http://tsogtgerel.com/post/125643 Өнөөдөр Монголд ажилллангаа ядуурдаг тогтолцоо аль хэдийн бий болсон. Үүг өөрчилж сэтгэл ханамжтай, цалин нь амьдралд нь хүрдэг ажлын байруудыг бий болгохын тулд зөвхөн чанартай ажлын байрны бодлогыг хэрэгжүүлэх нь өнөөгийн засаг, төрийн өмнө тулгамдсан хамгийн том сорилт. Гэвч ЗГ, хариуцсан яамд нь энэ чиглэлд хангалтгүй ажилласаар л байна. http://tsogtgerel.com/post/125640 Аймаг бүр, бүр нийслэл хот хүртэл, цаашлаад бүр сум бүр нэг нэг уурхай ажиллуулах нөхцөл байдал руу яваад байх шиг. Нэгдсэн бодлого, баялагийн сангийн менежментийн асуудлаа УИХ-аар томоор нь харж ярихгүй бол энд тэндээс нь өм цөм ярьсаар улам буруу зүг рүү явчих вий. http://tsogtgerel.com/post/124393 Солонгос явах л мөрөөдөлтэй байхаас залхаж байна гэж залуус жагсаж байна. Гэтэл улсын төсвөөс давсан дүнгээр "хулгайлагдсан" нүүрсний хэргийг хав дарсаар мартагнуулахаар эрх баригчид хичээж байна. Ийм эрх тэгш бус нөхцөл байдалд иргэд бухимдахгүй гээд яах юм вэ? Нүүрсний хулгайгаа ил болго, эцэслэн шийд, эрх баригчдаа. http://tsogtgerel.com/post/123388 Газраар зогсохгүй олон зүйлс дээр уламжлалт Тэгвэл газрын багц хуулин дээр виртуал газар, NFT зэрэг өөрчлөлт, шинэчлэлийг угтсан, ядаж дагасан өөрчлөлт шинэчлэлтүүд хуулинд сууж өгч чадаж байгаа юу? http://tsogtgerel.com/post/123008 Жинхэнэ зуд малчны хотод биш ХХААХҮЯ-нд, жинхэнэ ган тариан талбайд биш ЗГ-ын хөдөөгийн хөгжлийн бодлогод болж байна. Бодлогоор дэмжих ёстой яам нь салбарынхаа хамгийн том тоглогч, бизнесмен болчихсон мах бэлтгэгч, бордоо, ургамал хамгааллын бодис, үр нийлүүлж, техник оруулж ирж байгаа ч өр зээлэндээ идэгдэж, салбараа улам "сүйтгэж" байна. Ер нь оносон бодлогогүй, төлөвлөсөн хараагүйгээр “хүчээ нэгтгэвэл” юу болдогийг ойрын хэдэн үйл явдлууд та бидэнд хангалттай харууллаа. Төрийн бүх эрх мэдлийг бүрэн хянаж буй эрх баригчид та бүхнийг “хүчээ” биш “бодлогоо” нэгтгэхэд анхаарахыг сануулъя. Төр улсын бодлого нэгэн зүгт харсан тэр цагт ард иргэдийн ХҮЧ аяндаа нэгтгэгдэх болноо. http://tsogtgerel.com/post/122208 Монголчууд бид цөөхүүлээ. Ийм учраас мэдлэг шингэсэн бүтээгдэхүүнийг хөгжүүлж байж дэлхийтэй өрсөлдөнө. Өөрөөр хэлбэл “булчингаа” биш тархиа хөгжүүлэх ёстой. Гэтэл хангалттай хугацаанд үнэмлэхүй засаглаж буй эрх баригчдын боловсролын салбарт хийж буй шинэчлэл бүтэлгүйтлийн тод жишээ алдарт Дарханы замыг барьж буй хурдаас ч удаан байна. Улаанбаатарын түгжрэлээс ч илүү түгжээ боловсролын салбарт хуримтлагдсаар байна. http://tsogtgerel.com/post/122205 Хөгжлийн банк 10-хан жилийн түүхтэй байгууллага. Ийм "залуу" байгууллагад ингэж ноцтой асуудал үүсч байна гэхээр "том мөнгөтэй", он удсан төрийн байгууллагуудад ямар "гамшиг" нүүрлэсэн бол гэдэг нь төсөөлөхөд ч "хүнд". Хөгжлийн банкны тухай хуулинд 2017 онд хийсэн өөрчлөлт уг банкыг эрх баригч намын касс болон хувирах боломжийг бүрдүүлсэн бөгөөд энэ нь одоо ч хэвээрээ буй нь тун ч ноцтой. Хөгжлийн банкнаас гадна ЖДҮ, концесс, Эрдэнэс тавантолгойн оффтейк гэрээ гэх мэт олон ч дуулиан дэлгэгдсэн. Гэвч улс төрийн зорилготой багахан хэсгээс бусад нь дийлэнх хэсгүүд нь өдгөө ч нууц хэвээрээ бий. Аль ч асуудалд яав, юунаас болоод ийм нөхцөл байдалд хүрэв, яаж засахав гэдэгт анхааралгүй Ардчилсан намын хэдэн хүнийг л холбох, нийгмээр яллуулахад анхаарч ажилладаг арга барил эрх баригчдад байна. Энэ арга барилаасаа татгалзаж, тулгамдсан өр зээлээ төлүүлэх, цаашид ХБ-г яаж хөгжүүлэх вэ? гэдэг дээр "тархиа", "хүчээ" зориулвал улс орны ирээдүйд нэн тустайсан. #Ардчилсан_намын_бүлгийн_дүгнэлт http://tsogtgerel.com/post/121928 Төр данхайж, төсөв томорсоор буй. Энэ "үйл хэрэгт" төрийн өмчит компаниуд үлэмж "үүрэг" гүйцэтгэж байгаа. Салбар бүр рүү салаалан орох хэрнээ алдагдал нь хэдэн зуун тэрбумаар хэмжигдэж, өр зээл нь өдөр өдрөөр өсч их наядаар хэлэгдэх болсон. Үр дүнд нь бодлогын хүү өсч, хувийн хэвшил, бизнесүүдэд мөнгө олдохоо больсон. Энэ цоорхойг хаах ирэх оны мөнгөний бодлого дээр эрх баригчид хойрго хандаж байна. http://tsogtgerel.com/post/120675 10 жилд үзснээр өөрөөр ахиж физикийн хичээлийг албан ёсоор үзээгүй ч сонирхож уншихаасаа, судлан хөөцөлдөхөөсөө буцаж байсан удаагүй ээ. Ажил, амьдралын бүхий л цаг хугацаанд ЗҮГ ЧИГ чинь болсоор ирсэн физикийн тэр ойлголтуудын нэг, эрхэм нь гэж хэлж болохуйц ЭНТРОПИ, түүний мөрдлөгийн тухай бодож явдаг зүйлсээ #Боловсролд_гэрэл_нэмье төслийн хүрээнд сурагч, дүү нартайгаа хуваалцлаа. Үргэлжид НЭЭЛТТЭЙ, ИДЭВХИТЭЙ байгаарай гэж дүү нараасаа хүсье. http://tsogtgerel.com/post/120667 #Боловсролд_гэрэл_нэмье төслийн багийн гишүүн, Тэгш Ухаан математикийн сургалтын клубын үүсгэн байгуулагч Н.Баянбат багш математикт дурласан үүх түүхээ хуваалцаж байна. "Аливаа шинжлэх ухаан математикийг хэрэглэсэн цагт л сая төгс төгөлдөр болдог" гэсэн бичиг бүхий самбарын өмнөх өөрийнхөө түүхээс хуваалцсан алдарт багшийн 13 минутын богино бичлэгийг анхааран сонсоод үзээрэй. http://tsogtgerel.com/post/119244 Төрийн өмчит компани байгуулаад, хуулийг нь жижигхэн өөрчилчихвөл үнэ буурна, улсад, иргэдэд ихээхэн ашиг тустай гэж лоозогнон хуульд өөрчлөлт оруулахаар яаралтайгаар хэлэлцэж эхэллээ. Өмнө нь олон удаа ийм түүх давтагдсан. Эцэст нь үнэ ч буурсангүй юмгүй, өр зээлдээ баригдсан компанийг яаж татан буулгах гэдэг асуудал л үлддэг. Яг л энэ замаар Хөгжлийн банкинд хэдэн зуун тэрбумын өртэй газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй төрийн өмчит компани Оросын төрийн өмчит компанитай хамтарсан монополь компанийг байгуулахаар эрх баригчид, ЗГ ихээхэн хурдтай ажиллаж эхэллээ. Бизнесийн төрөлжилт, эдийн засгийн агуулга талаасаа ач холбогдолгүй энэ санал яагаад ийм хурдан хүчээ авчихав. http://tsogtgerel.com/post/119243 Дээд шүүхийн шүүгчийн хамгийн чухал чадваруудын нэг нь онол, олон улсын сайн туршлагыг цаг алдалгүй мэдэж нэвтрүүлэх, онол, хууль хэрэглээний харьцуулалт судалгааг хийх явдал гэж ойлгож байна. Цааш цаашдын сонгон шалгаруулалтанд үүнийг онцгой анхаарах ёстой мэт. Үндсэн хуульд хэрэг маргааныг шүүх хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасанчлан орж ирсэн асуудал бүрт онцгой анхаарч, нэг бүрчлэн уншин судлаж, энэ танхимд давтан хэлж буй шигээ иргэдийнхээ шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангахад хүчин чармайлт гаргаж ажиллахыг нэр дэвшигч нарт хүсье. http://tsogtgerel.com/post/119054 Зөвшөөрөл, хориг саадыг нэмээд, нэр төрөл, тоо хэмжээг нь зааж өгөөд, өгөх нэрийг зааж өгч, үйлчлэх хүнийг нь сургаад архидалт, архидан согтуурах буурахгүй ээ. http://tsogtgerel.com/post/119053 http://tsogtgerel.com/post/118933 Ирэх жилүүдэд зөвхөн АХБ-аас 650 сая доллар буюу 2 их наяд төгрөг, өөрөөр хэлбэл иргэн бүрт ногдох зээлийг 600 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх асуудлыг УИХ хэлэлцэж байна. 4 жил тутамд геометр прогрессоор 2 дахин нэмэгдсээр ирсэн өрийн стратеги, зээлийн бодлого, төвлөрөл, үр ашгийн талаар УИХ, ЗГ ахин дахин ярьж, улам ихээр анхаарсаар байх ёстой. http://tsogtgerel.com/post/118671 Баяр наадам гэдэг бол нэг талаас төрийн наадам, нөгөө талаас түмний цэнгэл. Ийм ч учраас энэхүү хуулинд тусаж буй зүйл, заалт бүр энэхүү онцлогийг харгалзаж үзсэн байгаасай гэж хүсэж байна. http://tsogtgerel.com/post/118655 Алх барьсан эрх мэдэлтнүүд үзэмжээр шийдэх боломж бүхий доромжлох гэсэн заалтыг эрүүгийн хуульд оруулахаар эрх баригчид ингэж их хичээж буйд гайхаж байна. Мөн хэвлэлийн мэдээ харахад бусад оронд хэрэг, зөрчлийг их хурдан шийдэх юм. Харин манайд буруугүй байсан ч хэргийг нь хаалгүйгээр хэтэрхий удаан явдаг жишээнүүд их олон харагдах. Үүний шалтгаан юунд байгаа дээр дүн шинжилгээ хийж, арга хэмжээ авах ёстой мэт. http://tsogtgerel.com/post/118631 Монголын хүнс, ХАА-н салбар өөрөө босоод ирэх, улмаар Монгол улсыг босгоод ирэх боломж, потенциальтой салбар. Даанч баталсан хуулийг нэг мөр хэрэгжүүлдэггүй, бас бүх асуудлын шийдлийг мөнгө, нийлүүлэлт гэж хардаг алдаа дутагдлууд байна. Үйлдвэр баригдаж, эхний бүтээгдэхүүнээ гаргах хүртэл багадаа 2 жилийн хугацаа ордог. Тэр хүртэл үйлдвэрийн тоног төхөөрөмжийн татварыг хойшлуулах зохицуулалт хөрөнгө оруулалтын хууль дээр буй ч амьдрал дээр хэрэгжихгүй явсаар байна. http://tsogtgerel.com/post/118542 Эрүүл мэндийн салбарт өмнөхтэй нь харьцуулахад ахиц ч, асуудалтай шүүмжлэмээр зүйлс ч аль аль нь бий. ✅Эрүүл мэндийн даатгалын сангийн энэ жилийн төсөв 1,4 их наяд. Гэтэл эхний улиралд төсвийнхөө талыг нь зарцуулчихжээ. Үлдэх улиралд эмнэлэг, үйлчлүүлэгч нар "гал алдах" аюул үүсэх вий? ✅Эрчүүдийн дундаж наслалт гэж эмзэглэмээр асуудал бий. Үүний шалтгаан, шийдэл дээр яаж ажиллаж байгаа вэ? http://tsogtgerel.com/post/118541 400, 500 төрийн өмчит компани байгаа ч түүнээс 4, 5 нь л ногдол ашиг төрд төвлөрүүлдэг. Монголын баялгийн сорыг нь түүж ашиглаж буй уул уурхайн 2, 3 компани олон улсын зээл дээрх түүхий эдийн өндөр үнийг дагаж чамгүй олж байгаагаагаас биш бусад бүхий л төрийн өмчит компаниудын хувьд үйл ажиллагаа, санхүүгийн үр ашиг нь даанч чамлалттай. Салбар бүрт хувийн хэвшилтэй өрсөлдөн өрсөлдөн зүтгэж буй ч ашиг ч үгүй, ажил нь ахидаг ч үгүй, алдагдал нь өдөр өдрөөр өссөөр буй төрийн өмчит компаниудыг цэгцлэх заалт нь тунхгийн шинжтэй, тодорхойгүй хэвээр тусчээ. Үр ашгийг нь үлэмж дээшлүүлж болох олон төрийн өмчит компани бий. Улаанбаатар төмөр зам гэх татвараас чөлөөлөгддөг, асар том хөрөнгө, хүчтэй компани жилд ганцхан тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр төрд төвлөрүүлж буй нь бага л байгаа мэт санагдах. http://tsogtgerel.com/post/118495 Ёс зүйг хуульчилсан улс орнууд, тэр тусмаа хүний эрхийг дээдэлдэг улс орнуудад хэр олон байдаг юм бол? Хэмжих боломжгүй, хэтэрхий суббьектив ёс зүйг хуульчлах гэж оролдоод дур зоргийн олон шийдвэрүүд гарах эрсдэл үүсчих вий? http://tsogtgerel.com/post/118331 Хөдөө цөлжсөн, хот бохирдсон. Одоо яах вэ? гэдэг асуудлыг чуулганаар хэлэлцэж байна. Гэтэл цөлжилтийн эсрэг мод тарих "бодолтой", цэвэрлэх байгууламжийн ажил "дуншсаар", хог боловсруулах үйлдвэр бүр сураггүй болсоор байгаа энэ нөхцөлд ахиц яагаад ч гарахгүй дээ. http://tsogtgerel.com/post/118147 МАА, газар тариалан хоорондын зөрчлийг эдийн засгийн аргаар шийдье гэж, тэр тусмаа МАА-г татвараар шахан зайлуулах гэсэн аргыг эрх баригчид, ЗГ сонгожээ. Зүй нь гагаас авах ургацыг дээшлүүлж, бүтээмжийг нь нэмэгдүүлэх замаар аль аль нь цугтаа хожих тийм шийдлийг хаймаар санагдах. http://tsogtgerel.com/post/118144 “Хүнсээ дотоодоосоо хангадаг” болохыг дэмжиж байна. Гэвч хүнс үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд энэ уярам зорилтын цаана анхаарах асуудал, өнцгүүд цөөнгүй байна. ✅ Хүнсний салбарт бидний барих стратеги бол их өргөн хүрээгээр биш эко, натурал, органик хүнсийг үйлдвэрлэж, өндөр үнэтэйгээр илүү их үнэ цэнийг бүтээх чиглэлд зорих ёстой шиг санагддаг. ✅ Гэтэл орж ирсэн төсөл дээр хэмжээ, нийлүүлэлтийг л хэтэртэл, ханатал нэмье гэж байгаагаас биш бүтээмжийг дээшлүүлье, технологийг нутагшуулья, инновацийг дэмжье гэсэн агуулга асар бага байна. ✅ Нийлүүлэлтийг нэмэхээс гадна борлуулалт, зах зээлийг тэлэх, логистик тээврийг сайжруулах чиглэл рүү анхаарахгүй бол асар их илүүдлээ хааш хийхээ мэдэхээ больсон асуудал үүсэх вий. http://tsogtgerel.com/post/117931 Шүүхээр орсон маргаан 6-16 жилийн дараа шийдэгддэг, гарах зардал нь нэхэмжлэж буй дүнгийн 20%-д хүрдэг бөгөөд жил бүр 1 их наядын нэхэмжлэх биелүүлдэггүй гэсэн "аймшигт" статистик байна. Ийм хүндрэлтэй процессыг хөнгөвчлөхөөс хувийн эрх зүйн шинэтгэл эхлэх ёстой байх. Энэ шинэтгэлдээ нийтийн эрх зүйн хуульчид гэхээсээ илүүтэй бизнесийн эрх зүйн чиглэлийн хуульчдыг татан оролцуулахад анхаарах хэрэгтэй мэт. http://tsogtgerel.com/post/117873 ЗГ-ын өр 4 жил тутамд 2 дахинаар буюу геометр прогрессоор өссөөр байна. Үүний цаана төв банкны, төрийн өмчит компаниудын өр хийгээд төсвийн гадуурх ТӨК-уудын төсвийн шинжтэй хөрөнгө оруулалт, зарцуулалтууд ч тоологдохгүй орхигдож буй. Тэгвэл ард иргэдийн амьдралд хийгээд улсын эдийн засаг ингэж эрчимтэйгээр өссөн үү? http://tsogtgerel.com/post/117667 1960 оноос хойш төрсөн иргэдийн төлсөн шимтгэлийг нэрийн дансанд байршуулах бичилтийг хийж эхэлсэн. Тэтгэвэр, нийгмийн даатгалтай холбоотой өнгөрсөн үеийн өөрчлөлт, шинэчлэлтүүдээс бараг гялтайх ганц нь энэ. 2020 оны байдлаар эдгээр иргэдийн дансан дах бичилт 21 их наяд хүрсэн. Гэвч ийм хэмжээний үлдэгдэл битгий хэл өнөө, маргаа яах вэ? болтлоо уг сан хүндэрснийг бид мэднэ. Товчхондоо бол өнөөдрийн байдлаар Монголын тэтгэврийн сан иргэддээ 21 их наядын өртэй болжээ. Үүгээ яаж шийдэх вэ? гэх одоогийн хүндрэл, бас өнөөдрөөс шимтгэл эхлэх 2000 оны залуусыг тэтгэвэрт гарахад нь бүрэн хуримтлалын тогтолцоо руу шилжиж чадсан байх уу? гэх ирээдүйн асуултандаа өнөөдрөөс эхэлж хариулт хайж эхлэхгүй бол эргэж зөв зүг рүү очиход улам л хүндэрсээр байна даа. http://tsogtgerel.com/post/117666 2023 оны хөгжлийн төлөвлөгөө гэж хэтэрхий өөдрөг төсөөлөлтэй, хэдэн тоогоор "тоглосон" хэлбэрийн төдий бичиг баримт орж ирлээ. Монголд орох хөрөнгө оруулалт ойрын жилүүдэд "хөлдсөн" байхад гадаадын хөрөнгө оруулалтаас 4 их наяд орно гэж, хөрөнгө оруулалт, хэмнэлтийн талаар ярьж байхад бас 4 их наядын концесс зурна гэх мэт дэврүүн, цамаан олон зүйлсийг ирэх онд төлөвлөжээ. Боломжтой, бодитой байх нь хэр бол? http://tsogtgerel.com/post/117605 Банкуудын IPO-той холбоотойгоор яаран сандран хуулийн хугацааг сунгахын цаана жижиг шалтаг биш ямар нэгэн "но", асуудал, гэнэтийн эрсдэл бүхий шалтгаан нуугдаж байгаан биш биз. Бодит сектор өсөлтгүй, зогсонги байхад банкны салбарын өсөлт, ашиг "дабльдаад" байгаа энэ 2-ын хооронд ямар нэгэн асуудал байгааг МБ харчихаад асуудлыг хойшлуулах гээд оролцогч талуудын хүслийг үл тоон асуудлыг УИХ-руу оруулав уу? http://tsogtgerel.com/post/117507 Хөтөлийн цементийг төрд буцаасан асуудлыг байнгын хороогоор хэлэлцүүлж байна. Өртэйгээ нийлээд 40 тэрбумаар хувьчилсан үйлдвэрээ буцаан 300 тэрбумын өр зээлэндээ авчихлаа. Төр ч, хувийн хэвшил ч аль нь хожсонгүй асуудал үүслээ. http://tsogtgerel.com/post/117452 http://tsogtgerel.com/post/117451 http://tsogtgerel.com/post/117438 http://tsogtgerel.com/post/117435 http://tsogtgerel.com/post/117431 Түрэн ирж байгаа шинэ нөхцөл байдалд дасан зохицох алхам хийгээгүй хуучинсаг ТӨСӨВ боллоо. Уул уурхайгаас бусад олон шинэ орлогын боломжийг олж харсангүй. Жишээ нь: Төрд хуримтлагдан буй өгөгдөл мэдээллийг эргэлтэнд оруулах. Ингэснээр ✅Төсөвт орлогын шинэ эх үүсвэр бий болгох ✅Бизнесүүд-стартапуудад data mining хийх түүхий эд болох ✅Иргэдэд ээлээ өгөх нэгэн шийдэл байна. Үүнийг ажил хэрэг болгохоор “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барих болно. (Цахим хуралдааны богинохон горимд санаа маань бүрэн илэрхийлэгдсэнгүй) http://tsogtgerel.com/post/117430 Анхаарахын ихээр анхаарч, дэмжихийн дээдээр дэмжсэн ч "уруугаа" уруудаад буй газар тариалан, "буудайн" салбарыг аврахын тулд юу хийх ёстой вэ? Төр сайн дураараа оролцож, "туслах" гээд "ус" болдогоо л болих хэрэгтэй. #Шинэ_Эдийн_Засаг_ба_Ковид http://tsogtgerel.com/post/117429 Коронавируст цар тахалтай уялдуулан зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөгдөхтэй холбогдуулан илэрхийлсэн байр суурь. http://tsogtgerel.com/post/117428 Улсын төсвийн ХО-ыг төсөл бүрээр нь ширхэгчлэн хэлэлцдэг. Гэтэл батлагдсан гадаад зээлүүдийн ашиглалтыг төсөв хэлэлцэх үед бөөн дүнгээр нь сонсох төдий өнгөрдөг. Хэрэгжүүлэлт дээрээ хаях хэцүү, авах хэцүү хэрэггүй "шавар" босдогт анхаарууштай. http://tsogtgerel.com/post/117427 Төрийн хөрөнгө оруулалт, худалдан авалтыг дэмжснээр хямралыг давна гэж эрх баригчид үзэж байна. Энэ бол үйлдвэрлэл сайн хөгжсөн, зарцуулсан мөнгөний ихэнх нь улсдаа үлддэг эдийн засагтай улс орон авч хэрэгжүүлдэг арга хэмжээ. Харин бидний ихэнх хэрэглээ импортынх. Өнөөдөр хийгдсэн төсвийн хөрөнгө оруулалт маргааш нь гадагшаа урсана. Энэ нөхцөлд мөчлөг сөрөх Кейнсийн маягийн бодлого тийм ч оновчтой бишийг эрх баригчид ойлгохгүй байх шиг. http://tsogtgerel.com/post/117426 Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай тун чухал хуулийн хэлэлцүүлэг явагдаж байна. Анхаарах олон асуудал байгаагаас 3-ыг тойрон санаагаа хэлж, хуульд хэрхэн сууж буйг асуулаа. ✅ Хамтрах, нэгдэхийг урамшуулах ёстой. ✅ Эрх мэдэл чадамжтай уялдах ёстой. ✅ Явцын тодорхой хэмжүүр байх ёстой. http://tsogtgerel.com/post/117425 Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай тун чухал хуулийн хэлэлцүүлэг явагдаж байна. Анхаарах олон асуудал байгаагаас 3-ыг тойрон санаагаа хэлж, хуульд хэрхэн сууж буйг асуулаа. ✅ Хамтрах, нэгдэхийг урамшуулах ёстой. ✅ Эрх мэдэл чадамжтай уялдах ёстой. ✅ Явцын тодорхой хэмжүүр байх ёстой. http://tsogtgerel.com/post/117424 Ерөнхий сайд аймгийн Засаг даргыг томилоогүй шалтгаанаа тайлбарладаг болох ёстой. “Дэмжих боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэсэн ганцхан өгүүлбэрээр буцаачихдаг жишээ байдаг шүү. http://tsogtgerel.com/post/117423 Ирэх 5 жилийн үндсэн чиглэлийг УИХ-аар хэлэлцэн батлах үед илэрхийлсэн байр суурь. http://tsogtgerel.com/post/117422 2021 оны төсвийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан NTV-ийн ӨРӨГ нэвтрүүлэгт оролцлоо. http://tsogtgerel.com/post/117420 Шийдэл нэвтрүүлгийн үеэр http://tsogtgerel.com/post/117419 Зээлийн хүү бол мөнгөний үнэ. Дотоодын хуримтлалаа нэмэх, гадны эх үүсвэрийг ашиглах, технологийн ололтыг ашиглах, салбарын болоод макро эрсдлээ бууруулах гээд олон ажлуудын үр дүнд энэ үнэ буурна. Асуудлаа цогцоор нь олж харж байж л хүүг буулгаж, иргэд, бизнес, банк, төр бүгд ХОЖНО. http://tsogtgerel.com/post/117418 Нэг сумаар нилээд олон туулай буудах гарц бол #ЦАХИМ_ЧӨЛӨӨТ_БҮС гэж боддог. 20 жил хатуу дэд бүтэц рүү нь хөрөнгө оруулалт хийсэн ч хүссэнд хүртэл үр дүн гараагүй чөлөөт бүсдээ хөнгөн /soft/, ухаалаг хөрөнгө оруулалтыг хийж #ЭКСПОРТ, #ГАДААДЫН_ХӨРӨНГӨ_ОРУУЛАЛТ, #ЦАХИМЖИЛТ, #ОРЛОГО-ыг онох гарц бий. http://tsogtgerel.com/post/117417 Хэмжиж чадвал удирдаж чадна гэдэг. Иргэдийн орлого, эдийн засгийн чадавхи, Монгол хүний үнэ цэнийн өсөлтийг хэмжих үзүүлэлт нь БҮТЭЭМЖ. Гэтэл ирэх жилүүдийн төлөвлөгөөнд хамгийн чухал энэ үзүүлэлтийг хэмжилгүй, тооцолгүй, өсгөхийг зорилгүй оруулж иржээ. Цаашид тусгаж засаад, хэмжиж дадаад явна биз ээ. http://tsogtgerel.com/post/117416 Эргэлзэж асуусан асуултаа та нараасаа асууж баталгаажуулах гээд. ✅ Өнгөрсөн 4 жилд зээлийн хүү 4 хувиар буурсан гэнэ. Энэ үнэн үү? ✅ Дундаж хүү өнөөдөр жилийн 16,3% (сарын 1.3%) гэхээр түүнээс бага хүү банкинд байх нь. Тийм хүү хаана байгаа вэ? Мэддэг нь иргэд, олон нийтдээ заагаад өгвөл их дэмтэйеэ. http://tsogtgerel.com/post/117415 Үйлдвэржүүлэлт БҮТЭЭМЖээс эхэлнэ. Бүтээмжийг шинэ технологи бий болгоно. Иймд технологижилтыг дэмжсэн төрийн бодлого хэрэгжих ёстой гэж боддог, тэр тусмаа ХАА-н салбарт. http://tsogtgerel.com/post/117414 Бодлогоор хооронд нь уялдуулах биш босоод нь хуваах чиглэлд салбар салбарын ажлууд явж байна. Уг нь эрх баригчид хүчээ нэгтгэнэ гэж сонгогдсонсон. http://tsogtgerel.com/post/117413 Хамгийн өндөр алдагдалтай байхаар буюу 2020 оны төсвийг 4,8 их наядын алдагдалтай байхаар тодотгосон. Тэгвэл энэ мөнгө юутай тэнцэх вэ? http://tsogtgerel.com/post/117411 #Ялгаатай_татварын_систем мянга мянган шинэ ажлын байрыг, тэрбум тэрбумын шинэ орлогыг бий болгоно гэж итгэдэг. Шинээр томилогдож буй сайдуудад амжилт хүсье. Иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэхэд бүхий л талаар дэмжин хамтран ажиллах болно. Ажлын байрыг нэмэгдүүлж, орлогыг өсгөхөд олон ажлууд хийж болохын нэг нь #Ялгаатай_Татварын_Систем гэж боддог. Энэ системийг олон янзаар ашиглаж болохын нэг нь Монголд түүхий эд орж ирвэл татвар багатай, эцсийн бүтээгдэхүүн орж ирэхэд илүү өндөр татвартай байхаар зохицуулж болох жишээг дурдан, энэ чиглэлд шинэ Засгийн Газар, Ерөнхий Сайд, Сангийн Сайдыг анхааран ажиллахыг хүслээ. http://tsogtgerel.com/post/117410 Шинэ Засгийн Газрын бүтэцтэй холбоотойгоор тодорхой 2 саналыг ЕС-д хэллээ. ✅Нэгдүгээрт, Худалдааны асуудлыг илүү анхаарах, Худалдааны Яам байгуулах. Энэ ЗГ-ын тэргүүлэх чиглэлийн эхэнд экспортын асуудал байгаа гэж өмнөх хуралдаанаар ЕС хэлсэн. Гэтэл үе үеийн ЗГ-ын алдааг давтан худалдааны асуудал ахин ХХААХҮЯ-нд хавсарга чигээр хэдэн мэргэжилтний толгойд буун үлдлээ. Ийм бага ач холбогдолтойгоор Хятад, Орос руу экспорт хийхэд 40%-ийн татвартай, зөөлнөөр "худалдааны хоригт" байгаа төлөвт өөрчлөлт орохгүй нь ээ. ✅Хоёрдугаарт, Төрийн зарим аж ахуйн ажлыг хувийн хэвшилд шилжүүлэх замаар бизнесийг дэмжих. Төрийн албанд ажиллаж буй 200 мянга орчим албан хаагчийн 30 орчим хувь нь харуул, цэвэрлэгч, нягтлан, сүлжээний инженер гэх мэт аж ахуйн ажлууд байна. Эдгээр ажилтнуудыг хувийн хэвшилд шилжүүлэх замаар бизнесийг дэмжих боломж бий. Төр хөнгөрч, бүтээмж нэмэгдэнэ. http://tsogtgerel.com/post/117408 Цуг хугацаа ч, төсөв мөнгө ч хязгаартай. Иймээс төвлөрч чадвал үр дүн гаргаж болно гэж боддог. Шинээр томилогдсон Засгийн Газрын тэргүүн дараах 7 зүйлд онцгой анхаарахаар төлөвлөж байгаа аж. ✅Нэгт, Улс орноо хүнсээр хангах, ард иргэдээ орон сууцжуулах ✅Хоёрт, Дотоодоо эрчим хүчээр хангах ✅Гуравт, Нефть, шатахуунаар хангах ✅Дөрөвт, Дэд бүтцээр хангах ✅Тав, Мэдээлэл технологи, харилцаа холбоогоор хангах ✅Зургаа, Банк, санхүүгийн реформ хийх ✅Долоо, Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, тогтоох, төрийн албаны бүх шатанд сахилга, хариуцлага, дэг журам тогтох гэсэн үндсэн 7 асуудал дээр анхаарч ажиллана гэнэ. Цаашид анхаарья. Үнэхээр эдгээр чиглэлд ахиц гарах эсэхийг. Надад бол цэгц муутай ангилал санагдлаа. http://tsogtgerel.com/post/117400 Тойрогт хэрэгжүүжл буй олон жижиг төслүүдийн маань нэг нь UBC брэнд гэх орон нутгийн онцлогтой, ялгаралтай брэнд хөгжүүлэлтийн ажлууд. Бага багаар, өдөр өдрөөр ахицууд гарсаар буйн явцаас. http://tsogtgerel.com/post/117399 #Цалинг_нэмэгдүүлэхийг_бодлогоор_дэмжинэ #1000_долларын_дундаж_цалин http://tsogtgerel.com/post/117397 Монголын эдийн засгийн, хөдөлмөрийн зах зээлийн номер нэг асуудал бол цалин, хөлсний асуудал. Ажилласаар буй ч амьжиргааг "ахиулдаггүй" цалинг нэмэгдүүлэх бодлогын шийдэл биднийг хүлээж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг яаралтай өөрчлөх цаг болсон. http://tsogtgerel.com/post/117394 Олны их хүлээлт, залуучуудын шахалтаар, яаралтайгаар төсвийн тодотгол орж ирсэн. Гэвч хэмнэсэн гэж хэлэхэд хэцүүхэн, "нүглийн нүдийг гурилаар хуурсан" төсвийн тодотгол батлагдлаа. http://tsogtgerel.com/post/59499 #Хэрвээ_Та агуулгын ээлжит зочноор Номингийн гэгддэг Ш.Баярсайхан захирал оролцож байв. Түүний ярилцсан ярианы тойм, тэр үеийн сэтгэгдлийг ХЭРВЭЭ ТА номондоо хэрхэн буулгаж байснаа сонирхуулж байна. http://tsogtgerel.com/post/58413 Төр нь БҮТЭЭМЖид анхаарч, иргэдийн БҮТЭЭМЖ, Монгол хүний ҮНЭ ЦЭНЭ илүү ихээр нэмэгддэг байгаасай гэж ирэх 5 жилийн үндсэн чиглэл, ЗГ-ын мөрийн хөтөлбөрт дараах тодорхой саналыг тусгуулах хүсэлтээ байнгын хороогоор дамжуулан хүргүүллээ. http://tsogtgerel.com/post/58412 Үйлдвэржүүлэлт БҮТЭЭМЖээс эхэлнэ. Бүтээмжийг шинэ технологи бий болгоно. Иймд технологижилтыг дэмжсэн төрийн бодлого хэрэгжих ёстой гэж боддог, тэр тусмаа ХАА-н салбарт. http://tsogtgerel.com/post/58411 2020 оны төсвийг тодотголыг ээлжит бусаар зарласан чуулганаар хэлэлцэж 4,8 их наядын алдагдалтайгаар баталсан. Тэгвэл энэ алдагдал юутай тэнцүү вэ? http://tsogtgerel.com/post/58409 “Шинэ_Замаар Цуг_Урагшилна” Энэ бол УИХ-ын сонгуульд Увс аймагт дэвшин сонгогдсон О.Цогтгэрэлийн сонгуулийн сурталчилгааны уриа. “Увсчууд_Өөрчилнө” Энэ бол орон нутгийн сонгуульд Увс аймагт нэр дэвшин олон болсон Ардчилсан намын багийнхны уриа. http://tsogtgerel.com/post/53115 2020/08/26-нд ӨДРИЙН СОНИН-д өгсөн ярилцлагыг толилуулж байна. http://tsogtgerel.com/post/52348 2020/08/03-нд ӨДРИЙН СОНИН-д өгсөн ярилцлагыг толилуулж байна. http://tsogtgerel.com/post/51185 Чөлөөт эдийн засгийн суурь нь чөлөөт худалдаа гэж боддог. Тэгвэл Монголын худалдааны салбарын тэргүүлэгч, энэ салбартаа жишиг стандартыг зах зээл системд шилжснээс хойш тогтоосоор яваа Номин Холдингийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Ш.Баярсайхан захиралтайгаа ХЭРВЭЭ ТА агуулгаараа ахин нэг уулзалдсан билээ. http://tsogtgerel.com/post/47901 Эдийн засаг, боловсрол, философи сэтгэлгээний гэх мэт олон чиглэлээр байр сууриа илэрхийлдэг, нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн бидний үеийн залуусын тод төлөөлөл Ганзоригтойгоо Хэрвээ Та агуулгаа хөгжүүлсэн дурсамжтайгаа холбоотой жижигхэн бичвэрээ толилуулж байна. http://tsogtgerel.com/post/47900 Увс аймгийн 90 жилийн ойд зориулан Одонгийн Цогтгэрэлийн санаачлага, дэмжлэгээр дэлхийн хамгийн том НОМОН ПИРАМИД-ыг Увс аймгийн төв, Улаангом хотноо босгосон билээ. http://tsogtgerel.com/post/47899 2015 оны намар хэвлүүлсэн ШИНЭ ТЭМҮҮЛЭЛ нэртэй сэтгүүлийн хэсгээс.... http://tsogtgerel.com/post/47496 Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож өгөх ёстой хэмээх яриа сүүлийн 2,3 жил сүрхий их яваа байга. Тэгвэл тэмцлийн эхэнд оройлон яваа онолын мэдлэгтэй, практик ажлын туршлагатай, санхүүгийн чиглэлийн хэд хэдэн бизнестэй нэгнийг олж ХЭРВЭЭ ТА асуултаа тавилаа. http://tsogtgerel.com/post/46777 ЗҮГ ЧИГ номын маань ЧИГ заасан үг. http://tsogtgerel.com/post/46776 90 хэдэн онд интернетийн анхны шугамыг авчирч Монголчуудаа дэлхийтэй холбосон тэрээр сүүлийн үед боловсрол, соён гэгээрлийн олон ажлуудыг хийж байна. Хийсэн ажил бүр нь хөгжил дэвшил дагуулсан, өнөө цагийн Монголчууд бидний дундаж үзэл санааны “луужин”-гуудын нэг Датаком ХХК, Хархорум акамдемийг үүсгэн байгуулагч Д.Энхбаттай хийсэн ХЭРВЭЭ ТА... агуулгын нэгэн дугаарыг хамтран хийж байлаа. http://tsogtgerel.com/post/46772 Хэрвээ Та... агуулгынхаа эхний оролцогч аялагч, дуучин Д.Ганхүүтэй хийсэн ярилцлагаа дүгнэн жижигхэн бичвэр бичснээ сонирхуулж байна. http://tsogtgerel.com/post/46771 Хэрвээ Та... агуулгынхаа ээлжит нэгэн дугаарыг Odel брэндийн үүсгэн байгуулагч Д.Ган-Одтой хийгээд гарч явахдаа төрсөн сэтгэгдлээ сийрүүлснээ ЗҮГ ЧИГ номондоо оруулснаа толилуулж байна. http://tsogtgerel.com/post/46707 ХЭРВЭЭ ТА... ЗҮГ ЧИГ номноосоо сонирхуулж байна. http://tsogtgerel.com/post/46485 100 асуулт нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч, тэр бүр яриад байдаггүй дурсамж, өнгөрсөн түүх, үзэл бодлоосоо хуваалцлаа. Асуулт бүрт нь чин сэтгэлээсээ хандаж, өөрийнхөө тухай болон гэр бүл, ээж аавынхаа тухай хуучилсаныг маань хүлээн авч үзнэ үү. Нэвтрүүлгийн баг хамт олонд талархал илэрхийлж, амжилт ерөөе. http://tsogtgerel.com/post/46475 Хийсэн ажил, дурсамжаасаа фэйсбүүктээ оруулдаг байлаа. Тэнд хандалт ихтэй, надад дурсамж ихтэй нэгэн бичвэрээ сайтандаа ачааллаа. http://tsogtgerel.com/post/46413 ХЭРВЭЭ ТА агуулгынхаа дугаар бүртэй холбогдох дурсамжуудаа, оролцогчдын онцлох ишлэлтэй хамтатган ХЭРВЭЭ ТА_... ЗҮГ ЧИГ жижигхэн товхимлыг гаргасан. Тэнд орсон нэг жижигхэн өөв аавынхаа тухай бичвэрийг сонирхуулж байна. http://tsogtgerel.com/post/46412 Хэрвээ Та агуулга маань газар тариалангийн салбарыг онцолж Дарханыг зорилоо. Үрийн, буудайны, түлшний гээд эцэсгүй олон халамж, тэтгэмж салбарт сайнаар нөлөөлөхгүй байгаа тухай оролцогч Б.Ганбаяр халаглан өгүүлсэн нэгэн дугаарыг маань таалан сонирхоорой. http://tsogtgerel.com/post/45224 Бид цаашид хөлсний цэрэг мэтээр ажиллах хүчнээ экспортлох уу, бусдыг хөлсөлдөг дарга улс болох уу? Гадаад улс оронд зуун мянгаар тоологдон амьдрах Монголчуудын төлөөлөл болсон Солонгос улсад сурч амьдарч байгаа Г.Гандулам бүсгүйтэй онлайнаар, Монгол улсад хоолны сүлжээ бизнесээ эхлүүлсэн Солонгос улсын иргэн HYUN DAEKWON нартай ярилцлаа. http://tsogtgerel.com/post/44084 Доржпалам сэтгүүлчийн хөтлөн хүргэдэг 100 асуулт, хариулт нэвтрүүлэгт оролцож, ажил амьдралынхаа тухай дэлгэрэнгүй ярилцлаа. http://tsogtgerel.com/post/43735 НДШ-г эмэгтэйчүүд зөвхөн декрит авахын тулд, эрчүүд гадагшаа явах визаны төлөө төлдөг гэх явган яриа ч байдаг. Бид энэ тогтолцоог хэрхэн зөвөөр өөрчилж гадны улс орнуудын жишгээр ирээдүйдээ хөрөнгө оруулалт маягаар төлж, авч хэвших вэ. “Тэтгэвэр ба Шинэ Эдийн засаг” дугаарт маань оролцсон өндөр настан Б.Энхбаяр эгч гэхэд л тэтгэвэр хүрэлцээгүй учраас гэр цэцэрлэг ажиллуулж амжиргаандаа нэмэрлэж байна. Үеийн хөгшид маань надаас хэцүүхэн байгаа гэж ярьсан. Ийм ирээдүйн төлөө залуус өнөөдөр НДШ төлж байгаа гэж үү. #Тэтгэвэр_ба_Шинэ_эдийн_засаг #Хэрвээ_Та... http://tsogtgerel.com/post/43237 #Хэрвээ_Та агуулга маань шинэ хувилбар ерөнхийгөөс тодорхой руу, хүнээс сэдэв рүү шилжсэн. #Би_Хэрвээ #Шийдлийн_Марафон-ы 12,000 гаруй асуудал, шийдлүүд дээрээ хийсэн дүн шинжилгээндээ тулгуурлаж #Зүг_Чиг хайсан ерөнхий сэдвүүдээс шигшиж #Шинэ_Эдийн_Засаг гэсэн сэдвийг тойрон үргэлжлэх болсон. Эхний дугаар цалин сэдвийг тойрсныг сонирхоно уу? http://tsogtgerel.com/post/40391 BUSINESS.MN сэтгүүлийн 2019 оны 11 сарын дугаарт редактор Г.Даваадоржийн бичсэн нийтлэлийг толилуулж байна. http://tsogtgerel.com/post/39926 Unread.today сайт номын маань тухай жижигхэн тойм бичжээ. http://tsogtgerel.com/post/39923 Эдийн засагч О.Цогтгэрэлтэй "Монголын эдийн засаг, ололт, сорилт, боломж" сэдэвт чуулганы үеэр уулзаж, цаг үеийн эдийн засгийн асуултад хариулт авлаа. https://vip76.mn/content/40152 2016 оны 3 сарын 10 http://tsogtgerel.com/post/39911 “Бор зүрхээрээ” зүтгэж яваа хүн гэж бид ярьдаг даа. Ийм нэгэн эгэл хүнтэй уулзаад цөөхөн хором хөөрөлдлөө. Монголынхоо залуусыг түүчээлэн явааг нь харах, монгол бүтээгдэхүүнээр дэлхийд өрсөлдөх их үйлсийг эхлүүлэн явааг нь сонсож суухад сайхан байлаа. Бид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнээ өөрсдөө бүтээж, импортын барааг халж, үндэсний үйлдвэрлэл, Монгол үнэртсэн брэнд бүтээгдэхүүнээр ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ цаг иржээ. Ярилцлагын зочин Тэсо корпорацийн ерөнхийлөгч Одонгийн Цогтгэрэл. https://ikon.mn/n/z8z http://tsogtgerel.com/post/39910 Нутгийн ах В.Занашир гуай 2016.04.26-ны "Өдрийн сонин"-д хэвлүүлсэн нийтлэлийг толилуулж байна. http://tsogtgerel.com/post/36563 2 том хөршийн дунд тусгаар улс байж, товойн хөгжихийн тулд гадаад харилцааны бодлого тун ч зөв байх хэрэгтэй биз ээ. Ийм эмзэг, чухал салбартаа бид жоохон хайхрамжгүй хандаад байж магадгүйг ойрхны хэд хэдэн томоохон "факт" харуулж байх шиг. Иймдээ ч #Хэрвээ_Та агуулга Монголын гадаад харилцааны салбарыг энэ удаад онцоллоо. http://tsogtgerel.com/post/35481 Эдийн засаг, боловсрол, философи сэтгэлгээний гэх мэт олон чиглэлээр байр сууриа илэрхийлдэг, нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн бидний үеийн залуусын тод төлөөллийн нэг нь Ө.Ганзориг. Даатгал, банкны салбарт амжилттай ажиллаж “өөрийгөө харуулсан” түүнд хөгжлийн ямар шийдлүүд байх бол? http://tsogtgerel.com/post/35429 Сүүлийн хэдэн сар “ХЭРВЭЭ ТА...” гэсэн нэртэй жижигхэн видео агуулгыг хийж, өөрийн фэйсбүүк пэйжээр дамжуулан хүргэж байгааг та бүхэн маань мэднэ. Энэ хүрээндээ уулзсан эхний 20 хүнтэй хийсэн ярилцлагаа тоймлон, оролцогч болон ярианы агуулгатай холбоотой өөрийн дурсамж, бодол, санаануудаараа хачирлан ЗҮГ ЧИГ гэсэн нэртэй жижигхэн товхимлыг хэвлүүлээд байна. http://tsogtgerel.com/post/35371 Эх түүхээ, тэр тусмаа баруун Монголын түүхийг нарийвчлан судалж, эрдэм номыг дээдлэн өөрийн "түүх"-ээ бүтээж буй эрхмийг зорин Хэрвээ Та агуулгатаа урилаа. Тэр үндэс салаа мөчрийг нь гартал мөлжсөн баруун Монголын түүхийнхээ ямар 3 үйлдэл явдлыг өөрчлөх юм бол? http://tsogtgerel.com/post/35359 90 хэдэн онд интернетийн анхны шугамыг авчирч Монголчуудаа дэлхийтэй холбосон тэрээр сүүлийн үед боловсрол, соён гэгээрлийн олон ажлуудыг хийж байна. Хийсэн ажил бүр нь хөгжил дэвшил дагуулсан, өнөө цагийн Монголчууд бидний дундаж үзэл санааны “луужин”-гуудын нэг Дангаасүрэнгийн Энхбат ХЭРВЭЭ ТА агуулгын зочин хойморт уригдлаа. http://tsogtgerel.com/post/35356 Мэдээллийн технологийн хөгжлийн нөлөөгөөр бид хөрөнгөтэй, хүчтэй нь биш хурдан нь, хөнгөн нь ялдаг, хождог "сонин" гэж хэлж болохуйц цаг үеийн гэрч болон амьдарч байх шиг. Энэ өөрчлөлтийг, боломжийг Монголчууд бид ашиглахын тулд яах ёстой, юу хийх ёстой вэ? Монголын технологи, тэр тусмаа финтек салбарт "гэрэл" гаргаж, боломж буйг харуулж чадсан And Global-ын Ч.Анар захирлын энэ асуултанд өгсөн хариулт сонирхолтой байх нь дамжиггүй биз ээ. http://tsogtgerel.com/post/34168 Сүүлийн 30 жил бидэнд олдсон олон боломжуудын нэг нь гадаадад чөлөөтэй зорчих, аялах, ажиллаж амьдрах боломж. Энэ боломжийг ашиглаж олон Монголчууд гадаадад ажиллаж, амьдарч байгаагаас зарим нь тухайн орондоо бизнесээ амжилттай босгон зүтгэж явна. Энэ хүмүүсийн нэг С.Баяр ахыгаа Хэрвээ Та агуулгатаа урьж идэр залуу насаа эх орондоо хөдөлмөрлөж, хилийн чинадад 10 гаруй жил амьдарч, ажил амьдрал үзсэн хүний нүдээр Монголд юу хийх хэрэгтэй байгаа талаар ярилцлаа. Монголчууд бид явснаас үг сонс гэдэг дээ. Холын Америкт амьдарч буй хүний үг танд ч бас нэгийг бодогдуулах нь дамжиггүй биз ээ. http://tsogtgerel.com/post/33903 Хэрвээ Та агуулга ХАА-н онол номыг нь үзэж, гадны туршлагыг нь судалж, практикт нэвтрүүлэхээр ажиллаж яваа Б.Эрдэнэболор докторт салбартаа томоохон зүйлс хийх боломж олдвол юу хийх тухай ярилцлаа. Оролцогч талууд бүгд хождог, өгөөж үнэ цэнэ нь өсдөг хоршоолол, инноваци, технологийн тухайх түүний шийдлүүдтэй танилцацгаая. Харин танд Монголын ХАА-д өөрчлөлт авчрах, малчид-тариаланчдын орлогыг бодитоор нэмэгдүүлэх ямар шийдэл байна вэ? http://tsogtgerel.com/post/33544 Наадмын талбайд тухлан түрүү бөхийн таамаг ярин суух Монгол хүн болсны нэгэн бахархал, жаргал билээ. Гэтэл сүүлийн жилүүдэд наадам бүрийн дараа билэггүй үгс хэлэлцдэг болоод удлаа. Хэрвээ Та агуулга энэ удаагийн дугаараараа уламжлалт бөх маань ул болон мартагдаж, урьдын сайхан домог болон улирах вий гэж эмзэглэн бөх тайлбарлагч Сосорбарамын Шижирбат дүүтэй үндэсний бөхийн хөгжил, шинэчлэлийн тухай хөөрөлдлөө. http://tsogtgerel.com/post/33480 Санасан зорьсноо бүтээж, хийсэн ажлаараа олонд танигдаад, нэрлэгдээд явна гэдэг хүн бүрийн хүсдэг зүйл бизээ. Тэгвэл тэр хүмүүсийн нэг нь "элэгний" нэрээр түмэнд танигдсан Д.Наранбаатар. Түүнийг #Хэрвээ_Та агуулгынхаа зочин хойморт урьж ирээдүй, технологи, дэлхийд гарах боломжийн тухай ярилцлаа. http://tsogtgerel.com/post/33479 Эрх мэдлийн төлөөх хагарал, дайсагналыг хожим харахад ямар ч их хор хөнөөлтэй байдаг юм бэ? гэсэн харуусал тээсэн нэгэн дугаараа ХЭРВЭЭ ТА агуулга төрийн шагналт түүхч Д.Өлзийбаатар гуайтай хамтран толилуулж байна. Эвлэсэн цагтаа дэлхийг захирч байсан бид эдүгээ харин ямархан түүх, өвийг хойч үедээ үлдээж байгаан болдоо гэсэн эмзэглэл ч мөн төрж байна. Түүхэнд хэрвээ гэж байдаггүй юм гэнэ лээ. Гэхдээ танд Монголын түүхийн 3 үйл явдлыг өөрчлөх боломж олдвол түүхийн аль үйл явдлыг өөрчлөх вэ? http://tsogtgerel.com/post/33206 Хэрвээ Та агуулга энэ удаа газар тариалангийн салбарыг онцолж Дарханыг зориод ирлээ. Үрийн, буудайны, түлшний гээд эцэсгүй олон халамж, тэтгэмж салбарт сайнаар нөлөөлөхгүй байгаа тухай оролцогч Б.Ганбаяр халаглан өгүүлсэн шинэ дугаарыг маань таалан сонирхоорой. http://tsogtgerel.com/post/33205 Технологи бизнесийн дүрэм, тогтсон моделуудыг өөрчилж хүмүүсийн амьдралд олон олон боломжуудыг өгч байна. Тэгвэл технологи Монголын хөдөө аж ахуйд, тэр тусмаа жирийн малчны амьдралд хэрхэн нөлөөлөх талаар Odel брэндийн үүсгэн байгуулагч Д.Ган-Одтой ярилцан Хэрвээ Та агуулгынхаа нэгэн дугаарыг бэлтгэлээ. http://tsogtgerel.com/post/32451 Хэрвээ Та Монголын банк санхүүг өөрчлөх боломж гарвал юу хийх вэ? асуултыг онолын мэдлэгтэй, практик ажлын туршлагатай, санхүүгийн чиглэлийн хэд хэдэн бизнестэй Д.Ангар захирлаас асуун ярилцлаа. Төгрөгийн "үнэ" болсон хүүний талаарх бидний хөөрөлдөөний талаар та юу гэж бодож байна. http://tsogtgerel.com/post/31182 Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж шахуу Солонгос, Япон, Америк, Австрали руу манайхан зүтгэж байхад өнөө мөрөөдөл болсон Японы чамгүй өндөр боловсролтой нэгэн Монголын хөдөөд зөгий үржүүлээд яваад байгаа нь анхаарал татаж ХЭРВЭЭ ТА агуулгадаа урин ярилцлаа. Эзэмшсэн мэргэжил нь түүхч; эрхэлдэг ажил нь зөгийчин, орчуулагч; Монголын зөгийн брэндийг экспортонд гаргах ирмүүн хүсэлтэй Томокотой хөөрөлдсөн дугаараа толилуулж байна. http://tsogtgerel.com/post/31181 Биеийн бэрхшээлийг "сэтгэлийн" бэрхшээл болголгүй үеийн залуусаа үлгэрлэж яваа В.Ойдовтойгоо ХЭРВЭЭ ТА агуулгаараа уулзаж "Хэрвээ та том хэмжээний асуудлыг шийдэх эрх мэдэлтэй бол юуг шийдэх вэ?" асуултын хүрээнд ярилцснаа толилуулж байна. http://tsogtgerel.com/post/31094 Улс орон даяар явагдах БИ ХЭРВЭЭ ШИЙДЛИЙН МАРАФОН эхэллээ. Өнөөдрөөс сайхан маргаашийн төлөө, өдөр бүр өчигдрөөс ахицтай хөгжингүй орныг цогцлоох шийдлээ бусадтай хуваалцаж, хөгжилд хүч нэмэх боломжийг олгох уг марафонд идэвхитэй оролцоорой. Та өөрийн санал, шийдлээ жижигхэн болов уу? Хэрэггүй болов уу? гэж эргэлзэлгүй марафонд оролцоорой. http://tsogtgerel.com/post/30611 Биеийн бэрхшээлийг "сэтгэлийн" бэрхшээл болголгүй үеийн залуусаа үлгэрлэж яваа В.Ойдовтойгоо #Хэрвээ_Та агуулгаараа уулзаж "Хэрвээ та том хэмжээний асуудлыг шийдэх эрх мэдэлтэй бол юуг шийдэх вэ?" асуултын хүрээнд ярилцснаа толилуулж байна http://tsogtgerel.com/post/30367 Салбар бүхэнд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага, хувь хүмүүс байдаг. Монголын худалдааны салбарт тэр хүн бол яалтчгүй Номингийн Баярсайхан. Энэ эрхэм салбарынхаа талаар ямар шийдлүүдийг бодож явдаг бол? http://tsogtgerel.com/post/30224 #Хэрвээ_Та агуулга өвөрмөц нэгэн оролцогчоор үргэлжилж байна. Түүнийг бүгд аялал жуулчлалын талаар ярихгүй гэж бодох нь лавтай. Гэвч түүнтэй Монголд аялал жуулчлал хөгжих боломж бий эсэх тухай асууж үзэн чөлөөтэй ярилцлаа. Продюссер Р.Батсайхан оролцогчтой хийсэн шинэ дугаарыг сонирхоно уу? http://tsogtgerel.com/post/29759 "Архитекторуудын эвлэл"-ийн хүндэт ерөнхийлөгч, урлагийн мэдрэмжтэй, унаган 40 мянгатын харъяатай Б.Батжав оролцогчтой "Хэрвээ та Улаанбаатар хотын ЕРӨНХИЙ АРХИТЕТОР байх бол" асуултаар Улаанбаатар хотын төлөвлөлийн онцлог, алдаа, оноо түүнийг засах арга замын талаар ярилцлаа. http://tsogtgerel.com/post/29100 #Хэрвээ_Та агуулгын энэ удаагийн дугаарыг таксины жолооч С.Мишигээтэй хамтран хийлээ. Монголчууд бид чинь шийдэл, шинэ санаагаар бялхаж явдаг хүмүү шүү дээ. Тэдний нэг болсон С.Мишигээд "Хэрвээ та ТОМ ДАРГА болвол юу хийх вэ" асуулт тавьж ярилцлаа. http://tsogtgerel.com/post/29099 Моносын гэвэл хүн бүр таних Лувсангийн Хүрэлбаатар гэх бизнесмен, судлаач-эрдэмтэн, зохиолч эрхэмтэй хамтран #Хэрвээ_Та влогийн шинэ дугаараа хийлээ. Үг бүр нь үнэтэй, үйлдэл бүр нь сургамжтай түүнээс "Хэрвээ та" ажил амьдралын гараагаа эхлүүлэх залуухан хархүү байсан бол юу хийх байсныг нь асууж сонирхлоо. http://tsogtgerel.com/post/28220 Хүн бүхэнд "Хэрвээ надад боломж байвал ингэчих юмсан, энэ асуудлыг тэгээд шийдчихээсэй" гэдэг бодлууд байдаг даа. Тэр санаануудыг нь энгийнээр товчхон ярилцах "Хэрвээ Та" агуулгыг цуврал болгон та бүхэнтэй хуваалцхаар боллоо. Хэрвээ танд ч бас шийдэл байвал хариулж болно шүү. Анхны дугаарын зочноор аялагч Г.Ганхүүд "Хэрвээ та аялал жуулчлалын салбарын сайд байсан бол эн тэргүүнд юу хийх вэ" гэдэг асуултыг тавьлаа. http://tsogtgerel.com/post/28219 Аялагч, дуучин, бизнесмен, улс төрч гээд аль аль талаараа нөгөөсөө тэс эсрэг хэдэн “дүр”-ийг чадамгай бүтээж, залуу үеийнхэндээ үлгэрлэж яваа Г.Ганхүү ахтайгаа “Хэрвээ Та...” влогийнхоо анхны дугаарыг хамтдаа бүтээлээ. Түүнийг маш олон янзын “дүр”-д хувиргаж болох байснаас энэ удаад хөгжил, дэвшил, сайхан ирээдүйн тухай ярилцахаар шйидэн түүнд ХЭРВЭЭ ТА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН САЙД БАЙСАН БОЛ ЮУ ХИЙХ ВЭ? асуултыг тавин ярилцлаа. http://tsogtgerel.com/post/20332 Бүчээ зүүн парадаар алхдаг асан Ялалтын баярын өдөрт зориулан буруу бодлогын дунд 30 жил тэссэн ЖДҮ-ийнхэн зөв замдаа ороосой гэж билэгшээн бичив. http://tsogtgerel.com/post/17824 Эрх чөлөө хөдөлгөөнөөс зохион байгуулсан уулзалтанд # Эрх чөлөө 2.0 гэж юу вэ? # Хэрхэн өнөөгийн эрх чөлөөгөө ахисан түвшинд гаргах вэ? # Эрх чөлөө яагаад хөгжил, сайхан амьдралын суурь болох вэ? асуудлуудаар санаа бодлоо илэрхийлснийг минь сонирхоно уу. http://tsogtgerel.com/post/17531 1989 онд Америкийн философич Франсис Фукуяамагийн “Сүүлчийн хүн” хэмээх нийтлэлийн социалист системийн нуралтаар түүх төгслөө, сүүлчийн хүн хэн байхыг төсөөлөх боломжтой боллоо гэсэн санаа ихэд алдаршсан байдаг. Монголын улс төрд бий болсон МАНАН гэдэг нэр томъёо эхнийх болоод ийм гайхшралд оруулж байна уу? эсвэл сүүлчийнх болоод гайхамшгийг бүтээчихэв үү? МАНАН хэмээх энэ мангасын үзэгдэл, өнгөц талыг ярьж ихэд шуугиж, зарим нь дайснаа дарж дархан цолоо мандуулав. Чухам иймд МАНАН-гийн үүсэл гарал бий болгосон бүтээн байгуулагчид, нураан сарниулахын төлөө уриалагсад энэ талаарх орилоон драмыг түр орхиод учир зүй, хууль логик талаас эрэл хайгуул хийлээ. http://tsogtgerel.com/post/987 “Овоолсон тоосгыг байшин гэдэггүй. Суурийг нь зөв тавихаас эхлээд тусгай арга, технологийн дагуу байшин барьдаг. Үүнтэй адил манай улс 60 сая малтай ч бүхэл систем, аж ахуй гэж хэлэхэд хэцүү байна. http://tsogtgerel.com/post/980 Монгол хуурай сүү, гоймон зэрэг хүнсний эцсийн бүтээгдэхүүн Казахстан, Узбекистан, Хятад руу экспортод гарч эхлээд байна.  http://tsogtgerel.com/post/976 Тэнхээт эрс, тэнгэрлэг хүлгээрээ алдартай Тэсийн л хүү юм чинь бас бөх болно гээд явж л байлаа. Энэ сайхан нутагт төрсөн хүү болгон барилдах дүйтэй байдаг нь байгаль цаг уур, газар орных нь нөлөөнийх биз.