ХЭРВЭЭ ТА... #1.ГАНХҮҮ влогоос онцлох ишлэлүүд

Хэрэв влогийг видеогоор үзэх бол энд дарж уу?

ЗАСГИЙН ГАЗРЫН АНХААРАХ ГОЛ САЛБАРУУДЫН НЭГ НЬ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

  • Аялал жуулчлалын салбар бол зөвхөн ганц яамны ажил биш, энэ бол бүх яамны уялдаа холбоог шаардсан Засгийн Газрын анхаарах гол асуудлуудын нэг.
  • Төр засаг өөрөө оролцох юм байна, оролцохгүй юм бий. Энэ заагаа л зөв зохицуулчихмаар байна. Од тогтооно, мэргэжлийн хяналт шалгалт очиж шалгана гэх мэтэд заавал төрийн оролцоо хэрэг байгаа ч юм уу? Чөлөөт зах зээлийн нийгэмд өрсөлдөөний үр дүнд хэн нь сайн, хэн нь муу нь ялгараад явчихна.
  • Статистикаас харвал өнгөрсөн жил 480,000 гаруй хүн ирж, аялал жуулчлалын салбараас 460 гаруй сая $ олж буй нь уул уурхайн дараа орж буй экспортын 2 дох том салбар юм. Нэг жуулчнаас 950 орчим долларын орлого олж байна.
  • Эдийн засгаа солонгоруулна гэж яриад байдаг, уул уурхай гэх мэт бусад салбартай харьцуулахад хамгийн их ажлын ажлын байр бий болгодог зэргийг бодохоор яалт ч үгүй л аялал жуулчлалын салбартаа анхаарах шаардлага байна.

 

САЛБАРЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТУХАЙ

  • Аялал жуулчлалын салбар бол манай улсын хувьд цоо шинэ салбар. Гэхдээ гаргаж буй үнийн цэс энэ тэр бол тодорхой хэмжээгээр хямдраад л байгаа. Гэхдээ олон жил хөгжсөн улс орнуудтай өрсөлдөхөд бол хэцүү. Японоос Монголд ирээд 5-6 хоног аялаад, буцах зардал нь тэндээсээ Америк яваад хамаагүй илүү үйлчилгээ аваад аялаад ирэхээс үнэтэй болж тусаад байна.
  • Ард иргэд маань, төр засаг маань бүгдээрээ л дэм дэмэндээ дээс эрчиндээ гээд хамтраад жуулчиддаа найрсаг харьцаад зүтгэвэл боломж байна
  • Safety тал дээрээ манайх харин ч дээгүүр яваа. Булангийн орнууд, дайн байлдаан, шашин хоорондын мөргөлдөөн, Африк энэ тэр ярих юм бол манайх харин ч илүү, дээрээс нь бас найрсаг. Нондин жилийн Английн жуулчингийн асуудлыг эс тооцвол шүү дээ.
  • Манайх шиг Land Lock буюу далайд гарцгүй орны хувьд зам тээврийн асуудал, camp, жуулчны баазууд нь орон нутгаар тараад байршчихсан учраас байгаль орчны асуудал, энэ Чойжин ламын музейн үзвэр гээд ярихад л соёлын яам, виз гээд ярихад л гадаад яам гээд бараг бүх л яам аялал жуулчлалын салбарт оролцоотой.

 

ӨРСӨЛДӨХ ДАВУУ ТАЛЫН ТУХАЙ

  • Дэлхий дээр буй 200 орноос Монгол орон маань юугаараа unique юм вэ?, юугаараа ялгаатай юм вэ?, юугаараа энэ аялал жуулчлалын зах зээл өөрсдийг рекламдах юм вэ? гэдгээ олж мэдэх ёстой.
  • Манай аялал жуулчлалын салбар хөгжих хоёрхон зүйл л бий.
  • Эхнийх нь түүх. Дэлхийн түүхийг бүтээлцсэн гарын таван хуруунд багтах ард түмний нэг шүү дээ, бид. Гэвч түүхээрээ бахархаад, цээжээ мянга дэлдээд ирээд үзэх бүтээгдэхүүн байхгүй байна. Үүн дээрээ бид шаргуу ажиллах ёстой.
  • Нөгөө нь нүүдэлчин соёл иргэншил. Нүүдэлчин соёл иргэншлээ түгээж, сурталчилж, фокуслаж ажиллах ёстой. Эдгээрийгээ сайн сурталчлаад, бүтээгдэхүүнүүдээ зөв хөгжүүлж чадвал хүмүүс сонирхоно.

 

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН САЙД БОЛООД ЭН ТЭРГҮҮНД ХИЙХ АЖЛЫН ТУХАЙ

 

  • Манай улс олон улсын сурталчилгаан дээрээ алддаг, оновчгүй байдаг. Гол сурталчилгаа маань аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдээр хийгддэг. Энэ нь хэр үр дүнтэй юм бол доо?
  • Миний харж байгаагаар бол Холливуудын том найруулагч James Cameron ч юм уу?, эсвэл студитэй нь гэрээ хийгээд Монголынхоо талаар, Эзэн Чингисийнхээ талаар дэлхийд түгсэн нэг сайхан кино хийх
  • Жуулчдын 90% нь онгоцоор л ирнэ. Тиймээс энэ эргэлтийг сайжруулах үүднээс нисэхийн салбарыг маш хурдан, түргэн либеральчлах шаардлагатай.