card
Төрийн өмчит компаниуд зээлийг түүгээд байгаа учраас хувийн хэвшил, иргэдэд зээл олдохоо больсон байна.

Төрийн өмчит компаниуд зээлийг түүгээд байгаа учраас хувийн хэвшил, иргэдэд зээл олдохоо больсон байна.

Төр данхайж, төсөв томорсоор буй. Энэ "үйл хэрэгт" төрийн өмчит компаниуд үлэмж "үүрэг" гүйцэтгэж байгаа. Салбар бүр рүү салаалан орох хэрнээ алдагдал нь хэдэн зуун тэрбумаар хэмжигдэж, өр зээл нь өдөр өдрөөр өсч их наядаар хэлэгдэх болсон. Үр дүнд нь бодлогын хүү өсч, хувийн хэвшил, бизнесүүдэд мөнгө олдохоо больсон. Энэ цоорхойг хаах ирэх оны мөнгөний бодлого дээр эрх баригчид хойрго хандаж байна.

Дэлгэрэнгүй
Улаанбаатар төмөр зам жилд ганцхан тэрбумын ногдол ашиг төвлөрүүлдэг.

Улаанбаатар төмөр зам жилд ганцхан тэрбумын ногдол ашиг төвлөрүүлдэг.

400, 500 төрийн өмчит компани байгаа ч түүнээс 4, 5 нь л ногдол ашиг төрд төвлөрүүлдэг. Монголын баялгийн сорыг нь түүж ашиглаж буй уул уурхайн 2, 3 компани олон улсын зээл дээрх түүхий эдийн өндөр үнийг дагаж чамгүй олж байгаагаагаас биш бусад бүхий л төрийн өмчит компаниудын хувьд үйл ажиллагаа, санхүүгийн үр ашиг нь даанч чамлалттай. Салбар бүрт хувийн хэвшилтэй өрсөлдөн өрсөлдөн зүтгэж буй ч ашиг ч үгүй, ажил нь ахидаг ч үгүй, алдагдал нь өдөр өдрөөр өссөөр буй төрийн өмчит компаниудыг цэгцлэх заалт нь тунхгийн шинжтэй, тодорхойгүй хэвээр тусчээ. Үр ашгийг нь үлэмж дээшлүүлж болох олон төрийн өмчит компани бий. Улаанбаатар төмөр зам гэх татвараас чөлөөлөгддөг, асар том хөрөнгө, хүчтэй компани жилд ганцхан тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр төрд төвлөрүүлж буй нь бага л байгаа мэт санагдах.

Дэлгэрэнгүй
Ухах газраа нэмэхэд биш гагаас авах ургацынхаа хэмжээг өсгөхөд хэдүүлээ анхаарья

Ухах газраа нэмэхэд биш гагаас авах ургацынхаа хэмжээг өсгөхөд хэдүүлээ анхаарья

МАА, газар тариалан хоорондын зөрчлийг эдийн засгийн аргаар шийдье гэж, тэр тусмаа МАА-г татвараар шахан зайлуулах гэсэн аргыг эрх баригчид, ЗГ сонгожээ. Зүй нь гагаас авах ургацыг дээшлүүлж, бүтээмжийг нь нэмэгдүүлэх замаар аль аль нь цугтаа хожих тийм шийдлийг хаймаар санагдах.

Дэлгэрэнгүй
ЗГ-ын өр геометр прогрессоор өссөөр.... Гэвч?

ЗГ-ын өр геометр прогрессоор өссөөр.... Гэвч?

ЗГ-ын өр 4 жил тутамд 2 дахинаар буюу геометр прогрессоор өссөөр байна. Үүний цаана төв банкны, төрийн өмчит компаниудын өр хийгээд төсвийн гадуурх ТӨК-уудын төсвийн шинжтэй хөрөнгө оруулалт, зарцуулалтууд ч тоологдохгүй орхигдож буй. Тэгвэл ард иргэдийн амьдралд хийгээд улсын эдийн засаг ингэж эрчимтэйгээр өссөн үү?

Дэлгэрэнгүй
Монголын тэтгэврийн сан иргэддээ 21 их наядын өртэй болжээ.

Монголын тэтгэврийн сан иргэддээ 21 их наядын өртэй болжээ.

1960 оноос хойш төрсөн иргэдийн төлсөн шимтгэлийг нэрийн дансанд байршуулах бичилтийг хийж эхэлсэн. Тэтгэвэр, нийгмийн даатгалтай холбоотой өнгөрсөн үеийн өөрчлөлт, шинэчлэлтүүдээс бараг гялтайх ганц нь энэ. 2020 оны байдлаар эдгээр иргэдийн дансан дах бичилт 21 их наяд хүрсэн. Гэвч ийм хэмжээний үлдэгдэл битгий хэл өнөө, маргаа яах вэ? болтлоо уг сан хүндэрснийг бид мэднэ. Товчхондоо бол өнөөдрийн байдлаар Монголын тэтгэврийн сан иргэддээ 21 их наядын өртэй болжээ. Үүгээ яаж шийдэх вэ? гэх одоогийн хүндрэл, бас өнөөдрөөс шимтгэл эхлэх 2000 оны залуусыг тэтгэвэрт гарахад нь бүрэн хуримтлалын тогтолцоо руу шилжиж чадсан байх уу? гэх ирээдүйн асуултандаа өнөөдрөөс эхэлж хариулт хайж эхлэхгүй бол эргэж зөв зүг рүү очиход улам л хүндэрсээр байна даа.

Дэлгэрэнгүй
2023 оны хөгжлийн төлөвлөгөөний тухай

2023 оны хөгжлийн төлөвлөгөөний тухай

2023 оны хөгжлийн төлөвлөгөө гэж хэтэрхий өөдрөг төсөөлөлтэй, хэдэн тоогоор "тоглосон" хэлбэрийн төдий бичиг баримт орж ирлээ. Монголд орох хөрөнгө оруулалт ойрын жилүүдэд "хөлдсөн" байхад гадаадын хөрөнгө оруулалтаас 4 их наяд орно гэж, хөрөнгө оруулалт, хэмнэлтийн талаар ярьж байхад бас 4 их наядын концесс зурна гэх мэт дэврүүн, цамаан олон зүйлсийг ирэх онд төлөвлөжээ. Боломжтой, бодитой байх нь хэр бол?

Дэлгэрэнгүй
Арай ноцтой асуудал үүсэх учраас хуулийг хойшлуулах гээд байна уу?

Арай ноцтой асуудал үүсэх учраас хуулийг хойшлуулах гээд байна уу?

Банкуудын IPO-той холбоотойгоор яаран сандран хуулийн хугацааг сунгахын цаана жижиг шалтаг биш ямар нэгэн "но", асуудал, гэнэтийн эрсдэл бүхий шалтгаан нуугдаж байгаан биш биз. Бодит сектор өсөлтгүй, зогсонги байхад банкны салбарын өсөлт, ашиг "дабльдаад" байгаа энэ 2-ын хооронд ямар нэгэн асуудал байгааг МБ харчихаад асуудлыг хойшлуулах гээд оролцогч талуудын хүслийг үл тоон асуудлыг УИХ-руу оруулав уу?

Дэлгэрэнгүй
Хөтөл тойрсон энэ асуудлаас хэн ч хожихгүй байх шиг.

Хөтөл тойрсон энэ асуудлаас хэн ч хожихгүй байх шиг.

Хөтөлийн цементийг төрд буцаасан асуудлыг байнгын хороогоор хэлэлцүүлж байна. Өртэйгээ нийлээд 40 тэрбумаар хувьчилсан үйлдвэрээ буцаан 300 тэрбумын өр зээлэндээ авчихлаа. Төр ч, хувийн хэвшил ч аль нь хожсонгүй асуудал үүслээ.

Дэлгэрэнгүй
Төрд хуримтлагдан буй өгөгдөл мэдээллийг эргэлтэнд оруулах хуулийн төслийг өргөн барина.

Төрд хуримтлагдан буй өгөгдөл мэдээллийг эргэлтэнд оруулах хуулийн төслийг өргөн барина.

Түрэн ирж байгаа шинэ нөхцөл байдалд дасан зохицох алхам хийгээгүй хуучинсаг ТӨСӨВ боллоо. Уул уурхайгаас бусад олон шинэ орлогын боломжийг олж харсангүй. Жишээ нь: Төрд хуримтлагдан буй өгөгдөл мэдээллийг эргэлтэнд оруулах. Ингэснээр ✅Төсөвт орлогын шинэ эх үүсвэр бий болгох ✅Бизнесүүд-стартапуудад data mining хийх түүхий эд болох ✅Иргэдэд ээлээ өгөх нэгэн шийдэл байна. Үүнийг ажил хэрэг болгохоор “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барих болно. (Цахим хуралдааны богинохон горимд санаа маань бүрэн илэрхийлэгдсэнгүй)

Дэлгэрэнгүй
Эцсийн хэрэглэгч буюу иргэн дээр НӨАТ төлөгдөх хийдэл гарчих вий.

Эцсийн хэрэглэгч буюу иргэн дээр НӨАТ төлөгдөх хийдэл гарчих вий.

Коронавируст цар тахалтай уялдуулан зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөгдөхтэй холбогдуулан илэрхийлсэн байр суурь.

Дэлгэрэнгүй
Гадаадын зээл тусламжийн үр ашиг, өгөөжид анхаарья

Гадаадын зээл тусламжийн үр ашиг, өгөөжид анхаарья

Улсын төсвийн ХО-ыг төсөл бүрээр нь ширхэгчлэн хэлэлцдэг. Гэтэл батлагдсан гадаад зээлүүдийн ашиглалтыг төсөв хэлэлцэх үед бөөн дүнгээр нь сонсох төдий өнгөрдөг. Хэрэгжүүлэлт дээрээ хаях хэцүү, авах хэцүү хэрэггүй "шавар" босдогт анхаарууштай.

Дэлгэрэнгүй
#Шинэ_Эдийн_Засаг_ба_Ковид

#Шинэ_Эдийн_Засаг_ба_Ковид

Төрийн хөрөнгө оруулалт, худалдан авалтыг дэмжснээр хямралыг давна гэж эрх баригчид үзэж байна. Энэ бол үйлдвэрлэл сайн хөгжсөн, зарцуулсан мөнгөний ихэнх нь улсдаа үлддэг эдийн засагтай улс орон авч хэрэгжүүлдэг арга хэмжээ. Харин бидний ихэнх хэрэглээ импортынх. Өнөөдөр хийгдсэн төсвийн хөрөнгө оруулалт маргааш нь гадагшаа урсана. Энэ нөхцөлд мөчлөг сөрөх Кейнсийн маягийн бодлого тийм ч оновчтой бишийг эрх баригчид ойлгохгүй байх шиг.

Дэлгэрэнгүй
Өрөг нэвтрүүлэгт: Төсөв 2021

Өрөг нэвтрүүлэгт: Төсөв 2021

2021 оны төсвийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан NTV-ийн ӨРӨГ нэвтрүүлэгт оролцлоо.

Дэлгэрэнгүй
Эдийн засгийн суурь эмгэгээ засалгүйгээр зээлийн хүү буурахгүй ээ.

Эдийн засгийн суурь эмгэгээ засалгүйгээр зээлийн хүү буурахгүй ээ.

Зээлийн хүү бол мөнгөний үнэ. Дотоодын хуримтлалаа нэмэх, гадны эх үүсвэрийг ашиглах, технологийн ололтыг ашиглах, салбарын болоод макро эрсдлээ бууруулах гээд олон ажлуудын үр дүнд энэ үнэ буурна. Асуудлаа цогцоор нь олж харж байж л хүүг буулгаж, иргэд, бизнес, банк, төр бүгд ХОЖНО.

Дэлгэрэнгүй
16,8%-ийн дундажтай хүү хаана байгаа вэ?

16,8%-ийн дундажтай хүү хаана байгаа вэ?

Эргэлзэж асуусан асуултаа та нараасаа асууж баталгаажуулах гээд. ✅ Өнгөрсөн 4 жилд зээлийн хүү 4 хувиар буурсан гэнэ. Энэ үнэн үү? ✅ Дундаж хүү өнөөдөр жилийн 16,3% (сарын 1.3%) гэхээр түүнээс бага хүү банкинд байх нь. Тийм хүү хаана байгаа вэ? Мэддэг нь иргэд, олон нийтдээ заагаад өгвөл их дэмтэйеэ.

Дэлгэрэнгүй
Шинэ Засгийн Газрын бүтэцтэй холбоотойгоор тодорхой 2 саналыг ЕС-д хэллээ.

Шинэ Засгийн Газрын бүтэцтэй холбоотойгоор тодорхой 2 саналыг ЕС-д хэллээ.

Шинэ Засгийн Газрын бүтэцтэй холбоотойгоор тодорхой 2 саналыг ЕС-д хэллээ. ✅Нэгдүгээрт, Худалдааны асуудлыг илүү анхаарах, Худалдааны Яам байгуулах. Энэ ЗГ-ын тэргүүлэх чиглэлийн эхэнд экспортын асуудал байгаа гэж өмнөх хуралдаанаар ЕС хэлсэн. Гэтэл үе үеийн ЗГ-ын алдааг давтан худалдааны асуудал ахин ХХААХҮЯ-нд хавсарга чигээр хэдэн мэргэжилтний толгойд буун үлдлээ. Ийм бага ач холбогдолтойгоор Хятад, Орос руу экспорт хийхэд 40%-ийн татвартай, зөөлнөөр "худалдааны хоригт" байгаа төлөвт өөрчлөлт орохгүй нь ээ. ✅Хоёрдугаарт, Төрийн зарим аж ахуйн ажлыг хувийн хэвшилд шилжүүлэх замаар бизнесийг дэмжих. Төрийн албанд ажиллаж буй 200 мянга орчим албан хаагчийн 30 орчим хувь нь харуул, цэвэрлэгч, нягтлан, сүлжээний инженер гэх мэт аж ахуйн ажлууд байна. Эдгээр ажилтнуудыг хувийн хэвшилд шилжүүлэх замаар бизнесийг дэмжих боломж бий. Төр хөнгөрч, бүтээмж нэмэгдэнэ.

Дэлгэрэнгүй
Дундаж цалинг нэмэгдүүлэх шийдэл

Дундаж цалинг нэмэгдүүлэх шийдэл

#Цалинг_нэмэгдүүлэхийг_бодлогоор_дэмжинэ #1000_долларын_дундаж_цалин

Дэлгэрэнгүй

"Нүглийн нүдийг гурилаар хуурсан" төсвийн тодотгол

Олны их хүлээлт, залуучуудын шахалтаар, яаралтайгаар төсвийн тодотгол орж ирсэн. Гэвч хэмнэсэн гэж хэлэхэд хэцүүхэн, "нүглийн нүдийг гурилаар хуурсан" төсвийн тодотгол батлагдлаа.

Дэлгэрэнгүй