энэ үед ТэсэД С.Одонгийнхоос илүү бизнес эрхэлдэг айл байгаагүй. Нэг агуулах нь бүх төрлийн ноос ноолуур, гэрийн модоор чихээстэй, нөгөө нь гурил будаа, цай даавуу. гутал хувцас зэрэг импортын бараагаар пиг дүүрэн байсан цаг.
Гэтэл ШУТИС-ийн оюутан хүү О.Цогтгэрэлэл “Хотод бизнес эрхпэх боломж их байна, түргэн ирээрэй гэсэн “тулган шаардах” урилга очсон. Гэр бүлээрээ хотод шилжпээ. Зайрмаг үйлдвэрлэж борлуулах, зайрмагны машин хийж, зарах гэсэн хоёр бизнесийг зэрэг бужигнуулсан.
Бага сургуулийн “гэрчилгээ”- тэй ч Их сургууяийн оюун билигтэй С.Одонгийн төрөлхийн авьяасыг “мундаг байгаа биз” гэж үнэлэхээс илүү ончтой үг олдохгүй нь.
“Аав минь манай үйлдвэрт ажилллаж байгаа автомат ажиллагаатай машинуудыг хийчихээгүй ч гэсэн хүүхдүүд биднийхээ оюун ухаанд ийм юм байх учиртай гэсэн санаачилгын үр хөврөлийг баттай “тарьж”, өөдөө өргөж явах хүсэл тэмүүлэл, хүмүүжил ухамсрыг шингээж өгсөн юм. Дээрэс нь "ТЭСО" корпорацийн суурь тавихад шаардлагатай санхүүгийн хуримтлап бий болгож, өвлүүлж үлдээсэн. Иймд бид жилээс жилд эрч далайцыг нь, эргэлдэх ашиг орлогыг нь арвижуулах ямар арга чарга байгааг судалж, сүвэгчилж хэрэгжүүлж явна” хэмээн аавынхаа бууринд бууж, сууринд суусан аж ахуйн авьяаслаг удирдах ажилтан С.Одонгийн Сайнбуян хүүрнэж байна.
Тухайн цаг үедээ ЗХУ- ын бурхан мэргэжилтнүүдээс “Золотоя рука” (алтан гартан) алдар хүртсэн, МУ-ын “Шинийг санаачлагч”, Увс аймгийн "Шинийг санаачлагч хошой аварга” Тэсийн Одонгийн тухай дөрөвдүгээр сарын 26-нд тэмдэглэх дэлхийн оюуны өмчийн байгууллагын өдрийг тохиолдуулан эргэн дурсах мөчид нэрт яруу найрагч М.Цэдэндорж гуайн,
"Үхсэн мөртлөө амьд хүнээс илүү дурсагдах хүн байхад Амьд мөртлөө үхсэн хүнээс илүү үл дурсагдах хүн байдаг” гэсэн шүлгийн мөрүүд сэтгэлийн босгыг сэвхийтэл даван оров шуу. Тэсийн Одон болбоос яах аргагүй
“Төрмөл авьяасаа тордсон Тэмээн харын удам
Төгөлдөр өвгөдөө өртөөлсөн тэнгэрлэг Сүхийн судар
Тооромтод зохиосон машин ТЭСО корпорацийн суурь
Толгойтод гэрэлтсэн цамхаг Тэс үнэртсэн буурь” мөн болой.